x

Б.Өлзийбаяр: Дарханы замаас болж иргэдэд учирч байгаа хохирлыг Монголын төр барагдуулах ёстой

Улаанбаатар-Дархан чиглэлийн засвартай зам дээр дугуйгаа хагалсан гэх иргэн Д.Алтансүх хохирол барагдуулахыг ЗТХЯ-наас шаардаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэрёийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр тус яамнаас 4,180,000 төгрөг нэхэмжилж буй аж. Шүүх хуралдаан энэ сарын 21-нд болсон ч ЗТХЯ-наас хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлт гаргаснаар хуралдаан арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэл хойшилжээ.

Д.АЛТАНСҮХ: ДАРХАНЫ ЗАМААС ШАЛТГААЛАН МАШИНЫ ДУГУЙ ЭЛЭГДСЭН УЧРААС ДӨРВӨН CAP АЖИЛДАА ЯВЖ ЧАДААГҮЙ 

Дарханы замаас үүдэн эд херөнгөөрөө хохирсон иргэн Д.Алтансүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замтай холбоотойгоор цөөнгүй хүн хөрөнгө, амь насаараа хохирч байна. Таны хувьд ЗТХЯ-аас дөрвөн сая гаруй төгрөг нэхэмжилсэн байна?

-Миний хувьд ОХУ-аас бараа бүтээгдэхүүн авч, түүнийгээ борлуулж амьдралаа залгуулдаг. Тэгтэл Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засвар эхэлсэн хугацаанд машиныхаа дугуйг хоёр сард нэг удаа сольдог боллоо.

VOLVO РН12 маркийн машинаа лизингээр авсан учраас ажлаа хийхгүй бол болохгүй. Гэтэл замдаа нэг дугуйгаа хагалаад ирдэг учраас үнэхээр хэцүү байгаа. Гэхдээ яалт ч үгүй ажлаа хийх шаардлагатай, өөр сонголтгүй. Өөрөөр хэлбэл, ажил хийх хэцүү, хийхгүй байх нэг хэцүү болоод байна.

Ажлаа хийгээд ачаа тээвэрт явахаар банкнаас мөнгө нэхээд, ажилдаа явахаар илүү зарлага гардаг. Өөрөөр хэлбэл, олсон хэдэн төгрөгөө машиныхаа сэлбэг хэрэгсэлд өгөөд таардаг. Орос руу нэг явахдаа 1-2 сая төгрөгийн ашиг хардаг. Тэгтэл дугуй нь элэгдэж муудаад унахаар нөгөө хийсэн мөнгө нь буцаад л гараад явчихдаг.

-Таны хувьд Дарханы шороон замаас үүдэн хэдэн төгрөгийг зарлагадсан бэ?

-Миний хувьд ажлынхаа машиныг авснаас хойш долоон дугуйгаа хоёр удаа бүрэн сольсон. Өмнө нь шинэ дугуй тавихаар хоёр жилдээ найдвартай явдаг байлаа. Би өөрийнхөө машиныг аваад жил боллоо. Энэ хугацаанд нийт 12 дугуй шинэчилж тавьсан ч эхнээсээ элэгдэж байна

-Цаг тухай бүрт нь зургийг нь дарж баталгаажуулбал эд хөрөнгөө нэхэмжлэх заалт хуульд бий. Тэгтэл хайнга хандсанаас үүдэн нотлох баримт цуглуулаагүйгээс хувьдаа хохирч үлдээд байх шиг?

-Тийм ээ. Гэхдээ зургийг нь баталгаажуулж дарахад боломжгүй үе ч, боломжтой үе ч бий. Ерөөс айхавтар хад чулуун дундуур л явж байна шүү дээ.

Дарханы тэр замаар нэг явахад нэг дугуй найдвартай хагардаг. Засмал замаар явах зориулалттай машин тийм энхэл донхол болсон замаар явахаар аргагүй л дээ.

Би өөрийнхөө машиныг авснаас хойш хоёр аккумлятороо жилд дөрвөн удаа сольж байна. Тодруулбал, аккумляторын үнэ 450,000-500,000 төгрөг байдаг.

Одоогийн байдлаар нийт зургаа дахь удаагаа машиныхаа аккумляторыг сольсон. Уг нь гурван жил хагастай тэсдэг ч энэ зам үнэхээр ажил хийлгэхгүй нь ээ. Тэгсэн ч яах аргагүй амьдрал ахуйгаа залгуулахын тулд ажлаа хийх хэрэгтэй.

-ЗТХЯ-наас дөрвөн сая төгрөг нэхэмжлээд хэр удаж байна вэ?

-Нэхэмжлэл гаргаснаас хойш олон ч дугуй сольж, машиндаа их засвар хийсэн. Ерөнхийдөө дөрвөн сая төгрөгөөс ч илүү зарлагадсан гэсэн үг. Ачаа тээвэрт хоёр удаа явж ирээд л нэг шинэ дугуй авч тавина. Сая хот руу дөрвөн дугуй, хоёр аккумлятор авахаар гурван сая 700 мянган төгрөг шилжүүлсэн. Би уг нь нэг хэсэг баримтжуулж зураг дардаг байсан. Гэхдээ одоо больсон. Эхний өргөдөл нэхэмжлэл маань тодорхой шийдэлд хүрэхгүй болохоор нь больсон. Түүнээс биш идэвхтэйгээр зургийг нь авдаг байлаа.

-Эд хөрөнгийн эвдрэлтэй холбоотойгоор нотлох баримтаа сайтар цуглуулбал иргэдийн хохирлыг ЗТХЯ-аас гаргуулах боломжтой юм билээ?

-ЗТХ-ийн сайд бараг юу ч олж долоохгүй л ухааны юм ярьсан. Бид чинь таван цаасны төлөө зүтгэхээр олсон хэдэн төгрөгөө эргээд машиндаа зарлагадсаар байгаад таарч байна. Миний хувьд өөрийнхөө нэхэмжлэлийг аль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгсөн. Үндсэндээ жил гаруйн хугацаа өнгөрч байхад одоог хүртэл шийдэгдэхгүй байна.

Сүүлдээ бүтэхгүй болохоор нь баримтжуулж зургийг нь дарахаа ч больсон. Машины бүх дугуй муудсан учраас дөрвөн cap ажилдаа яваагүй. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард ажилдаа явснаас хойш дөрвөн аккумлятор, найм дахь дугуйгаа солилоо.

-Мэдээж шүүхэд хандсан үедээ нотлох баримтаа бүгдийг нь хавсаргаж өгсөн болов уу?

-Тухайн үед зураг, шинэ дугуй худалдан авсан дансны хуулга зэргийг нотлох баримт болгон хавсаргасан. Гэвч ЗТХЯ-аас нотлох баримт тодорхой бус байна гэсэн хариу өгсөн юм. Тэгэхээр яг ямар баримт бүрдүүлж өгөхийг үнэхээр мэдэхгүй байна.

Дарханы зам засварын ажил сунжирсаар даруй хоёр жил боллоо шүү дээ. Ядаж замаа ойр ойрхон хусахгүй, нэлэнхүйдээ хад чулуун дотор л явуулж байна. Элэгдэл хорогдол үнэхээр найгүй. Үндсэндээ хоёр жил тэсдэг машины дугуй хоёр cap ч болохгүй байна. Эцэст нь хувь хүн эд хөрөнгөөрөө хохироод дуусаж байгаа нь харамсалтай.

Б.ӨЛЗИЙБАЯР: ЗТХЯ АВТО ЗАМЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 53 ХУУДАС ГЭРЭЭГ АНГЛИ ХЭЛЭЭР ГАРГАСАН УЧРААС ШҮҮХ ХУРАЛ УДАА ДАРАА ХОЙШИЛСОН

Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Өлзийбаяртай ярилцлаа.

-Дарханы замаар зорчиж эд хөрөнгөөрөө хохирсон хэр олон иргэн танайд хандсан бэ. ЗТХЯ-наас нэхэмжлэл шаардсан иргэн Д.Алтансүх уг асуудалтай холбоотойгоор хандсан гэсэн үү?

-Манай товчоонд Д.Алтансүх гэх иргэн хууль зүйн туслалцаа авахаар хохирол төлбөрийн асуудлаар хандсан. Хэдийгээр тухайн иргэн эд хөрөнгөөрөө хохирсон гэдгийг ярьж байгаа ч яг түүнтэй адил маш олон хүн бий.

Өөрөөр хэлбэл, Дарханы замд хохирсон 200 гаруй иргэн манай хуульч, өмгөөлөгчдөд ханджээ. Энэ дотроос баримт нотолгоотой гурван хэргийг шүүхээр явуулж байгаа. Түүний нэг нь сая дурдсан Д.Алтансүх гэдэг иргэний гомдол мэдээлэл гэсэн үг. Тэрбээр шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байна.

Иргэд ихэвчлэн утсаар холбогдож зөвлөгөө авдаг учраас хохирогч болгоны материалыг шүүх рүү оруулж болдоггүй. Мэдээж шүүх рүү тодорхой хэмжээний нотолгоотой байж орно шүү дээ. Тиймээс нотолгоо баримтыг хангалттай бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Д.Алтансүх иргэний хувьд ОХУ-аас бараа татдаг учраас Дархан-Улаанбаатар чиглэлийн замаар байнга явах шаардлагатай гэсэн. Түүнтэй адил олон зуун хүн байгаа болов уу?

-Зүтгүүртэй, чиргүүл бүхий VOLVO PH12 маркийн машины долоон дугуй нь хагарсан байсан. Тэр хүн машинаараа тээврийн үйлчилгээ хийж хөлсөөрөө амьдралаа залгуулдаг. Тиймээс ажил үйлчилгээгээ эрхлэхийн тулд энэ замаар зорчих зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Тухайн иргэн Дарханы замаар зургаан сарын хугацаанд зорчиход долоон дугуй нь хагарсан байдаг. Ингээд нийт 4,180,000 төгрөгийг шаардсан байгаа.

Шаардах хууль зүйн үндэслэл нь, Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дугаарт, Авто зам барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль хянаптын байгууллагууд тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч хариуцна гэж заасан байдаг.

-Тэгвэл хохирлыг нь хариуцах эзэн нь чухам хэн юм бэ?

-Тухайн зам эзэмшигч нь Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу ЗТХЯ болоод байгаа юм. Негөө талаар авто замын арчлалт засан сайжруулалтын ажлыг хариуцсан төрийн өмчит хувьцаат компаниуд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Дарханаас нийслэл хот хүртэлх авто замуудад нийт таван Авто зам засвар арчлалтын төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани /АЗЗА/ хуваарьтай ажилладаг. Жишээлбэл, Төв аймгийн замаар явж байгаад эд хөрөнгөөрөө хохирсон бол тус Авто зам засварын ажлыг тухайн аймгийн АЗЗА хариуцдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу энэхүү хоёр байгууллага иргэдэд учирсан хохирлыг арилгах ёстой.

-Энэхүү хариуцагч байгууллагууд руу нь хандаж үзэв үү. Тэдний зүгээс ямар тайлбарыг хэлдэг вэ?

-Бид хариуцагч байгууллагууд рүү нь албан тоот өгсөн. Иргэд эд хөрөнгө амь насаар хохирч байна үүний хариуцлагыг хүлээх этгээд нь танай АЗЗА байна гэж хэлдэг. Гэтэл тэд ЗТХЯ манайхтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг нь шийдсэн тохиолдолд энэ үургийг хүлээдэг ч ЗТХЯ-аас “түр замын а^члалт засварыг танайх хариуцна шүү” гэж тодорхой хэмжээний төсев менгийг өгөөгүй.

Энийг шийдэж егөхгүй болохоор бид хариуцахгүй гэдэг. Нээрээ л хуулийнх нь заалтыг харахаар гэрээний дагуу хелс мөнгийг нь өгч байж л хариуцуулдаг юм байна.

-Дарханы замтай холбоотой аравдугаар сарын 21-нд товлогдсон шүүх хурал яагаад хойшилсон бэ?

-Төр болон төрийн өмчит компаниуд хариуцлагаас мултрах гэсэн арга саам хайгаад байгаа учраас хойшилсон. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Алтансүхийн машин Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Баянчандманийн АЗЗА-уудын харьяалах зурвасуудад эвдрэл гэмтэл учирсан байна. Тиймээс энэ дөрвөн хариуцагчийг хамтран хариуцагчаар оруулж өгнө үү.

Хэдийгээр ЗТХЯ-адс гэрээ хийж төсөв хөрөнгийг шийдэж өгөөгүй гэж амаар тайлбарлаж байгаа боловч, тэр тайлбараа шүүхэд албан ёсоор өгсний үндсэнд “хэн хариуцах вэ” гэдэг хувилбар руу орно.

-Хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг шүүхээс хэрхэн шийд-вэрлэсэн юм бол?

-Шүүх энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс хамтран хариуцагч оролцож, иргэдийн хохирсон төлбөрийг xai^fpaH хариуцагч гаргах ёстой гэдгийг нотолсон баримт алга гэдэг байдлаар хандсан. Энэ тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч байгууллага нь хуулиараа төрийн өмчийн оролцоотой байгуулагдсан зам засвар арчлалтын компаниуд шүү дээ. Мөн энэ хэрэг дээр маш сонирхолтой асуудал байгаа юм.

Сонирхолтой гэхээс илүү Монгол Улсын төр маш хариуцлагагүй байгаагийн йлрэл. ЗТХЯ-нд авто замын барилга байгууламж байгуулахтай холбоотой “зөвлөх үйлчилгээний гэрээ” гэж байдаг. Тэрхүү зөвлөх үйлчилгээний гэрээнээс зам засварын ажил хийгдэх явцад түр замын хяналт шалгалт нь хаана, хэн гүйцэтгэх ёстой, тэрийг хэн хариуцах юм. Үүнд нь алдаа доголдол гарвал буух эзэн нь хэн юм бэ гэдгийг тухайн гэрээнээс харах шаардлагатай болсон.

Улмаар шүүхээс тэрхүү 53 хуудас гэрээг ЗТХЯ-наас гаргаж хэрэгт тусгаж өгөхийг хүссэн. Тэгтэл ЗТХЯ-наас гэрээг англи хэл дээр гаргаад ирсэн. Монгол Улсын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учраас монгол хэл дээрх баримтаар л хэргээ шийдвэрлэнэ шүү дээ.

Тэгэхээр шүүх нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авчир гэж шаардсан. Ерөөс сүүлийн гурван удаагийн хурал энэ шалтгааны улмаас хойшилсон. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авчирч өгөхгүй байна.

-ЗТХЯ-наас гэрээг англи хэл дээр гаргах болсон шалтгааныг шүүхэд хэрхэн тайлбарласан бэ?

-ЗТХЯ анхнаасаа хоёр хэл дээр үйлдэгдээгүй, зөвхен англи хзл дээр. экэ гэрээг байгуулсан гэсэн. Хоёрдугаарт, төрийн байгууллага маань бусад улстай гэрээ хэлцэл хийгээд үүний албан ёсны орчуулгыгнь зөвхөн ГХЯ хийх ёстой байдаг. Яахав хүсвэл та нар өөрсдөө ГХЯ-аар орчуулуулдаг юм уу яадаг юм гэсэн хариуг өгсөн. Тэдний хувьд яагаад ч монгол хэл дээр гэрээг гаргах боломжгүй гэсэн.

Шүүх бол монгол хэл дээр нь авчрах шаардлагыг удаа дараа тавьж, сүүлд тухайн шаардлагыг хэлээд л дахиад явуулсан. Зүгээр л Монголд зөвшөөрөл бүхий албан ёсны орчуулагчаар тэрийг орчуулуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авчраад өгөх боломжтой.

Хоёрдугаар шалтгаан нь, төр бол ядуу шүү дээ, одоо энэ гэрээг орчуулах зардал манай яаманд алга.

Тийм зардлыг шийдэж егөхгүй гэж дарга нар хэлсэн, тийм болохоор яагаад ч өгөх боломжгүй гэдэг тайлбар хэлээд байгаа юм.

-Тэгэхээр 53 хуудас материалыг орчуулах мөнгө ЗТХЯ-нд байхгүй гэж үү?

-Монгол Улсын төр иргэнийхээ эрхийг шүүхээр дамжуулж сэргээнэ гэж байгаа. Үнэхээр сэргээх болохоор ийм хүнд суртал гаргаж байгаа юм. Түүнээс биш иргэдээ гэсэн сэтгэл зүтгэл, хүсэл сонирхол төрд алга. Зам тээврийн яам энэ олон хүнийг хохироож амь нас, эд хөрөнгө бусад байдлаар ямар нэгэн эрсдэлд оруулаад байна гэдэгтээ огтхон ч дүгнэлт хийхгүй байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард ЗТХЯ-аас авсан мэдээгээр 120 гаруй хүн Дарханы замаас үүдэн амь нас эрүүл мэндээрээ хохирчээ.

Монголын төр наад зах нь энэ ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйн төлөө уучлалт гуйж яагаад болдоггүй юм бэ. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний нотлох баримттай хохирсон хэргүүдийн хохирол төлбөрийг нь барагдуулах хэрэгтэй шүү дээ.

Хамгийн аймшигтай нь ЗТХЯ-ыг удирдсан Б.Энх-Амгалан сайд энэ асуудал нийтийн анхаарлын төвд ороод ирэхээр “Тэднийг хохирсон гэдгийг хэн нотлох юм" гээд байгаа. Тэр хүн айхавтар сайн судалсан байгаа биз. Зам дээр ирмэгтэй чулуу мөргөснөөс болж дугуй нь хагарахад тэрийг баримтжуулаад “Монгол Улсын төрөөс би хохирлоо авна шүү” гэж монголчууд баримтжуулдаггүй юм байна.

Бидэнд ирсэн 200 хүний гомдлын гурав нь л баримттай байна шүү дээ. Хандаж байгаа хүн маш олон, гол нь нотолж байгаа нь цөөхөн байна. Тэрийг мэдсэн юм шиг “хэн нотлохын" гэж сууж байна.

Бид Тээврийн цагдаагийн алба руу хандаж үзсэн, үнэндээ төр нэг багц байдаг юм билээ. Тэдний зүгээс урьд нь ч ийм аваар осол гардаг байсан. Одоо ч гарч байгаа, та нарын яриад байгаа тэр 200 гэдэг тоо чинь манайд албан ёсоор байхгүй гэдэг. Мэдээж иргэд дугуй хагарлаа гээд замын цагдаад мэдээлэл өгдеггүй юм байна.

Хэн нэгэнтэй мөргөлдөж, хэн нэгнийг дайрч гэмтээгээгүй учраас зам тээврийн осол гэж бүртгэгдээгүй.

-Иргэдийн цаг тухайд нь баримтжуулдаггүйг овжиноор ашигладаг байх нь ээ?

-Энэ замыг Монгол Улс авто замын стандарт шаардлага хангасан хэлбэрээр байлгах ёстой гэж хэзээ ч боддоггүй юм байна. Баримтжуулах ажпыг хийдэггүйн учраас Б.Энх-Амгалан сайд овжиноор мэдэж байгаа нь тэр. Хэрэв танд хохирол учирсан тохиолдолд осол аваартай холбоотой энэ нөхцөл байдлынхаа нотлох баримтуудыг сайн цуглуулж Монгол Улсын төрөөс хохирлоо барагдуулах боломжтой.

-Дарханы замд харам-салтайгаар осолдсон иргэдийн амь насыг хэн ч төлж чадахгүй. Тийм болохоор ядаж эд хөрөнгөөр хохирсон иргэдийнхээ өрийг барагдуулах хэрэгтэй л юм байна?

-Монгол Улсын төр авто зам засвар арчлалтыг өөрөө хариуцаад тодорхой төсөвт суулгаадявдгийн хувьдтэрзам иргэд зорчиход аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэрийг бүрдүүлээгүйгээс болоод “би хохирчихлоо” гэдэг ухагдахуун нэг талдаа манай иргэдэд дутмаг байна. Энэ бүхний цаана хамгийн гол нь иргэд шаардлага өндөр байх ёстой. Гол нь шахаж шаардах үндэслэл нь хуульд бий. Тэгтэл төр ажлаа хийгээгүйгээс үүдэн гарах ёсгүй зардал иргэдийн халааснаас гараад явчихсан байгаа юм.

-Төр ажлаа цагтухайд нь хийгээгүйгээс ажил хийсэн нэгэн нь хохироод байна. Нэг талдаа ажил хийсэн хүн нь буруутаад байна уу?

-Тийм л нөхцөл бий болоод байна. Өнөөдрийг хүртэлх эрсдэлээ өөрөө үүрдэг юм аа гэхэд ирээдүйд ийм нөхцөл байдалд орвол танд ийм хуулийн боломж байгаа шүү гэдгийг иргэдэд хэлмээр байна.

Хүмүүсийн мэддэггүй зүйлийг ойлгуулахыг хүсдэггүйд л учир бий. Авто зам ашиглалтын хэвийн байдал хангаагүйгээс болоод, иргэд зам тээврийн осол эд хөрөнгө болоод амь насаараа хохирвол төр хариуцах ёстой заалт байдаг шүү гэдгийг хэзээ ч төр сурталчилдаггүй л байхгүй юу.

-Тэгэхээр Монголын төр иргэдийнхэз эд хөрөнгө хийгээд амь насанд өртэй гэсэн үг үү?

-Иргэдэд учирч байгаа эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол энэ бүхэнд Монгол Улсын төр буруутай гэж хэлж болно. Зам ашиглалтад орох хүртэлх хугацаанд шинээр нээсэн түр замынхаа хэвийн нөхцелийг хангаж ажиллах шаардлагатай байна. Энэ бол өөрийнхөө амь нас, эд хөрөнгөө урьдчилан сэргийлж байгаа шаардлага мөн.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Өчигдөр 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Өчигдөр 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Өчигдөр 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Өчигдөр 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Өчигдөр 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Өчигдөр 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Өчигдөр 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Уржигдар 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Уржигдар 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Уржигдар 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Уржигдар 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Уржигдар 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Уржигдар 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Уржигдар 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Уржигдар 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Уржигдар 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Уржигдар 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Уржигдар 11 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын то...
Top