x

У.Хүрэлсүх: Эрчүүд рүү чиглэсэн бодлого дутмаг байна

Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргаллаа. Сүүлийн гурван жил тасалдаад байсан хурлыг ерөнхий сайд зарлан хуралдуулж, хурлыг биечлэн удирдаж, ач холбогдол өгч, зарим томоохон шийдвэрийг гаргасан байна. 

Жендэрийн Үндэсний хорооны ажлын албыг Ерөнхий сайд дэргэдээ ажилуулахаар шийдвэрлэлээ. Тус хороог дөрвөн жилийн өмнө ерөнхий сайдын ажлын албанаас ХНХЯ-ны хэлтэст шат бууруулан шилжүүлснээр эрхзүйн чадамж буурч, ажлын үр дүн тэр хэмжээгээр багассан байжээ. 

Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг ийнхүү дэргэдээ ажилуулснаар бүх түвшний бодлогын шийдвэрт жендэрийн тэгш эрхийн байдал хангагдахад дэмжлэг болно гэж үзэж байна гэв.

Хурлаар Жендэрийн Үндэсний хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны төлөвлөгөөг батлав. Мөн Хорооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг баталж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан салбар зөвлөл хороог шагнаж урамшууллаа.

2017 оны тайлангаас үзвэл  Жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн талаархи тохиолдлоор ойлгодог байсан бол энэ нь илүү өргөн хүрээний, нийт иргэдийн тэгш эрхийн тухай ойлголт болохыг олон нийт мэддэг болсон гэж хорооны гишүүд дүгнэж байна.

Хуралд оролцогчид ч эрэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар асуудал хөндөв. Үйл ажиллагааны тайланд тусгагдсан баримтууд эрэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах шаардлага үүссэнийг илтгэж байна гэв.Түүнчлэн төрөөс анхаарч, шийдвэрлэх ёстой жендэрийн асуудлууд байгаа болохыг статистик үзүүлэлтүүд харуулж байна. 

Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгож, чамлахааргүй амжилтад хүрээд буй ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар 2016 онд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээ харуулсан байна.

Тухайлбал, 2016 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 69.6, эрэгтэйчүүдийнх 65.6, эмэгтэйчүүдийнх 75.1  байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү  9 жил, тухайн жил нас барагсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Амиа хорлосон эрчүүд эмэгтэйчүүдээс 5,5 дахин  их, зам тээврийн осолд өртөгчдөөс эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,4 дахин их байдаг зэрэг мэдээлэл тайланд тусгагджээ.

Хуралдаанд оролцсон хорооны гишүүд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа хэлж хорооны дарга, дэд дарга болон нарийн бичгийн дарга нарт асуулт тавьж хариулт авлаа.

Д.Мөнхөө: Аливаа шатны шийдвэр жендэрийн мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь Засгийн газраас жил бүр сайн малчдыг шалгаруулж шагнал гардуулдаг. Түүнийг ганц гэрийн эзэнд биш гэр бүлд нь олгож Сайн малчин гэр бүл шагнал болгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр малчны хажууд гэргий, үр хүүхэд нь байж тэр шагналд хүргэсэн байдаг.

- Эрэгтэйчүүдийн жендэрийн асуудалд анхаараач ээ. Монголын эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь архинд донтох өвчтэй болсон байна. Засгийн газраас Эрэгтэйчүүдийн хөгжлийн бие даасан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эцэст нь төрийн удирдлагын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийдэг баг ажилуулбал багагүй үр дүн гарна

Ж.Занаа: Монголчуудын гэр бүл, эрэгтэй, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахгүйгээр жендэрийн тэгш эрх хэрэгжихгүй.

Я.Пүрэвдорж: Иргэдээ эх орондоо ажиллах боломжоор хангаач ээ. Идэр насны ихэнх эрэгтэйчүүд ажлын байр хайж гадагшаа гарч байна. Үүнийг дагасан гэр бүл салалт гэх мэт сөрөг үзэгдлүүд газар авч байна. Ийм томоохон “нүүдэл”-ийн 97 хувийг эрчүүд эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Ц.Цогзолмаа: Жендэрийн Үндэсний хороо нь ХНХЯ-ны харьяанд хэлтсийн статустай ажиллаж байна. Ерөнхий сайд дэргэдээ авч ажлын албаны хэмжээнд ажиллуулах нь зүйтэй. Өдгөө дэлхийн улс орнууд бүх шатандаа жендэрт суурилсан бодлого хэрэгжүүлж байна

П.Оюунчимэг: Жендэрийн хорооны саналаар Эрүүгийн, Зөрчлийн гэх мэт хуулинд тодорхой хэдэн өөрчлөлтүүдийг оруулах боломж байна уу. Ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг шийдвэрлэхэд тодорхойлсон хуулийн заалт байхгүй болчихоод байна. Сумдад хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулах шаардлагатай байна.

Н.Алтанчимэг: 13 аймгийн 20 гаруй суманд биечлэн асуулт, ярилцлага хэлбэрээр  судалгаа явуулсан. Гэр бүлд жендэрийн тэгш эрх алдагдаж байгаа хэдэн ноцтой шалтгаан байсны нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг 6 наснаас оруулах явдал болжээ. 6 настай хүүхдээ дагаж эцэг, эхийн хэн нэг нь сумын төвд амьдарснаар гэр бүл нь түр болон бүр хугацаагаар салдаг. Үүнийг дагаж эрчүүдийн архидалт, эрүүл хооллолтын дэглэм алдагдаж, эмэгтэйчүүд нь ажлын байргүй учир ядууралд өртдөг

Б.Долгор: Жендэрийн бодлогодоо цоо шинэ өөрчлөлт хийх цаг болсон. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжүүлж байна. Байгаль эх дэлхийн хуулийг өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэвшилтэй уялдуулан дагаж мөрдөх шаардлага байна. Иргэдийнхээ амьдралын хэвшлийг, суурь ойлголтыг өөрчлөх шаардлага байна, зэрэг саналыг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 8 цаг 4 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 8 цаг 13 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 8 цаг 20 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 8 цаг 25 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 8 цаг 30 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 10 цаг 28 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 12 цаг 10 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 12 цаг 17 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 12 цаг 23 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 12 цаг 28 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 12 цаг 33 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 12 цаг 34 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 13 цаг 10 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 13 цаг 15 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 13 цаг 25 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 13 цаг 29 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 13 цаг 34 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 13 цаг 47 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 18 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top