x

Авто үйлчилгээний мэдээллийн сан нээгдлээ

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран автотээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г танилцууллаа.

Ингэснээр иргэд цахим орчинд гар утас, таблет, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар Autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт ашиглан хаанаас ч хэдийд ч тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авах боломжоор хангагдлаа. 

Харин авто үйлчилгээ эрхлэгчид эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгосноор авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан буюу ASIS системд нэвтрэх эрхээ авч, хийсэн засвар үйлчилгээний мэдээллээ оруулснаар нэгж тээврийн хэрэгсэл бүрт засварын түүх үүсэх боломжтой болж байна. Ингэснээр авто үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагааг анх удаа төрөөс иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж бий болжээ.

Энэхүү мэдээллийн сан нь “Үндэсний дата төв” дахь серверт байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан “Цагдаагийн ерөнхий газар”, “Татварын ерөнхий газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” зэрэг эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангуудтэй холбогдон мэдээлэл солилцон ажиллана. 

 

АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГААС АВЧ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД:

Иргэд

  • Зам, тээврийн осолд холбогдсон болон түүний эвдрэл, гэмтэл, зөрчлийн мэдээлэл,

  • Гал түймэр, үер, байгалийн бусад нөлөөнд өртөж байсан талаарх мэдээлэл,

  • Даатгалаа төлсөн болон нөхөн олговор авч байсан эсэх мэдээлэл,

  • Татварын мэдээлэл,

  • Тээврийн хэрэгсэлд хаана хэдийд ямар ямар засвар үйлчилгээ хийлгэсэн эсэх,

  • Авто үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрхэлж буй үй ажиллагааны танилцуулга, салбарын байршил, ажиллах цагийн хуваарь, засвар үйлчилгээний нэр төрөл, борлуулж буй сэлбэг хэрэгсэл тэдгээрийн үнэ ханш гэх мэт мэдээлэл,

  • Авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны талаар санал гомдол гаргах,

  • Тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэлд хийгдсэн засвар, үйлчилгээ болон худалдан авсан сэлбэг хэрэгсэлдээ баталгаа гаргуулах гэх мэт тээврийн хэрэгслийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй түүхийг харах боломжтой.

Авто үйлчилгээ эрхлэгчдэд

  • Авто үйлчилгээний ангилал тогтоолгох хүсэлтээ цахим хэлбэрээр эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, тоон гарын үсэг ашиглан гэрээ байгуулах зэрэг үйлчилгээ авах боломжтой,

  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхтэй танилцснаар тухайн тээврийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээ хийхэд хялбар болно,

  • Тус мэдээллийн сангаар дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчлах, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ цахим хэлбэрээр урьдчилан захиалга авах,

  • Өөрийн байгууллагын хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээний тайлан, мэдээг гарган авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 1 цаг 2 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2 цаг 51 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 5 цаг 41 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 7 цаг 17 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 7 цаг 25 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 11 цаг 5 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 11 цаг 18 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 11 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11 цаг 56 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 12 цаг 10 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 12 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 12 цаг 48 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 23 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 13 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 13 цаг 53 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 14 цаг 1 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top