x

У.Хүрэлсүх: Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө, шударга ёс, шударга шүүхийн төлөө зүтгэнэ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье.

Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал байлаа.

Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд Монгол улсын Ерөнхий сайд ёс зүйн хувьд хариуцлага ёстой гэж бодож байна. 

Монголын төр ард түмэндээ үйлчилдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож, эрмэлзэж, ард түмний итгэлийг хүн ёсоор хариулъя гэж хичээн зүтгэж ирсэн. 

Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч байгаа. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Энэ бүхний үр дүнд коронавирусаар нэг ч хүн нас бараагүй. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна.

Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.

Би өөрөө цэргийн хүн, дайны гал шугам дээр өөрийнхөө командтай хамт тулалдаанд орж ялвал ялж, яладвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх. Тийм учраас би энэ танхимыг элэг бүтэн явна гэж бодсон.

Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Иргэд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй хүн байх ёстой.

Хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.

Ард түмний минь жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа болсон. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. 

Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.

Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэхээс сэргийлж байгаа юм. 

Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. 

Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье!

Төр түвшин түмэн олон амгалан байх ҮАБЗ-ын гурван гишүүний шууд асуудал байдаг юм. Харамсалтайн өнөөгийн ерөнхийлөгч маань энэ ажлаа хийж чадахгүй байна. 

Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуунаас болж улс оронд минь эмх замбараагүй байдал битгий үүсээсэй гэж бодож байна. Тийм учраас огцорч байна. 

Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө зүтгэнэ. Шударга ёс, шударга шүүхийн төлөө зүтгэнэ. 

Маргааш нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайдыг тодруулна" гэлээ. 

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-нд зарлажээ.

Удирдах зөвлөл, Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ийнхүү шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх долоо хоногт танхимаа бүрдүүлэх нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (140.78.5.102)
    сэтгэцийн өвчтэй хог шүү. Парламентын үнэмлэхүй олонх ялсан намын дарга. Хамгийн хүчтэй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байх бүх хууль зүйн боломж нь бүрдсэн үед ажлаа өгдөг гэнэ ээ. Шалтгаан нь улс удирдаж чадаагүй. Энгийн ажил зохион байгуулж чадахгүй. Асуудлынхаа гол цөмийг харахгүй. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл... гол асуудлуудаа хамтад нь харж авч явах чадваргүй.... ерөөсөө ч сачий хүрэхгүй жулдчаад одоо араас нь том том чаагаад. хөгийн ч эр болдоо
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Yu xutsna be
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (175.223.30.59)
    ЕСайдын суудал дээрээ тэмцэж чадахгүй өөр хаана очиж байж тэмцэх гээд байнаа?
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Усан нүдэт (103.57.95.60)
    Шүүхийнхэнийг Ерөнхийлөгч томилдог. Хүрэлсүх: Би ерөнхийлөгч болоод... гэж хэлж
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зоригт (188.168.155.231)
    Ийм л зальтай хулгайч даа нэг их ард тумнээ боддог хун болчихож гэнэ чи сонгуулийн омно юу ярьж байлаа монгол торийг хулгайчуудаас салган цэвэрлэх юм ярьж байснаа хулгайчуудаа бугдийг луйварын аргаар чирээд торийг луйвардаж авсаныг чинь бид мартаагуй байна ..одоо еронхий сайдын албыг шудрага дуртэй огоод еронхийлогчийн сэнтийд ухэн хатан тэмцэх гэж байгааг чинь ойлгох хун хэд байгаа юм бол
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (119.40.98.18)
    Одоо шудрага ёс гэвэл хотын дарга Сумъяабазар огцорвол төрөө цэвэр тунгалаг болно.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 2 цаг 39 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 2 цаг 43 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 2 цаг 44 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 2 цаг 54 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 3 цаг 11 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 3 цаг 18 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 3 цаг 26 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 33 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 16 цаг 13 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 16 цаг 45 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 17 цаг 13 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 17 цаг 30 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 18 цаг 19 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 20 цаг 25 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 20 цаг 39 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 21 цаг 16 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 21 цаг 28 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 21 цаг 36 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 22 цаг 51 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top