x

Махны худалдагч үйлчлүүлэгчээ хутга барин сүрдүүлжээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны өдөр иргэн Б гэх эмэгтэй 16-ийн Баянзүрх захаас мах авахаар орсон гэнэ. Тэрээр махны худалдагчийн бүдүүлэг байдлаас нь болж үйлчлүүлэхээс татгалзахад нь хуваалгасан махаа заавал худалдаж ав хэмээн хутга барин сүрдүүлж 30,000 гаран төгрөгийн махаа хүчээр борлуулсан гэнэ. Энэ явдлын талаар худалдан авагч Б-ээс тодруулснаа хүргэж байна.

-Олон нийтийн газар заналхийлэлд өртсөн гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Манай ээж ходоодны хавдрын хагалгаанд орсон болохоор тос, өөхгүй мах авчих санаатай 16-ийн Баянзүрх худалдааны төв рүү очсон юм. Ажлаа тараад очсон, зах оруулсан үйлчлүүлэгчдээ арын хаалгаар гаргаж, гол хаалгаа барьчихсан байсан. Бараг надаас өөр үйлчлүүлэгч байхгүй байсан үе. Би гурав орчим килограмм өөхгүй мах авахаа хэлж худалдагч нь килограммд нь хүргэх гэж хоёр гурван удаа махаа хуваасан юм. Гэтэл хажуунаас нь өөр нэг худалдагч гарч ирээд нэмж зүсээд өөхтэй мах өгөх гэхээр нь “наад худалдагчид чинь би өөхгүйг авна гэж хэлсэн юмаа, өвчтэй хүнд өөх тосгүй мах хэрэгтэй байгаа юм” гэж учраа хэлсэн. Гэтэл өнөөх худалдагч уурлан “өөхөнд дургүй юм бол ялгаад хаяхгүй юу” гэсэн. Би худалдан авагч хэрнээ заавал хүнд загнуулах шаардлагагүй шүү дээ. “Тэгвэл би наад махыг чинь авахаа болилоо” гэж буцаад явсан. Энэ үеэр лангууныхаа араас өнөөх худалдагч үсэрч гарч ирээд цустай гараараа гадуур хувцаснаас маань татаж эргүүлээд “авна гэж зүсүүлсэн юм бол ав” гэсэн. “Яагаад наад мах цус болсон гараараа хүний биед хүрч байгаа юм” гэж уурлахад өөдөөс “чиний зүсүүлсэн махыг хэн авах юм” гэх зэргээр уурлаж хараасан.

-Тэгээд тэр махын нь авчихсан юм уу?

-Уг нь би авахгүй гэдгээ хэлсэн. Элдвээр хэлүүлэн байж өөрөө хүсээгүй бараагаа авах шаардлага байхгүй шүү дээ. Гэвч нэг гартаа хутгаа барьчихсан өөдөөс орилоод, бусад худалдагчид нь ч гэсэн тал талаас “аваач чи”гэж хашгирч байсан. Тэр үед худалдан авагч бараг харагдахгүй, хүнгүй шахам байсан болохоор өнөөх худалдагч өөрийн талын хүн олон байгаад бардсан уу, “чамд заавал өгөх болно” гэж хэлээд зуурсан. Ингээд хоёр гурван хүн над руу дайрахаар нь айсандаа махаа аваад гарсан. Гэртээ хариад өөхийг нь ялгахад килограмм гаруй болж байна билээ.

-Энэ талаараа цагдаад гомдол гаргасан уу?

- Ажил төрөлтэй, өвчтэй хүн асарч байгаа хүнд зарга хийгээд яваад байх боломж алга. Гэхдээ биеээ хамгаалах чадваргүй харагдаж байгаа эмэгтэй хүнийг заналхийлж, дарамталж болдог гэх ойлголт олон хүнд байдаг нь харамсалтай. Цагдаад гомдол гаргаад явбал явах л байх. Зөрчлийн хууль, дарамталсан сүрдүүлсэн гээд заргалдаад явбал тэр худалдагчийн ард бас л нэг гэр бүл байгаа. Өмнө нь ч зах худалдааны төвөөс мах худалдаж авахад зарж буй махныхаа доогуур өвдөл цөвдөлөө шургуулаад өгчихсөн л байдаг. Тэр бүхэнд ер нь хэн ч заргалдаад явдаггүй шүү дээ. Гэхдээ яаж ч бодсон хүн авахгүй гээд байхад хутга барин сүрдүүлж байж махаа зарна гэж юу байх вэ дээ.  Миний хувьд дахин тэр газраар үйлчлүүлэхгүй. Бусад хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс үүнийг ярьж байгаа юм.

Б.Энх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 3 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 42 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 18 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 26 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 6 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 19 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 57 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 11 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 49 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 24 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 54 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 2 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top