x

Арьс ширний үйлдвэрүүдээ аваад яваарай, хотын дарга аа!

Улаанбаатар хотын хэмжээнд 140 орчим арьс ширний үйлдвэр бий гэдэг. Эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай шийдвэр гараад (2013 онд) таван жил өнгөрч байна. 2017 он гэхэд үйлдвэрүүдийг Эмээлт өртөөнд шилжүүлсэн байхаар тооцож, түүхий эдийн эдийн цэгүүдийг тийш нь шилжүүлсэн боловч харин үйлдвэрүүд нь одоо ч хотын төвдөө хэвээрээ.

Нүүлгэн шилжүүлэх ажил саатсан шалтгааныг судлаад үзтэл “Эмээлтэд арьс ширний үйлдвэрийг төвлөрүүлэх аваас малын гаралтай элдэв халдварт өвчлөл хот руу орох эрсдэлтэй учраас өмнөх шийдвэрийг эргэн харахад хүрлээ” гэсэн мэдээлэл байх юм.

Хотын гадна гарахаараа өвчин халдаадаг, хот дотроо болохоор зүв зүгээр юм байх. Манай дарга нарын мэргэн ухаан. Гэвч арьс, ширнийхээ үйлдвэрүүдийг хот дотроо бөөгнүүлэх байсан юм бол түүхий эдийн захуудаа хотоос гаргах нь ямар ч ашигтай юм, бүү мэд.

Арьс ширний үйлдвэрүүдийн дийлэнх нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт төвлөрдөг. Арваад жилийн өмнө дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджав гэдэг хүний нөмөр нөөлөгт багтаж, түүнд татаас өгч амьдардаг юм гэнэ билээ.

Түүнээс хойш хот, дүүрэг хоёр хэдэн ч Засаг даргын нүүр үзэв, тоогоо алдсан. Үе үеийн Засаг дарга нар, ИТХ-ын гишүүд “Арьс ширний үйлдвэрийг хотоос гаргана” гэж дүүргийн иргэдэд амлаж сонгогддог ч бүтэлтэй болсон нь ганц үгүй.

Сонгуулийн дараа бүрдсэн НИТХ нь МАН-ын дотоод дахь фракциудын зөрчлөөс болж жил шахам хуралдаагүй. Одоо хэр нь алдаг оног ирцтэй хэвээр. Энэ хугацаанд хотын дарга Су.Батболдын “унжиж унжиж” гаргасан ганц шийдвэр нь НЗДТГ-ыг Яармагийн гэр хороолол руу нүүлгэн шилжүүлэхээр болсон явдал. Үүний бэлтгэл ажил ч гэж чамгүй нүсэр юм болох төлөвтэй. Бараг л амьдрах сууцаа үүрээд явах бололтой юм.

Нийслэлийн захиргаа, харъяа агентлагууд ч яахав утаа, түгжрэл, уур бухимдлаас ангид эрүүл агаарт гарна гээд хөл газар хүрэхгүй бөөн баяр. Харин хотынхны асуудал хотдоо л үлдэх бололтой.

Уг нь Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлийн асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн захиргаа өөрөө хамгийн их утаа, бохирдолтой Сонгинохайрханы Баянхошуунд нүүж очино гэж хэлээд зураг төсөв хийлгээд амжсан. Харин Су.Батболд дарга аль хэдийнээ авто зам, дэд бүтэц нь шийдэгдсэн, агаар устайгаар нь Яармагийн дэнж рүү тавхайгаа гялалзуулаад одох бололтой.

Гэсэн ч үлдэж байгаа олноо бодвол арьс ширний үйлдвэрүүдээ ч бас үүрээд явж болмоор. Аль таван жилийн өмнө шийдсэн асуудал шүү дээ. Сонгууль болгоноор “Аварна, арчилна” гэчихээд сонгогдоод гарсныхаа дараа амиа хоохойлоод зугтаж болохгүй биз дээ. Арьс ширний үйлдвэрүүдээ ч бас аваад яваарай, хотын дарга аа!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 41 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 17 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 25 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 5 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 18 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 56 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 10 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 48 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 23 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 53 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 1 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top