x

Бэнзиний үнэ ба МОРИН ЗАЯА

Бэнзиний үнэ хоёрхон зүйл дээр тогтдогийн нэг нь долларын ханш, нөгөө нь хил дээр зарагдаж буй үнэ. Энэ хоёр дээр жаахан арифметик тооцоо хийгээд харахад л ер нь бэнзин шатахуун ямархуу багцааны үнэтэй байх ёстой вэ гэдэг нь ойлгогдоно. За бүр арифметик ч бодохоос залхуурна гэвэл ойрхон хил гараад Эрхүү, Улаан-Үд колонкууд дээр бэнзин хэдэн рубль байгааг хараад, Найман шаргын ханшаар үржүүлэхэд ч болно. “Global Petrol Prices” -ийн мэдээллээр бол зургадугаар сарын сүүлд ОХУ-д А-92 бэнзин монгол мөнгөөр бол 1950 төгрөг байж байснаа долдугаар сарын дундуур бүр өсч, 2100 төгрөг орчим болсон байх юм. Хятадад бол литр А-92 бүр үнэтэй, монгол мөнгөөр 3270 төгрөг байна. Хятадад 2021 онд нийт 12 удаа бэнзиний үнэ нэмэгдэж олныг жаал бухимдуулсан юм байна. Дэлхийн бусад улсуудад ч бэнзин манайхаас үнэтэй байна, адилхан өссөөр байна гэхээр өөдөөс “Тэдний цалин хэд билээ, тэдний цалин хэд билээ” гэж агсардаг юм. Бэнзиний үнэ харамсалтай нь бидний цалинд тааруулж биш биржийн ханшинд тогтдог билээ. Цар тахлын эхэн үед гэнэтийн хөл хорионууд дэлхий даяар тавигдаж, хөл хөдөлгөөн огцом хумигдаж, нефт бэнзиний үнэ унасан юм. Манайд ч тэр нь биелэж 1750 байсан А-92 нэг мэдэхэд 1450 болж буурсан, сонгуулийн өмнөхөн дөө. Ямар ч улс төрч ийм боломжийг алдахгүй. Харин одоо эдийн засаг сэргэж, хөл хөдөлгөөн буцаад нэмэгдээд эхлэхээр дагаад бэнзин шатахуун, нефтийн үнэ өсөөд эхэлсэн бололтой.

Шатахууны үнэ хүчээр буулгаж орхивол заавал эргээд өсдөг хуультай. Дэлхийн хамгийн их нефттэй Вэнэсуэлд хүртэл шатахууны үнэ тэнгэрт тулсан, үнийг нь төрөөс хүчээр барьсан учраас тэр. Манайд ч бас үнэ хүчээр барьж эхэлсэнээр А-95 тасраад байна, захаасаа зарим сумдын колонкууд бүр огт ажиллахгүй хаалгаа хаагаад эхэлсэн. Сэлэнгэ, Булганыхан хил гарч банкаа дүүргээд ирье гэсэн ч нэмэргүй, орос улсад шатахуун манайхаас ч үнэтэй байгаа. Манайд уг нь нефтийн үйлдвэр баригдаж байгаа, жилдээ 1.5 – 2 сая тонн шатахуун нэрэх тооцоотой. Даанч үүнд ашиглах түүхий нефт манайд хангалтгүй, жилд ердөө 800 мянган тонн олборлож байгаа. Нефтийн олборлолтоо нэмэгдүүлье, нөөцөө судлья гэхээр нутгийнхан нь хөөж туугаад горьгүй. Тэгвэл гаднаас аваад ирье гэхээр заавал хямдхан авчир гэж шахаж шаардана. Бүүр нэг морин заяандаа морио унаад явмарууд. Үгүй тэгээд Монгол улс бүр огт бэнзингүй болоод, морио уная гэсэн ч морины тэжээл эмээл нь бараг бэнзинээсээ дутахгүй зардалтай байх вий.

“Гуйлгачин сэтгэхүйгээс салаагүй цагт гуйлгачин хэвээрээ л үлдэнэ” гэж үг бий, их ерөнхий утгатай тун чиг ойлгомжтой ч гэмээр зүйр үг. Гэхдээ бэнзиний үнэ дээр нийтээрээ нэг ийм гуйлгачин сэтгэхүйтэй байгаагаа бид өөрсдөө анзаардаггүй. Жишээ нь дээр дурдсан бэнзиний үнэ ямар байх логикийг нийтээрээ ойлгодог юмаа, нийтээрээ банкны дансны дугаар 10 оронтой тоог цээжээрээ хэлж чаддаг улс дэлхийд байхгүй гэнэ билээ. Монголчууд тоондоо тийм муу биш, зүгээр л хэн нэгэн, бурхан ч юмуу төр засаг ч юмуу ямар нэг аргаар бэнзиний үнэ хямд байлгах ёстой гэж итгэдэг тэр нэг гуйлгачин араншин л биднээс ерөөсөө салж өгөхгүй байгаа хэрэг. Гуйлгачин сэтгэхүй биднийг хамгийн хямд бэнзин хэрэглүүлдэг, хамгийн хямдыг нь түүсээр байгаад одоо евро-2 төрлийн буюу дэлхийн дундаж евро-5 хэрэглээнээс бараг 200 дахин их хүхэртэй бэнзин хэрэглэж байна, гуйж хямдруулж байж шүү. Хэрвээ ард түмэн төр засгаас бэнзиний үнэ хямд байлга гэж нэхсэн хэвээр байсаар байвал бид 20 жилийн дараа ч евро-2 төрлийн бэнзинээ хэрэглэсээр, дэлхий евро-100 бэнзинтэй болчихсон байх биз. Гуйлгачин сэтгэхүйгээ хаяад, угаасаа л цаанаа өсөж буй зүйл дээр гомдоллохоо больж, үнийг нь чөлөөтэй тавьчихвал нэг удаадаа өвдөлт мэдэрнэ, цаашдаа гуйлгачин байхаа болино. Угаасаа гадаадад тогтоож байгаа бэнзиний үнийг Монголын төр засаг буулгах ямар ч боломжгүй. Харин зүгээр буулгаж байгаа юм шиг хуурч бол чадна. 30 жилийн энэ хууралт л биднийг өдий хүртэл ийм гуйлгачин сэтгэхүйтэй амьдруулж байна. 

Эцэст нь, бензиний үнэ хүчээр барих нь бүх нийтийг хамарсан хамгийн том халамжийн бодлого мөн. Ардчилсан нийгэмд хэн ч хэнийг ч халамжлах албагүй, шатахууны компаниуд бүгд хаалгаа бариад, зөвхөн төр л шатахуун импортоор оруулж ирдэг, тэр нь олддоггүй, соц үе шиг танил талаараа хөөцөлдөж авдаг, эсвэл хар зах дээр бэнзиний шагийн үнэ нь талийсан хачин заваан нийгэм хүсээгүй л юм бол бэнзиний үнэ буулга гэж төр засгаас нэхэхээ больцгооё.

Аанхаа /baabar.mn/

Зураг: Шог зураач С.Цогтбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 4 цаг 52 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 5 цаг 8 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 5 цаг 12 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 5 цаг 18 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 5 цаг 22 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 5 цаг 36 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 5 цаг 42 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 7 цаг 26 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 7 цаг 45 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 4 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 8 цаг 6 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top