x

“ Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал 2018 оны 03 дугаар сарын 15-нд боллоо. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон яам агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцсон юм.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр2018 оны хоёрдугаар сарын салбарын мэдээллийг хүргэж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

1. Уул уурхайн салбарын 2018 оны статистик мэдээлэл

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2018 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255.0 (14.2%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1,471.8 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 163.2 (12.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 82.1 (21.1%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 61.3 (8.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8%-ийг эзэлж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

-           Нүүрс 6.5 сая тн,

-           Зэсийн баяжмал 207.7 мян.тн,

-           Алт 1,276 кг,

-           Молибдений баяжмал 811.1 тн,

-           Төмрийн хүдрийн баяжмал 350.7 мян.тн

-           Хайлуур жонш 19.1 мян.тн

-           Хайлуур жоншны баяжмал 2.0 мян.тн,

-           Цайрын баяжмал 14.9 мян.тн,

-           Газрын тос 1.2 сая баррель

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдрийн баяжмал 16.0 мян.тн буюу 4.8%, цайрын баяжмал 1.2 мян.тн буюу 8.8%-иар тус тус өссөн байна. Харин нүүрс 1.7 сая тн буюу 21.2%, алт 107.8 кг буюу 7.8%, молибдены баяжмал 140.0 тн буюу 14.7%, зэсийн баяжмал 4.5 мян.тн буюу 2.1%, хайлуур жонш 3.9 мян.тн буюу 17%, хайлуур жоншны баяжмал 6.3 мян.тн буюу 75.9%, газрын тос 18.5 мян.баррель буюу 1.5%, катодын зэс 39.6 тн буюу 1.7%-иар тус тус буурсан байна.

1.2.Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний хоёр сарын байдлаар 2.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 207.2 (9.7%) тэрбум төгрөгөөр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 162.6 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнд Уул уурхай, олборлох салбар 69.7% байна.

2018 оны хоёр сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.6 (69.9%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 1.4 (88.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулсан байна.

1.3. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж:

2018 оны эхний хоёр сарын байдлаар улсын төсөвт 353.7 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-           Алт 3.9 тэрбум төгрөг,

-           Нүүрс 121.7 тэрбум төгрөг,

-           Цайр 16.5 тэрбум төгрөг,

-           Зэс 192.2 тэрбум төгрөг,

-           Төмөр 5.6 тэрбум төгрөг,

-           Жонш 2.1 тэрбум төгрөг,

-           Бусад  11.8 тэрбум төгрөгт хүрээд байна.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158.6 тэрбум төгрөг буюу 81.3 хувиар өссөн. Үүнээс:

-           Алт 1.0 тэрбум төгрөг буюу 35.8 хувь,

-           Нүүрс 65.6 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,

-           Цайр 7.8 тэрбум төгрөг буюу 90.4 хувь,

-           Зэс 76.5 тэрбум төгрөг буюу 66.2 хувь,

-           Төмөр 4.1 тэрбум төгрөг буюу 3.8 дахин,

-           Жонш 1.6 тэрбум төгрөг буюу 4.8 дахин,

-           Бусад 3.1 тэрбум төгрөг буюу 84.0 хувь.

2. Бодлого, эрх зүйн хүрээнд

2.1. Газрын тосны тухай  хууль батлагдахаас өмнө хийгдсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх ажил хийгдэж байна.

Засгийн газрын 2016 оны 130 дугаар тогтоолоор Газрын тосны тухай хууль /2014.07.01/ батлагдахаас өмнө байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-т нийцүүлэн шинэчлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгосны дагуу гэрээлэгч компаниудтай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг шинэчлэх ажил хийгдэж байна. 2018 оны 3-р сарын 14-ний байдлаар  6 гэрээг шинэчлэн байгуулаад байна.

АМГТГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажил, үүрэгтэй холбогдуулан газрын тосны хайгуулын гэрээлэгч компаниудтай жилийн ажлын уулзалт зохион байгуулах ажлын хэсэг АМГТГ-ын даргын тушаалаар байгуулагдан ажиллаж байна. 2018 оны 3-р сарын 14-ний өдрийн байдлаар 6 гэрээлэгч компанитай уулзалт хийж гэрээлэгч компаниудын газрын тостой холбогдсон үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг дүгнэж, 2018 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцлээ.

3. Газрын тосны салбарын үйл ажиллагаа

3.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар 1.31сая баррель (178 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 16.22%-тай явж байгаа бол  1.14 сая баррель (155 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 14.12%-тай байна. Эхний улирлын байдлаар улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг төвлөрүүлж 17.63%-ийн гүйцэтгэлтэй байна.

3.2. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн  чиглэлээр:

            2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 83,  Аи-92 автобензин 25, дизелийн түлш 48, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байна.

4. Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

/2018.01.01-2018.03.01 хүртэл/

  • Шинээр олгосон: 8

                        Ашиглалт: 5

                        Хайгуул: 3

  • Хугацаа сунгасан: 42

  • Барьцаалсныг бүртгэсэн: 8

  • Нөхөн олгосон: 2

  • Шилжүүлсэн: 20

  • Талбай буцаасан: 18

                        бүхэлд нь: 10

                        хэсэгчлэн: 8 

  • Тусгай зөвшөөрөл хугацаа дууссан: 11

  • Цуцлагдсан:23

5. Яамны үйл ажиллагаа

5.1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд 13.3 тэрбум төгрөгөөр 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 24, улсын геологийн 1:200 000-ны масштабын иж бүрдэл зураг нэгтгэх 1, сэдэвчилсэн судалгааны 3, гадаад хамтын ажиллагааны 1, нийт 29 төслийг хэрэгжүүлнэ.

Үүнээс М1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн “Дөч гол-50”, “Бүрхтэй уул-50”, “Дэвийн хонгор уул-50”, “Модот толгой-50”, “Асгат уул-50”, “Түдэвтэй-50” төслүүдийг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудын зарим сумдын нутгийг хамруулан нийт нутаг дэвсгэрийн 22799.72 км.кв талбайд буюу 1.45%-д шинээр эхлүүлнэ.

МУ, ОХУ, БНХАУ, БНКазУлсын нутаг дэвсгэрийг дамнан орших Алтайн нурууны геологи, тектоник, металлогени, геодинамикийн нөхцлийг судлах Шинжлэх ухааны Олон Улсын хамтын ажиллагааны төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Үргэлжлэн хэрэгжиж байгаа 22 төслийн ажлын хэмжээ, арга, аргачлал, төслийг хянаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 3, Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох 1, сэдэвчилсэн судалгааны 2 төслийн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

5.2.2018 онд 312 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны 2-р сарын 25-ны байдлаар 135 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу 2018 онд үйл ажиллагаа явуулахаар 312 аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны 2-р сарын 25-ны байдлаар 135 уулын ажлын төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.  Мөн 2018 оны 2-р сарын 15-ны байдлаар 196 тайлан ирүүлээд байна.

5.3.“Алт-2 үндэсний” хөтөлбөр:

“Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:        

•           Алт-2 үндэсний хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн  тайланг  нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэхээр  ажиллаж байна.

•           2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монголбанк 438.6 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 1,567.3 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 55.8 кг-аар илүү байна.  Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 101,418.11 төгрөг /2018.03.13/ байна.

5.4.Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй 2018 оны 3-р сарын 02-ны өдөр Төрийн ордонд уулзаж санал солилцсон. Уулзалтад холбогдох яам, агентлагаас гадна Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөл оролцсон. Уулзалтаар хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, техник технологийн зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор “Алт-2” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, алтны нөөц ашигласны төлбөрийг /2019.01.01 хүртэл/ борлуулалтын орлогын 2.5 хувиар тооцох болсон нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг болсон. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар тогтлоо.

5.5.“МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 22-23-ны өдөр зохион байгуулахаар болоод байна.  Энэхүү чуулганаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлахюм. Мөн  эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхзорилгоор зохион байгуулж байна.

 

5.6“Монголын Геологи, хайгуул” 10 дахь удаагийн чуулга уулзалт болно

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2018 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулна.

 “Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын яамны илтгэлүүд тавигдна. Мөн  “Геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “Геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/monseg.monseghttp://www.mmer.mn/зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.

Эх сурвалж: Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 8 цаг 5 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 8 цаг 14 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 8 цаг 21 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 8 цаг 26 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 8 цаг 31 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 10 цаг 29 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 12 цаг 11 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 12 цаг 18 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 12 цаг 24 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 12 цаг 29 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 12 цаг 34 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 12 цаг 35 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 13 цаг 11 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 13 цаг 16 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 13 цаг 26 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 13 цаг 30 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 13 цаг 35 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 13 цаг 48 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 18 цаг 27 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top