x

Я.Содбаатар: Дэлхийн 108 орны цар тахалтай тэмцэж байгаа ажлыг судалж, шийдвэр гаргасан

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцлээ. 

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 

Харин бусад аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. 

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хөл хорио тогтоосон цагаас эхлэх хүлээцтэй хандсан ард иргэддээ баярлалаа. PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамрууллаа.

Бид хөл хориог 90 хувьтай хэрэгжүүлж чадсаны үр дүнд халдварын тархалтыг 10 дахин бууруулж чадлаа. Энэ бол эрдэмтэн, судлаачдын гаргасан судалгааны үр дүн юм.

Улсын онцгой комисс цаг тухайд нь шийдвэр гаргаж ажиллаж чадсан гэж дүгнэж байна. Одооноос зарим массын шинжилгээнүүдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоног сунгах хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. УОК-ын дэргэд мөн эрдэмтэн судлаач, гамшгаас хамгаалах зэрэг тандалт судалгааны байгууллагууд ажиллаж байна. 

Ингээд Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргаж байна. 

  • Бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж хэсэгчлэн сулруулна;
  • Халдвар тархсан аймгуудад хатуу хөл хориог үргэлжлүүлнэ;
  • Иргэдийн техник хэрэгсэлд халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэх;
  • Олон нийтийн үйл ажиллагаа, спорт соёл урлагийн арга хэмжээг хориглох;
  • Хот хоорондын хөдөлгөөн хязгаарлалт хэвээр үргэлжилнэ" гэлээ. 

Мөн тэрээр "Өмнө нь 11 чиглэлийн үйл ажиллагааг явуулж байсан. Үүн дээр Боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа. 

  • Эрчим хүч хангах үйл ажиллагаа;
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээх үйл ажиллагаа;
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт;
  • Хот суурин ариутгал хамгааллын үйл ажиллагаа;
  • Эм, эмнэлгийн үйлдвэрлэлийн ханган нийлүүлэх, худалдаалах үйл ажиллагаа;
  • Банк санхүүгийн үйл ажиллагаа;
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан;
  • Хууль тогтоох, төрийн үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага;
  • Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйл ажиллагаа;
  • Модон бүтээгдэхүүний боловсруулалтын үйл ажиллагаа;
  • Улсын онц чухал стратегийн үйл ажиллагаа явуулдаг газрууд, 
  • Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл;
  • Гоо сайхны үйлдвэрлэл;
  • Тусгайлсан үйл ажиллагаа явуулах газрууд;
  • Оршуулга зэрэг 18 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. 

Энэ хүрээнд зөвшөөрөл авч ажиллана. Бид дэлхийн 108 орны цар тахалтай тэмцэж байгаа ажлыг судлаж үзсэн. Хэвлэл мэдээллээр явж байгаа зүйлийг харж байгаа. Ингээд үйлдвэрлэлийн салбараа эхэлж нээгээд дараагаас нь бүтээн байгуулалтын салбарууд, худалдаа үйлчилгээгээ нээнэ. 

Тандалт судалгаа хийсний үр дүнд энэхүү шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Өвчлөл, голомтыг хумих, ҮАБ-аа хангах, ард иргэдийн амь насыг хамгаалах, эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг авах, хөл хорионы дэглэмийг мөрдөх зэрэг ийм чиглэлтэй байсан. Нөгөө талдаа ард иргэдийн амьдрал шийдвэрүүд хүнд тусч байгаа. Олон иргэд бидэнд санал гомдлоо хэлж байгаа. Гэхдээ ард иргэд минь энэ өвчин дэлхийн бүх орон энд өвчний өмнө барьц алдаж байгаа ойлгож хамт байгаач ээ гэж хүсч байна. Бид өвчлөлийг хумьж авсан, үүнийгээ цаашид тодорхой үр дүнд хүртэл зүтгээд үзэх хэрэгтэй байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймгуудад коронавирусийн халдвар голомтлон бүртгэгдээд байгаа. Хэдий батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тусгаарлаж, тусгаарласан хавьтагчдаас шинэ тохиолдлууд илэрч байгаа ч халдвар нийт хүн амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэлээ. Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 20 цаг 8 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 20 цаг 12 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 20 цаг 13 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 20 цаг 22 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 20 цаг 39 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 20 цаг 47 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 20 цаг 55 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 21 цаг 2 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top