x

Тоглож болдог хүүхдийн музей 'ДүДү'

Хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Дүдү” нэртэй  музей И-Март худалдааны төвд нээгджээ.

“Дүдү Боловролын сан” ТББ-ын санаачилгаар нээгдсэн энэхүү музейд хүүхдүүд зочилсноороо 20 гаруй төрлийн үзүүлэнгийн хэсэгтэй танилцаж, тоглонгоо шинжлэх ухааны болоод банк, санхүү, эрүүл мэнд,  экологийн мэдлэг олж авах боломжтой юм.  Тодруулбал, банк, эмнэлэг, гал сөнөөгч, сансар огторгуй, палеонтологи, усны ертөнц зэрэг бодит орчин бүрдүүлж өгсөн нь хүүхэд өөрөө сансрын нисгэгч, археологич,  банкны ажилтан, эмч, гал сөнөөгч болчихсон мэт сэтгэгдэл төрдөг байна. Мөн хувцас хэрэглэлийг нь өмсөөд, багаж техникийг нь гартаа бариад тоглож болдог нь энэ музейн гол  онцлог юм.

Тоглоомоор дамжуулж хүүхдийг сургах нь хамгийн шалгарсан арга гэдгийг  дэлхий нийт  хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс  олон улсын жишгээр байгуулагдсан энэхүү   төвд хүүхдүүд тоглонгоо танин мэдэх, аливаа зүйлийн учир зүйг  ойлгож сурахад нь аав, ээж, асран хамгаалагч  нар нь хамтдаа тоглож, цагийг зөв, үр өгөөжтэй  өнгөрөөх боломж нээгдэж байна.

Энэхүү музейг байгуулахад мэргэжлийн олон байгууллагууд хамтран ажилласан бөгөөд одон орон, сансар огторгуй, палеотологийн үзүүлэнгийн орчин бүрдүүлэхэд ШУА-ийн Одон орон,геофизикийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид  мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллажээ.

“Дүдү Боловролын сан” ТББ нь музейн орчныг түшиглээд  төрөл  бүрийн сургалт хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үүний эхлэл болгож Монгол хүн сансарт ниссэн өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, сансар огторгуй, одон орны хөтөлбөрийг  энэ сард зохион байгуулах юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 8 цаг 3 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 8 цаг 12 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 8 цаг 19 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 8 цаг 24 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 8 цаг 29 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 10 цаг 27 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 12 цаг 9 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 12 цаг 17 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 12 цаг 22 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 12 цаг 27 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 12 цаг 32 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 12 цаг 33 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 13 цаг 9 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 13 цаг 15 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 13 цаг 24 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 13 цаг 28 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 13 цаг 33 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 13 цаг 46 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 18 цаг 25 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top