x

НЗДТГ, түүний харьяа газруудад шалгалт хийнэ

​​​​Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай ажлын хэсэг НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сарын хугацаанд ажиллана. Ажлын хэсэгт 20 хүн багтсан байгаа. Тус бүр өөрийн үндсэн чиглэлийн дагуу хяналт шалгалтаа хийнэ. Ирэх долоо хоногоос хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ. Та бүхнийг бидний ажилд туслахыг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Бид Авлигатай тэмцэх газарт болсон хяналт шалгалтын арга хэмжээний нээлтэд оролцож удирдамж авсан. Өнгөрсөн жил АТГ-ын ажлын хэсэг нийслэлд ажиллаж зөвлөмж хүргүүлсний дагуу бид ажилласан. Энэ жил мөн хоёр сарын хугацаанд ажиллах ажлын хэсэг ирж байгаа юм байна. Та бүхний ажилд шаардлагатай бүхий л боломж бололцоогоо дайчлан хамтарч ажиллах болно” гэв.

Ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулах юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 8 цаг 5 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 8 цаг 14 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 8 цаг 21 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 8 цаг 27 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 8 цаг 31 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 10 цаг 30 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 12 цаг 11 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 12 цаг 19 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 12 цаг 25 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 12 цаг 30 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 12 цаг 34 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 12 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 13 цаг 11 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 13 цаг 17 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 13 цаг 26 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 13 цаг 30 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 13 цаг 35 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 13 цаг 48 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 18 цаг 27 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top