x

Хүнд даацын авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг.

Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно.  Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг.

Энэ талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал "Олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор тухайн авто замын зөвшөөрөгдөх даацын үзүүлэлтээс хэтэрсэн буюу Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, MNS 4595:2011 стандартын 4.8-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ дор зааснаас илүүгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн, овор хэмжээ, даацтай тээврийн хэрэгслийг хатуу хучилттай авто замаар зорчуулахгүй хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргийн Мэргэжпийн хяналтын алба, Автотээврийн үндэсний төвийн салбар, Автозамын асуудал хариуцсан нэгжүүдтэй хамтран 2018 оны гуравдугаар сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.

Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн овор, хэмжээ даацтай тээврийн хэрэгсэлтэй тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.

Хүнд даацын авто машин ихээр зорчдог замууд дээр тухайлбал Шувуун фабрик, Өлзийт хороолол орчимд гурван пост гаргаж, нэг цэг дээр цагдаагийн гурван албан хаагч ажиллана" гэлээ.

Мөн нийслэл хотын нутаг дэвсгэрт,

  • Ачааны автомашинаар барилгын материал, хог хаягдал, хөрс шороог тээвэрлэхдээ ачааны автомашины тэвшийг даац хэтрүүлэх зорилгоор үйлдвэрийн хийцийг өөрчлөн өндөрлөх,

  • Авто замаар зорчихдоо зориулалтын хучлага, бүтээлэггүй зорчих, тээвэрлэж байгаа ачаагаа зам дээр асгах, 

  • Дугуйгаа цэвэрлээгүй зорчих хэсгийг бохирдуулах,

  • Контейнер тээвэрлэж байгаа ачааны автомашины тэвшний зориулалтын бэхэлгээ, түгжээг хийхгүй тээвэрлэх зэрэг зөрчлийг гаргаж байгаа тул энэ чиглэлийн зөрчлийг арилгуулж, цааш хөдөлгөөнд оролцуулах чиглэлд анхаарч ажиллах юм байна.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 41 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 17 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 25 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 5 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 18 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 56 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 10 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 48 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 23 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 53 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 1 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top