x

"Жи Тайм"-ийн хохирогчдыг хэргийн материалтай танилцахыг хүсэв

Цагдаагийн ерөнхий газар-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ өдрүүдэд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчихтой холбоотой мэдээлэл нэлээд гарсан. Үүний дагуу ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Э.Бөхбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “цагдаагийн байгууллага болон бусад аж ахуй нэгж байгууллагуудын нэр хүнд рүү халдсан буруу ташаа мэдээлэл цахим сүлжээнд их түгээх боллоо. Эдгээрийн нэг нь 2012 онд НИТХ-ын хурлаар баталсан авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл зорчихоор журам гаргасныг хүчингүй болгосон гэсэн ташаа мэдээлэл явж байна. Цагдаагийн байгууллага  хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд тавьж буй хяналт нь хууль зөрсөн үйлдэл биш гэдгийг хэлье.

Цахим сүлжээгээр явж буй асуудал бол тухайн иргэний нэг удаагийн гаргасан зөрчил дээрх шүүхийн гаргасан шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Тухайн үед нэхэмжлэгч нь орон зай цаг хугацааны хувьд өөрөө байгаагүй өөр газарт байсан нь тогтоогдсон. Нэгдүгээр эгнээгээр зорчих асуудлыг цагдаагийн байгууллага үүргийнхээ хүрээнд хяналт тавин үргэлжлүүлэн ажиллах болно. Тиймээс иргэд цахим орчинд тархаж байгаа мэдээллээс үнэн зөв мэдээллээ сонгож уншихыг зөвлөж байна. Энэ төрлийн зөрчил нэлээдгүй их гардаг. Хөдөлгөөнд оролцож байгаа энэ олон мянган тээврийн хэрэгслүүд зам дээр зэрэгцээд явах юм бол замбараагүй нөхцөл байдал үүснэ. Үүнийг дагаад зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэх магадлалтай. Тэгэхээр хөдөлгөөний менежмент хийхгүй бол хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөөр хохирох гэх мэт асуудал гарна. Үүнээс урьдчилан сэргийлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.

Үүний дараа ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Жи таймс” сүлжээтэй сүлжээтэй холбоотой хэргийг та бүхэн мэдэж байгаа байх. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах ажиллагаа дуусах шатанд явж байна. Тиймээс “Жи таймс” сүлжээний хохирогчдыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албанд  энэ сарын 20-оос өмнө ирж хэргийн материалтай танилцана уу” гэж мэдээллээ.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 3 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 42 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 18 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 26 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 6 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 19 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 57 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 11 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 22 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 43 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 49 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 24 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 42 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 54 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 2 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top