x

“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалт болж байна

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар “Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалт 2018 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг чуулга уулзалтыг Уул уурхай  хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал  газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын арга хэмжээнд УУХҮ сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито, Английн ЭСЯ-ны Уул уурхай дэд бүтцийн захирал А.Элбэгсайхан нар  болон орон нутгийн төлөөллүүд оролцлоо.

“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, региональ болон ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын яамны илтгэлүүд тавигдахаас гадна “геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хайгуулын болон хайгуулаас олборлолтод шилжих шатны хөрөнгө оруулалт болон технологийн хамтрагч хайж байгаа төслүүдээ танилцуулах "Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт"-ыг чуулганы 2 дахь өдөр зохион байгуулах юм.

Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, ашигт малтмалын орд газруудын эрэл, хайгуулын ажлыг хийж, нөөцийг нэмэгдүүлсэн ажлын үр дүн, улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Хайгуулын шилдэг баг”-аар, мөн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэж, үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан хамт олныг ажлын амжилт, бүтээлээр нь  “Зураглалын шилдэг баг”-аар шалгаруулж, шагналыг гардуулна.

Энэ үеэр Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, төслийн үзэсгэлэнгээс гадна “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулах бол чуулга уулзалтын дараа буюу 3 дахь өдөр “Алтны эпитермаль ордын геологи загвар, эрэл хайгуулын арга аргачлал”, “Зайнаас тандан судлах арга, аргачлалыг геологи хайгуулд хэрэглэх нь” гэсэн сэдвүүдээр Монгол Улсын их сургуульд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн 8 модул оноо бүхий сургалт явагдах аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 40 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 16 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 24 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 4 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 17 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 55 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 9 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 20 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 47 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 22 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 40 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 52 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 0 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top