x

"Дубайн гэрээ" бол гэрээ биш...

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүд 100 хувийн /чуулганд оролцсон 46 гишүүний/ саналаар батлав. Ингэхдээ юуг, яаж сайжруулах тухай шийдэл санаачлага одоогоор нэг ч хүнээс гараагүй л байна.

Авууштай нь “төслийг зогсоож болохгүй” гэдэг дээр гишүүдийн олонхи зогсч байгаа юм байна. Харин буруутгаж байгаа шалтгаан нь нөгөө л “Засгийн газар дур мэдэн эрх олгосон, УИХ-аас асуугаагүй” гэх шалтагууд. Дур мэдэн юу хийсэн бэ? гэвэл нөгөө л “Дубайн гэрээ” буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан явдал. Түүнээс болж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан шоронгийн хаалга татахдаа тулаад байгаа. Прокурорын мэдээлснээс үзвэл удахгүй шүүх хурал нь болох ёстой.

Пүрэв гаригийн чуулган дээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Оюутолгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой асуудлаар 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та ямар байр суурьтай байсан болоод одоо ямар байр суурьтай болчихоод байна вэ?” гэж асуухад Г.Занданшатар “2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. 

Харин 57-р тогтоолыг батлахад би дэмжээгүй тул  оролцоогүй. 57-р тогтоолоор Оюутолгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. Харин тэр хуралд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар дэмжиж оролцсон” гэв. Харин одоо дэмжиж байсан тэдгээр гишүүд нь ч хүртэл эсрэг болчихоод байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бүр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнхи хувийг ард түмэнд ноогдох байдлаар өөрчлөх” заалтыг хатуу баримтлах хэрэгтэй гэв.

Сануулахад УИХ-ын 57-р тогтоол гээч “Хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа эрх зүйн таатай орчныг бий болгох замаар Монголын талын эзэмших хувийг 50 хүртэл нэмэгдүүлэх” үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Тухайн үеийн хуулиар төсвийн өмчөөр хайгуул судалгаа хийсэн ордын 51 хувийг, хувийн хөрөнгөөо хайгуул судалгаа хийсэн ордын 34 хүртэлх хувийг Засгийн газар буюу төр эзэмших эрхтэй байв. Тиймээс хувьцаа эзэмшигчийн гэрээгээр олж авч чадаагүй хувь хэмжээгээ хөрөнгө оруулалтын гэрээгээр олж ир гэдэг үүргийг УИХ нь Засгийн газартаа өгсөн байдаг. Г.Занданшатар энэ тухай ярьж байх шиг байна.

2011 оны аравдугаар сард МАН эрх барьж байх үед УИХ-ын гишүүд энэ асуудлаар асуулга тавьж, УИХ тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд “тогтоол биелэгдсэн” гэж үзсэн байдаг юм. С.Баярын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийгээд “Үлдсэн 16 хувийг 30 жилийн дараа авч болно. Ингэхдээ гэрээний нөхцөлийг 20 жилээр сунгасан тохиолдолд 16 хувиа зах зээлийн ханшаар авч болно” гэж гэрээнд тусгасан юм байна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээнд /30 жилээр баталж, 20 жилээр хоёр удаа сунгах/ тусгасан татварын болон хуулийн эрх зүйн орчны тогтвортой байдал дахин 20 жил мөрдөх нөхцөлтэйгээр Монгол Улс 16 хувиа буцааж худалдаж авна гэсэн үг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухай дурьдсангүй.

Хоёрдугаарт УИХ-ын гишүүдийн хувьд яг ямар гэрээнд нь өөрчлөлт оруулах гээд байгаагаа ч бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа нөхөд цөөн байна. Нэг хэсэг нь 34 хувийг Монголын тал авсан нь алдагдалд оруулж байна. Үүнийгээ буцааж өгч, өрөө хаагаад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ярья гэсэн саналтай ч байна. Нөгөө хэсэг нь “Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өртэй болоод байна” гэх. 

Ийм нэг эвэр, туруу шиг эсрэг тэсрэг юм ярьсан хэсэг нөхөд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар болж байгаа юм байна. Бас болоогүй, “Монгол Улс гадагшаа нэг цонхтой байх ёстой” гээд хөрөнгө оруулагчидтай харилцах эрхийг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өгье. Л.Оюун-Эрдэнээс өөр хэнийг ч хөрөнгө оруулагч талтай уулзуулахгүй” гэв. Нэг ёсондоо “эрх олгож” байгаа юм байна. /Засгийн газар эрх олгосон асуудлаар дөнгөж саяхан юу ярьж байсныг нь эргээд нэг саначих хэрэгтэй л дээ/

Одоо гол асуудал руугаа орьё. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюутолгойн ордын ТЭЗҮ болон хөрөнгө оруулалтын зардал өссөн талаар гишүүдийн асуултад хариулахдаа “Хөрөнгө оруулах хэмжээ анхны ТЭЗҮ-ээс гурав дахин өссөн. 2010 оны ТЭЗҮ-ээр 14.5 тэрбум долларын хөрөнгө зарна гэсэн тооцоо байснаа 2015 оны ТЭЗҮ-ээр 42.3 болж 27 тэрбум доллароор өссөн. Ордын нөөц 2010 онд 375 сая тонн нөөцтэй байснаа 2015 онд 499 сая тонн болж 30 хувиар нэмэгдсэн. Энэ тооцоог шалгах судлах шаардлага үүссэн” гэв. Гэхдээ шалгасныхаа дараа тэр нь үндэслэлтэй эсэх тухай ярих ёстой болохоос биш шалгаагүй мэдээллээр “Ордын нөөц 30 хувиар өссөн байхад хөрөнгө оруулалт яахаараа гурав дахин нэмэгддэг юм. Ерөөсөө булхайтай болчихлоо” гэж хар таамгаар яриад байж болохгүй.

Одоогоос жил хагасын өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард манай хэсэг нөхөд Сүхбаатарын талбайд Оюутолгойн гэрээгээр сор залсан тухай өмнөх бичлэгт өгүүлсэн дээ. Тэр үед М.Энхсайхан /Монгол Улсын сайд асан/ Дубайн гэрээ гэж чухам юу болох тухай өөрийн тайлбарыг бичиж нийтэлсэн байдаг. Тэнд “Дубайн гэрээ” гэдэг нь гэрээ биш юм аа. Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсан баримт бичиг юмаа. Үүнд нь Оюутолгой төсөлд Монголын талын эрх мэдлийг хэрэгжүүлж буй “Эрдэнэс Монгол” компани Засгийн газраас олгосон эрхийн дагуу гарын үсэг зурсан нь хууль ёсны асуудал юмаа гэж.

Ингэж ярьсаар, бичсээр бүтэн дөрвөн жил болж байна. Манайхан гэтэл “Гэрээ” гэж гөрдөөд байгаа шалтгаан нь өмнө байгуулсан ХОГ-тэй адилтгаж, “Гэрээнд өөрчлөлт оруулчихлаа” хэмээн толгойн эргүүлэх гэсэн арга заль байх. “Оюутолгой төсөл дээр ТЭЗҮ-г нэг л удаа боловсруулах ёстой” гэж ярих нь ч гэсэн онигоотой зүйл. Учир нь нээлттэй мэдээллээр Оюутолгойн орд нь геологийн тогтоцын хувьд зургаан биетээс бүрддэг юм байна. /Зургийг paxmongolica.org/ 

 

Оюутолгой төсөл нь зураг дээр үзүүлсэн ил уурхайгаас үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд далд байгаа биетүүд дээр үе шаттайгаар геологийн нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа. Геологийн судалгааны үр дүн нь “үр ашигтай, үйлдвэрлэл явуулах бололцоотой” гэж гарвал тэдгээрийг ашиглана гэсэн үг. Тэр болгонд ТЭЗҮ-г дахин боловсруулах шаардлагатай болно. Наад зах нь 5-6 удаа. Мөн тэр тоолонгоор хөрөнгө оруулагч тал олон улсын зах зээлээс санхүүжилт босгоно гэсэн үг. Тэгэхээр энэ талаар хөрөнгө оруулагч талтай маргах шалтгаан манайд байна уу?

Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн оффистой, санхүүгийн зөвлөгөө өгч, хөрөнгийн менежмэнт хийдэг Lazard компанийн хөрөнгө оруулагч талд хийж өгсөн слайдыг үзнэ үү.

Энд үзүүлснээр Оюутолгойн ордын доорх геологийн биетүүдээс хамаараад энэ төсөл 100 жил үргэлжилнэ гэвэл  монголчууд дахиад 100 жил хоорондоо хэрэлдэх үү?

Дахин сануулахад Оюутолгой төсөл ажиллаж эхлэхийн тулд хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчийн гэсэн хоёр төрлийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүд огт өөрчлөгдөөгүй, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нар гэрээг өөрчлөөгүй гэдгийг дээр хэлсэн. Засгийн газар дээр ч ийм асуудал яригдаагүй гэдгийг тухайн үеийн МУ-ын сайд асан М.Энхсайхан олонтаа бичиж, нийтэлж байгаа.

Харин төслийн дараачийн шатны хөрөнгөө босгох, зардлаа тооцож, үр ашигтай ажиллахын тулд “Санхүүжилтийн төлөвлөгөө” гэдэг зүйлд Дубайд гарын үсэг зурсан. Сонгуулийн өмнөх жил байсан, одогийнх шиг улс төржсөн олон асуудалд ороогдоод төслийн үйл ажиллагаа зогсох вий гэсний үндсэн дээр олны нүд, чихнээс далд зурсан байхыг ч үгүйсгэхгүй. Түүнээс биш Засгийн газар хийж байсан ажлаа нууж хаасан зүйл байхгүй байх. Байхгүй байх гэсний учир нь тухайн үед Дубайд үзэглэсэн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” төд удалгүй zasag.mn сайтад тавигдсан байдаг.

Далд уурхайн бүтээн байгуулалт яагаад хэрэгтэй вэ? гэсэн асуултад М.Энхсайхан сайд “ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой” гэсэн байна. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаа юм байна. Ил уурхайн 986 сая тонн нөөцөд агуулагдах зэсийн агууламж 0,43 хувь, алт 0,27г/тн байсн бол далд уурхайн 499 сая тонн нөөцөд агуулагдах зэсийн агууламж 1,66 хувь болж гурав дахин, алт 0,35г/тн болж нэмэгдэж байгаа юм байна. 

 

Энэ нь нэгж бүтээгдэхүүнд ноогдох зарлын хэмжээ гурав дахин буурна, тэр хэмжээгээр үр ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Манай төсөвт өгөх татвар хураамж ч мөн адил өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт л эерэг нөлөөтэй. “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ын гишүүн Ц.Түмэнцогт чуулганы хуралдаан дээр “Төслийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн 1,5 тэрбум долларын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахд зарцуулагддаг” гэсэн байна лээ. Өөр ямар үр дүнг хүсээд байгаа юм бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Zochin (202.126.90.37)
    Ter ng ekcen door bg zectei zecgui alttai altguu mongolin ard tumen amidarhad olon turliin arga zunduu l bn yudrgatai um be bolohgui bol haaj hayu
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.75.182)
    тархи угаагч
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.27.248)
    Усаа баялагийн нийлбэр дүнгээс ихээр үнэлээд зарах хэрэгтэй. Ус бол алтнаас үнэтэй.
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
  • Бат (64.119.26.252)
    Энэ хаанаас ямар пизда юу бичээд гараад ирэв!!!!! Иймэрхүү хувьсагчархуу маягийн элийрэл ярьсан хөлсмий бичээч олшрох төлөвтэй!!! Хээр аваачиж амьдаар нь тамалмаар гичий вэ!!!! Дээдэх доодох нь өмхийрсөн ийм биeэ үнлэгчидийг шоронгийн эрэгтэй камeрт тушаах хэрэгтэй пиздааг!!'б
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Хүн (59.153.112.185)
    За битгий шаагаад бай хэдэн слайд үзүүлээд л тодгоы эргүүлнэ гэж бодоо юу. Өрөнд орж байснаас шууд зогсоо тэд 6.2 тб $ оашигтай бид яагаад О тагрөгний ашиггүй бга юм үүнийг л тайлөарлаж чадвал итгэх бла. Хуцваа хол очиж хуци
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • ооёо (103.229.123.239)
    өрөнд ороод бгааг юу гэж ойлгох вэ малаа эргүү иалаа
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
    • яах гэж 34% ын эзэн болж ер тавьсийн
      2019 оны 11 сарын 26
  • Зочин (66.181.161.65)
    hugshin zunusun tolgoinuud yugaa ch oilgoh we de.ym gedeg chini nariin uchirtai.yug ni ch medhgvi uls turiin shoy hiih ym da.songuuli duhsun bolhoor MAN namiin zahialga gj harmaar ym bna.
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • чи хуц (150.129.140.83)
    за уурхайн хөрөнгө оруулалтын 34%-ийг зээлээр эзэмших юм байна. Одоо тэгвэл баялгаа үнэлээд энэ уурхайд чинь зарж болох уу
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
    • болохгуй анхнаасаа юу гэж авсийн
      2019 оны 11 сарын 25
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 13 цаг 10 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 13 цаг 18 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 13 цаг 28 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 13 цаг 33 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 13 цаг 40 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 13 цаг 47 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 13 цаг 53 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 15 цаг 2 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 15 цаг 19 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын...
Top