x

972 айлын түрээсийн орон сууц санхүүжилтээ хүлээж байна

"Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 82,3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлснээр улсын хэмжээнд 1512 айл төрийн түрээсийн орон сууцанд амьдарч байна.

Засгийн Газрын 2015 оны 248-р тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тусгахдаа “2015-2021 оны хооронд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна” гэжээ. 

Гэтэл одоогийн байдлаар 1512 айлыг л түрээсийн орон сууцаар хангасан байгаа нь дээрхи хөтөлбөрт тусгасан тоотой харьцуулахад хангалтгүй үр дүн гэдэг нь харагдаж байна.

Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг 10 хоногийн хугацаанд бүртгэхэд л 5000 орчим иргэн хүсэлтээ гаргасан байгаа нь хямд төлбөртэй түрээсийн орон сууцны эрэлт их байгааг харуулж байна.

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан "Буянт-Ухаа-2" хороололд ажиллаж, түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ дуусаагүй байгаа 972 айлын орон сууцны  барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

2014 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон 18 барилга байгаа бөгөөд эдгээрийг ашиглалтанд оруулснаар 972 айл "Буянт-Ухаа-2" хорооллын түрээсийн орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэх  юм.

Барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгахыг бүх талаар дэмжихээ салбарын сайд илэрхийлээд, "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийг тасралтгүй үргэлжлүүлэхтэй холбоотой хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлэн удахгүй үр дүнг танилцуулна гэлээ.

Нийслэлд болон аймгуудад ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа, дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцны санхүүжилтэд шаардагдах 56,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, 2018 онд ашиглалтанд оруулах үүрэг даалгаврыг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад өгч байсан юм.

Цаашдаа "Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр" хэрэгжээгүй байгаа аймгуудад судалгаа хийж, эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөжээ.

Бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт цөөн байгаа энэ үед, төрийн орон сууцыг түрээслэнгээ өмчлөх хувилбарыг хэрэгжүүлэхийг зорилтот бүлгийн иргэд хүлээж байгаа юм.

ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа орон сууцнуудын санхүүжилтийг яаралтай шийдэж өгөх юм бол, энэ онд улсын хэмжээнд 1562 айлын /үүнээс Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын/ түрээсийн орон сууц бэлэн болохоор байна.

Эх сурвалж: SHINEBAIR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 3 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 42 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 18 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 26 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 6 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 19 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 57 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 11 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 49 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 24 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 54 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 2 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top