x

Шүүхэд хандах уу? Эвлэрүүлэн зуучлагчид хандах уу?

Хуульч зөвлөж байна

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эдийн болон эдийн бус асуудлаа шийдүүлэх хуулийн арга замыг ихэнх хүмүүс “шүүхэд хандах” л гэж ойлгодог. Гэтэл шүүхэд хандахаас өөрөөр асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлэх боломж бас бий бөгөөд энэ бол “Эвлэрүүлэн зуучлал”.
 

Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
Олон хүний хувьд гэрээ, хэлцэлтэй холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх газар нь “Шүүх” гэсэн ойлголт байдаг. Гэвч цаг хугацаа, хөрөнгө мөнгө, шүүхэд урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан зарим нэгний хувьд хохиролтой ч байж болно. Тухайлбал, зөрчил багатай, мөн гэрээний нөгөө тал нь өр, авлагыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд шүүхэд хандах нь талуудын цаашид үргэлжлэх бизнесийн түншлэлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх талтай. 

 

Энэ тохиолдолд асуудлыг шийдвэрлэх өөр гарц олох нь зөв бөгөөд шүүхэд хандаж чадаагүйгээс хэрэг маргаанаа шийдвэрлүүлж чадахгүй хугацаа алдах, мөн бизнесийн түнштэйгээ харилцах найрсаг харилцаагаа сүйтгэхгүй байх боломж бий. Энэ нь “Эвлэрүүлэн зуучлал”-д хандах явдал бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээр дээрхи асуудлыг хялбараар шийдэх боломж бүрдсэн. 
 

Энгийнээр тайлбарлавал “эвлэрүүлэн зуучлал” гэдэгт талууд маргаантай асуудлаараа “эвлэрүүлэн зуучлагч”-тай гурвалсан уулзалт хийж, шүүхийн бус журмаар асуудлаа шийдвэрлэх явдлыг ойлгоно. Ийнхүү эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдахад маргаанаа эвийн журмаар шийдвэрлэхийг хүссэн аль нэг тал нь шүүхийн дэргэдэх “эвлэрүүлэн зуучлал”-д хандаж өргөдөл гаргах бөгөөд өргөдлийн загварыг шүүх болон шүүхийн захиргааны байгууллагуудын цахим хуудас, веб холбоосуудаас төвөггүй олж болно. /Жишээ нь: http://new.shuukh.mn/information/view?id=18/ 
 

Хэрхэн хандах вэ? 
Ийнхүү өргөдөл гаргахдаа эвлэрэлд уригдагч талын оршин суугаа газрын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандана. Жишээ нь иргэн “А” Зээлийн гэрээний дагуу “Б”-ээс 1,000,000 төгрөгийн авлагатай ба асуудлаа шүүхийн журмаар биш эвийн журмаар шийдүүлэх хүсэлтэй. Учир нь “А” болон “Б” нар нь оюутан цагийн найзууд бөгөөд давхар бизнесийн түншийн харилцаатай. Энэ тохиолдолд “А” нь “Б”-ээс мөнгөө нэхэхдээ “Б”-ийн оршин суугаа газрын сум, дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах замаар асуудлаа шийдүүлэх боломжтой. 

 

Өргөдөлдөө эвлэрэлд уригдагч талын овог, нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой зааж, маргааны агуулга, эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ тодорхой тусгана. /Өргөдлийн загварыг дээрхи холбоосоор орж харах боломжтой/. Улмаар тухайн “эвлэрүүлэн зуучлал”-ын үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн татварын хэлтсийн дансанд улсын тэмдэгтийн хураамж болгож 30,000 /гучин мянга/ төгрөг тушаагаад асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримтыг цуг хавсаргаж өгнө. Жишээ нь: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт гэх мэт.
 

Ингэснээр эвлэрүүлэн зуучлалаас таны гаргасан өргөдөлтэй холбогдуулж эвлэрүүлэн зуучлагчийг томилох ба тухайн эвлэрүүлэн зуучлагч гэрээний нөгөө талтай холбогдох, уулзалтын цаг товлох зэргээр шаардлагатай ажиллагааг таны өмнөөс хийх болно. Ийнхүү уулзалт товлож, талууд асуудлаа чөлөөтэй ярилцаж, хэрхэн шийдвэрлэх гарцаа хамтран тодорхойлох ба уулзалт амжилттай болж талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр “эвлэрлийн гэрээ”  байгуулагдана. Тус гэрээнд талууд маргаантай асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн, мөн шийдвэрээ хэрхэн биелүүлэх нөхцөлийг тодорхой зааж, шүүгч давхар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж гаргана. 
 

Эвлэрүүлэн зуучлалд хандахын давуу тал? 
Ийнхүү “эвлэрлийн гэрээ” байгуулсанаар дараах давуу талтай. 
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хуульд заасны дагуу 30 хоногийн дотор явагдах ба шаардлагатай тохиолдолд нэг удаа талуудын хүсэлтээр хугацаа сунгаж асуудлыг шийдвэрлэдэг. Энэ нь иргэний шүүхэд нэхэмжлэл өгч, маргаан шийдвэрлүүлэх хугацаатай харьцуулахад харьцангуй бага хугацаа болно. Иймд шүүхэд бус эвлэрүүлэн зуучлалд хандсанаар цаг хугацаа хэмнэх боломжтой. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийнй хувьд шүүхэд маргаан шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгээс шалтгаалан төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж нь янз бүр байна. Жишээ нь бусдаас 5,000,000 төгрөгийн авлагатай байлаа гэхэд урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж нь 94,950 төгрөг байна. Харин эвлэрүүлэн зуучлалд хандсанаар 5,000,000 эсхүл 50,000,000 төгрөгийн маргаан байхаас үл шалтгаалан улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөг л төлдөг. Иймд зардлын хувьд хэмнэлттэй байна. 
 

Шүүх бус эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талууд өөрсдөө асуудлаа шийдвэрлэж байгаа боловч, талууд эвлэрсэний дараа шүүгч эвлэрлийн гэрээг давхар баталгаажуулсан захирамж гаргадаг. Ингэснээр дараа нь нөгөө тал эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил үүргийг албадан гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлэх нь шүүхээр шийдүүлэхтэй харьцуулахад явдал, чирэгдэл багатай ч үр дүнгийн хувьд ижил байна.  
 

Мөн эвлэрэгч талууд бизнесийн түншүүд байгаа тохиолдолд шүүхэд бус эвлэрүүлэн зуучлалд хандсанаар цаашид үргэлжлэх ажил хэргийн харилцаагаа сүйтгэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэж байгаа учир хэн нэг нь хохирч үлдэх, сэтгэл ханамжгүй байх асуудал үүсэхгүй. Иймд үр ашиг, хамтын ажиллагааг чухалчилдаг бизнесийн харилцаанд маргаан шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга нь шүүхэд хандах бус эвлэрүүлэн зуучлалд хандах явдал байна.
 

Мэдээж талууд тохиролцоонд хүрч чадаагүй буюу эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй бол асуудлыг цааш шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд эвлэрүүлэн зуучлалд хандсан 30, эсвэл 60 хоногийн хугацаа алдах эрсдэл мөн бийг мэдэж байх шаардлагатай. Шүүхээр асуудлаа шийдүүлэх үү, эвлэрүүлэн зуучлалд хандах уу. Үүнийг та л шийдэх болж байна. 
 

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч А.Өлзийсайхан

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 3 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 42 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 18 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 26 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 6 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 19 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 56 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 11 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 49 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 24 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 54 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 1 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top