x

Өөрсдийн эрхийн төлөө жагсаж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Нийслэлийн төв Сүхбаатарын талбай дээр гурван өөр өнгийн гурван жагсаал боллоо

"Нүцгэн" жагсаал 

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриан дор эсэргүүцлээ илэрхийлэв. Үүнд найман эмэгтэй хагас нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ. Өмнө мөн өнгөрсөн 2017 онд гурван ээж нүцгэлж үзэл бодлоо илэрхийлж байсан.

Тэд "Хулгайч дарга нар боль", "Оффшорчдыг зайлуул" гэх мэт уриа барьсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж буй юм. Монгол улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурьдаж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулах аж.

Мөн цуглааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тайван жагсаал

Монголын залуучуудын холбооноос санаачлан “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулав.  Тэд төр засгаас гомдол эрэн шаардлага тавихаасаа илүүтэй жилийн 365 хоногт хүчирхэг эмэгтэйчүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө санал нэгтэй байгаарай Монголчуудаа гэж уриалж байгаа гэж жагсаалынхаа зорилгыг тайлбарлажээ.

Улаан малгайтай жагсаал

“Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. 

Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум хүн буюу гурван эмэгтэйн нэг нь амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг аж. Ийм учраас бүсгүйчүүд нэг тэрбумаараа тэмцье гэсэн уриан дор нэгдэж, улаан малгайгаар ижилсэж байгаа аж.

Дээрх хүний эрхийн болон жагсаалд оролцож буй иргэд хамтран Сүхбаатарын талбайг тойрч алхан дуу хоолойгоо нэгтгэж байна.

Эх сурвалж: NEWS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 1 цаг 2 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2 цаг 51 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 5 цаг 41 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 7 цаг 17 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 7 цаг 25 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 11 цаг 5 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 11 цаг 18 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 11 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11 цаг 56 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 12 цаг 10 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 12 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 12 цаг 48 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 23 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 13 цаг 40 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 13 цаг 53 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 14 цаг 1 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top