x

Арьс ширний үйлдвэрүүдээ аваад нүүгээрэй, хотын дарга аа!

Улаанбаатар хотын хэмжээнд 140 орчим арьс ширний үйлдвэр бий гэдэг. Эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай шийдвэр гараад (2013 онд) таван жил өнгөрч байна. 2017 он гэхэд үйлдвэрүүдийг Эмээлт өртөөнд шилжүүлсэн байхаар тооцож, түүхий эдийн эдийн цэгүүдийг тийш нь шилжүүлсэн боловч харин үйлдвэрүүд нь одоо ч хотын төвдөө хэвээрээ.

Нүүлгэн шилжүүлэх ажил саатсан шалтгааныг судлаад үзтэл “Эмээлтэд арьс ширний үйлдвэрийг төвлөрүүлэх аваас малын гаралтай элдэв халдварт өвчлөл хот руу орох эрсдэлтэй учраас өмнөх шийдвэрийг эргэн харахад хүрлээ” гэсэн мэдээлэл байх юм.

Хотын гадна гарахаараа өвчин халдаадаг, хот дотроо болохоор зүв зүгээр юм байх. Манай дарга нарын мэргэн ухаан. Гэвч арьс, ширнийхээ үйлдвэрүүдийг хот дотроо бөөгнүүлэх байсан юм бол түүхий эдийн захуудаа хотоос гаргах нь ямар ч ашигтай юм, бүү мэд.

Арьс ширний үйлдвэрүүдийн дийлэнх нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт төвлөрдөг. Арваад жилийн өмнө дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджав гэдэг хүний нөмөр нөөлөгт багтаж, түүнд татаас өгч амьдардаг юм гэнэ билээ. Түүнээс хойш хот, дүүрэг хоёр хэдэн ч Засаг даргын нүүр үзэв, тоогоо алдсан. Үе үеийн Засаг дарга нар, ИТХ-ын гишүүд “Арьс ширний үйлдвэрийг хотоос гаргана” гэж дүүргийн иргэдэд амлаж сонгогддог ч бүтэлтэй болсон нь ганц үгүй.

Сонгуулийн дараа бүрдсэн НИТХ нь МАН-ын дотоод дахь фракциудын зөрчлөөс болж жил шахам хуралдаагүй. Одоо хэр нь алдаг оног ирцтэй хэвээр. Энэ хугацаанд хотын дарга Су.Батболдын “унжиж унжиж” гаргасан ганц шийдвэр нь НЗДТГ-ыг Яармагийн гэр хороолол руу нүүлгэн шилжүүлэхээр болсон явдал. Үүний бэлтгэл ажил ч гэж чамгүй нүсэр юм болох төлөвтэй. Бараг л амьдрах сууцаа үүрээд явах бололтой юм.

Нийслэлийн захиргаа, харъяа агентлагууд ч яахав утаа, түгжрэл, уур бухимдлаас ангид эрүүл агаарт гарна гээд хөл газар хүрэхгүй бөөн баяр. Харин хотынхны асуудал хотдоо л үлдэх бололтой. Уг нь Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлийн асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн захиргаа өөрөө хамгийн их утаа, бохирдолтой Сонгинохайрханы Баянхошуунд нүүж очино гэж хэлээд зураг төсөв хийлгээд амжсан. Харин Су.Батболд дарга аль хэдийнээ авто зам, дэд бүтэц нь шийдэгдсэн, агаар устайгаар нь Яармагийн дэнж рүү тавхайгаа гялалзуулаад одох бололтой.

Гэсэн ч үлдэж байгаа олноо бодвол арьс ширний үйлдвэрүүдээ ч бас аваад нүүж болмоор. Аль таван жилийн өмнө шийдсэн асуудал шүү дээ. Сонгууль болгоноор “Аварна, арчилна” гэчихээд сонгогдоод гарсныхаа дараа амиа хоохойлоод зугтаж болохгүй биз дээ. Арьс ширний үйлдвэрүүдээ ч бас аваад яваарай, хотын дарга аа!

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 7 цаг 14 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 7 цаг 23 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 7 цаг 30 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 7 цаг 35 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 7 цаг 40 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 9 цаг 38 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 11 цаг 20 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 11 цаг 27 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 11 цаг 33 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 11 цаг 38 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 11 цаг 43 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 44 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цаг 20 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 12 цаг 25 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 12 цаг 35 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 12 цаг 39 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 12 цаг 44 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 12 цаг 57 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 17 цаг 36 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top