x

Дарханы замд хохирсон иргэдийн шүүх хурал хойшиллоо

Дарханы зам дээр хохирсон олон иргэнээс анх удаа шүүхэд хандсан иргэний шүүх хурал өнөөдөр СБД-ийн иргэний хэргийн шүүх дээр болж, уг хурлыг ирэх сарын 11 хүртэл хойшлуулжээ. 

Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн зам засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүйгээс болж олон иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон гэж гомдол гаргажээ.

Засгийн газар болон холбогдох яамнаас 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан билээ.

Дөрвөн сая төгрөгийн хохиролтой иргэн “А”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат "Шүүх хуралдаан ирэх сарын 11-н хүртэл хойшиллоо. Бид зургаадугаар сард нэг хохирогч дээр иргэний хэргийн шүүх маргаан үүсгэсэн юм. Бидэнд бүртгэлтэй 200 гаруй хохирогч байна. Гэсэн хэдий ч шүүхийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна хэмээн ихэнх материалыг буцаагаад байна.

Энэ удаагийн шүүх хурал хойшилсон шалтгаан Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банкны хооронд хийсэн тус замыг засах тухай гэрээ англи хэлээр байгаа учир Монгол Улсын шүүх уг гэрээг уншаад ойлгохгүй байна гэлээ. Дарханы замыг 65 сая ам.доллар буюу 150 тэрбум төгрөгөөр хийж буй юм. Эх хэлний тухай хуулиар төрийн албаны үйл хэрэг монгол хэл дээр байна гэж заасан. Шүүх, шүүхээс гарч буй шийдвэр захирамж нь монгол хэлээр явагдах ёстой. Зургаадугаар сард шүүхээс энэ гэрээг орчуулж ирэх шаардлагыг Зам, тээврийн яаманд захирамж гарган өгсөн.

Харин Зам, тээврийн яам өнөөдөр тус гэрээг орчуулж чадахгүй гэж байна. Монгол Улсын төр шүүхээрээ дамжуулж иргэнийхээ эрхийг хамгаалдаг. Гэтэл Монгол Улсын шүүхийг Зам, тээврийн яам доромжилж байна. Бүтэн хоёр сарын дараа шүүх хурал болоход гэрээгээ орчуулаагүй гээд хоосон ирлээ.

Зам, тээврийн яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс албан бус орчуулга хийдэг учраас орчуулаагүй гэх тайлбарыг өгч байна.

Ганц хүний хэрэг мэт боловч ард нь олон хүн бий. Төрийн байгууллагууд нотлох баримтаа өгөхгүй байна. Зам, тээврийн яам Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээ нь монгол хэлээр биш англи хэл дээр байна.  Тодруулбал уг гэрээг орчуулаагүйн улмаас  шүүх хурал дахин хойшиллоо. Дарханы зам энэ жил ч ашиглалтад орохооргүй байна. Тус чиглэлд зорчиж байгаад бэртэж гэмтсэнээ бичлэг баримтаар баталсан тохиолдолд хохирлыг Зам тээврийн яамаар гаргуулах боломжтойг иргэд мэдэх ёстой. Хохирогч А-гийн тухайд "Дарханы замд зорчих явцад ачаа тээврийн машины дугай нь 4 удаа буудсан. Үүнийгээ бичлэг, зураг болон бусад баримтаар нотолсон учраас иргэний хэрэг үүсгэсэн. "Иргэд нотлох баримтаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тус чиглэлд зорчиж байгаад амь насаа алдсан гэх үндэслэлээр бидэн хоёр, гурван хүн хандаж байсан. Гэвч талийгаачийнхаа нэрийг хөндөхгүй гэдэг шалтгаанаар хэрэг үүсгэх боломжгүй болж байсан. Замын нөхцөл байдлаас хамааран иргэнд гэм хохирол учирсан бол төр захиргааны байгууллага хариуцна гэж Авто замын тухай хуулийн 10-р зүйлд бий" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top