x

Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол хэрхэх вэ?

Хуульч зөвлөж байна

Манай улсад жил ирэх бүр гэр бүл салалтын тоо олширч буй бөгөөд түүнээс үүдэн гарах асуудал нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг буюу хүүхдийн тэтгэлэг төлөхтэй холбогдсон асуудал юм.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Гэвч өнөөдөр гэр бүл салсан тохиолдолд эцэг, эх нь хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа төлөхгүй байх, эсвэл шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгээc илт багаар төлөх асуудал түгээмэл байна.

Тохиолдол 1: А нь шүүхийн шийдвэрийн дагуу 12 настай хүү Б-дээ 1 сар бүр амжиргааны доод түвшингөөр буюу 192,000 мянган төгрөг хүүхдийн тэтгэлэг болгож өгөх ёстой.Гэвч А хүүхдийн тэтгэлэгийг шүүхийн шийдвэр гарсны дараах 4 сар орчим хугацаанд өгч байснаа түүнээс хойш 5 сарын хугацаанд өгөөгүй.

Тохиолдол 2: Д нь шүүхийн шийдвэр ёсоор 9 настай охин Ц-дээ 1 сар бүр амжиргааны доод түвшингийн 50 хувиар буюу 96000 мянган төгрөг хүүхдийн тэтгэлэг болгож өгөх ёстой.Гэвч Д нь эхний 3 сар орчим хугацаанд бүтэн төлж байснаа сүүлрүүгээ сар бүл 20000, 30000, 25000 мянган төгрөг гэх мэтчилэн төлдөг болсон.

Дээрх 2 тохиолдолын аль нэг нь таньд тохиолдож буй бол наашаа анхаарна уу. Хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээтэй тэнцүү байна.

Хэрвээ таны нөхөр тань хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа төлөхгүй байх, эсвэл шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгээc илт багаар төлж байгаа бол Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.”Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно.”

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1. “Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө”, 50.2.”Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу нөхрөөсөө хүүхдийн тэтгэлгийн төлөөгүй нийт мөнгөн дүн дээр 0,5 хувийн алданги тооцож шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хүүхдийн тэтгэлгээ бүрэн гаргуулан авах боломжтой.

Шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд та тэтгэлэг төлөгчийн оршин суугаа газрын шүүхэд улсын тэмдэгтийн хураамжаа төлснөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргах юм.

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Р. Идэрмөнх

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 4 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 42 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 18 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 26 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 6 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 19 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 57 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 11 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 22 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 43 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 49 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 24 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 42 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 54 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 2 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top