x

Шүүхэд нэхэмжлэл гаргах хэцүү юу?

Хуульч зөвлөж байна

“Шүүхдэнэ” гэдгийг цөөнгүй иргэд заавал өмгөөлөгч хөлсөлж зардал гаргаад зардал чирэгдэлтэйгээр олон сар жил үргэлжлэх ажиллагаа гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэг дээрээ шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхэд хаана хандах, юу бүрдүүлэх ёстойгоо мэдэж байвал төсөөлсөн шиг чинь бэрх зүйл биш.  Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамжаас өөр ямараа нэг зардал гаргахгүй бөгөөд дараах зөвлөмжийг уншсан байхад тийм ч төвөгтэй санагдахгүй байх.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНДАА БАГТАЖ ГОМДЛОО ГАРГАХ

Хэн нэг хүнээс болж таны эрх чинь зөрчигдсөн гэж үзвэл та уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргаснаар таны эрх үүсч байна гэж ойлгож болно. Зарим хүмүүс үүнийгээ мэдээгүйгээс болоод шүүхэд хандах эрхээ алддаг. Учир нь “хөөн хэлэлцэх хугацаа” гэж зүйл бий. Тодруулбал, гэрээтэй холбоотой маргаан үүссэн бол 3 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан бол 6 жилийн дотор шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаатай гэсэн үг.  Энгийнээр хэлбэл чамд хохирол учруулсан хүнээс шүүхийн журмаар хохирлоо гаргуулж авах буюу шаардлага гаргах хугацааг л хэлж байгаа юм. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол шүүх иргэний гомдол /нэхэмжлэл/ -ийг хүлээн авахаас татгалздаг.

ХАРИУЦАГЧ НОТЛОХ БАРИМТАА БҮРДҮҮЛ

Нэхэмжлэл гаргахад нэн тэргүүнд мэдэх зүйлийг дурдахад нэхэмжлэлийг хаана гаргах вэ гэдгээс эхэлнэ. Санхүү, хөрөнгө мөнгөтэй харилцаа бол гэрээ хэлцэл юу байгаагаа эх хувиар нь бэлд.

ЭРГЭЖ БУЦАХГҮЙН ТУЛД БҮРДҮҮЛЭХ ЗҮЙЛСЭЭ МЭД

Шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал нь энгийн нэг өргөдөл, гомдол гаргахаас ялгаатай. Нэхэмжлэл гаргах агуулга хэлбэр нь ямар байх талаарх зохицуулалтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байдаг учраас тэр шаардлагад нийцүүлсэн байх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд дараах зүйлсийг тусгаж, цуглуулсан байж хэрэг үүсгэнэ гэсэн үг.

Илүү нарийвчилсан зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр ямар байх талаар нэг бүрчлэн заасан байдаг.

Тодруулбал:

  1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
  2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа хаяг
  3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа хаяг
  4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
  5. Нэхэмжлэлийн үнэ
  6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт зэрэг зүйлийг заавал тусгана.

Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа нь маш чухал юм. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргах тухай ойлголт нь хариуцагч, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүх, нэхэмжлэгчийн сонгон авсан, шүүхийн онцгой харьяалал гэсэн төрөлтэй байдаг. Хэрэв та хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргахаар болбол хариуцагчийн албан ёсны хаягыг бичих нь зүйтэй. Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэний дараа хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулдаг.

Хэрэв хариуцагч нь хаяг дээрээ байхгүй бол хаяг дээрээ байдаггүй гэсэн тухайн дүүргийн засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлдэг. Шүүх таны нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийсэн боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй байна гэж үзэн  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаана. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдэнэ. Эрэн сурвалжлуулах ажиллагаа гэдэг нь нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд 70200 төгрөг төлөн нэхэмжлэл гаргах бөгөөд шүүхийн эрэн сурвалжлуулах шийдвэр гарсны дагуу цагдаагийн байгууллага эрж хайна. Энэ нь цаг хугацааны хувьд удаашрах, залгах эрсдлийг дагуулж байдаг.

Нэхэмжлэл дээр хариуцагчтай холбоотой мэдээллийг үнэн зөв бөглөхөөс хамааран шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа саадгүй, түргэн шуурхай ажиллах ажиллагааны үндэс нь болж өгнө гэж ойлгож болно. Шүүх хариуцагчийг нэхэмжлэл дээр дурдсан хаяг, утсаар нь дуудаж нэхэмжлэлийг гардуулдаг. Хариуцагчийн хаяг, утас нь тодорхой бус байвал шүүх хүлээн авахаас татгалздаг тул хариуцагчийн хаяг, утсыг нь тодорхой тусгаж өгөх нь нэн чухал асуудал юм.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнийг нотолсон баримт, нэхэмжлэлийн үнэ /хэчнээн төгрөг, юу нэхэмжилж байгаагаа тодорхой бичсэн байх/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, энэ бүгдээс гадна хавсаргасан баримт бичиг баримт нь эх хувь буюу эх хувиар нь өгөх боломгүй бол нотариатаар батлуулсан байх шаардлагатай. Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүх таны хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээний хөлсийг ойлгоно. УТхураамжийг бодохдоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээсээ бодож төлөх ба shuukh.mn хаягаар орж бодож болно. Үнийн дүн нь тодорхойгүй нэхэмжлэлд хуульд заасан 70.200 төгрөгийг төлнө.

Дээрх шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэх боломжтой болно гэж ойлгож болно. Хэрэв нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу нэхэмжлэлийг буцаана. Монгол улсын Дээд шүүхийн тайланг авч үзэхэд нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах тохиолдол жил ирэх тусам ихсэж байна. Энэ нь нэхэмжлэл гаргахтай холбоотой дээрх зүйлсийг мэдэхгүйтэй холбоотой бөгөөд дутуу зүйлс авч ирээд дахин дахин буцаж байгаагаа “хууль шүүхийн процесс хүнд сурталтай, удаан бэрх зүйл юм” хэмээн эндүүрдэгтэй холбоотой юм.

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Ц.Мөнхзаяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 5 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 43 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 19 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 27 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 7 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 20 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 28 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 58 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 12 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 23 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 44 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 50 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 25 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 43 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 55 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 3 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top