x

Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг эх орондоо ирэнгүүтээ ажлаа өгч, Цэцийн гишүүнээсээ ч сайн дураараа чөлөөлөгдөх ёстой хэмээн үзэж байсан олон нийтийн хүлээлт талаар болж байх шиг байна. Харин тэр өөрийгөө гэм буруугүй, харин Өмнөд Солонгосын талаас явуулсан гүйцэтгэх ажиллагааны золиос болсон гэж үзэж байна. Цэцийн даргын суудлаас тунирхалтай нь аргагүй буусан Д.Одбаяр Korean Air-ийг шүүхэд өгнө гэжээ. 

Сануулахад Үндсэн хуулийн Цэцийн даргыг Цэцийн гишүүд дундаасаа томилдог. Тиймээс огцруулах эрх нь ч бас тэдэнд бий гэсэн үг. Харин Цэцийн гишүүнээс огцруулах чөлөөлөх асуудлыг түүнийг томилсон байгууллага буюу УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Монгол Улсын хуулиар Цэцийн гишүүнийг огцруулах чөлөөлөх гурван л үндэслэл бий. Нэгдүгээрт, гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны дараа албан тушаалаас нь чөлөөлдөг. Хоёрдугаарт, нас барсан тохиолдолд, өвчний учир, эсвэл өөрөө сайн дураараа өргөдлөө өгсөн тохиолдолд чөлөөлөх хуулийн зохицуулалттай.

Гэтэл энэ удаагийн тохиолдолд нэгдүгээрт, Цэцийн даргын бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дээр Өмнөд Солонгосын тал эрүүгийн хэрэг үүсгэж чадсангүй. Нотлох баримт байхгүй гээд торгууль төлүүлээд буцаасан байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хуульд бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэг гэж үздэггүй. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад үүнийг гэмт хэрэгт тооцож, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор хуульчилсан байсныг 2017 онд МАН-ын Засгийн газар, Хууль зүйн сайд нь хуульд өөрчлөлт оруулахдаа бүтнээр нь хасаад хаячихсан.

Тиймээс Д.Одбаярт хуулийн хариуцлага тооцох боломжгүй гэсэн үг. Гэтэл бас улс төрийн албан тушаалтан биш, намаас томилоогүй учраас улс төрийн хариуцлага тооцох боломжгүй. Гуравдугаарт, “ёс зүйн хувьд хариуцлага хүлээх” гэж нэг зүйл байдаг ч түүнийг хүн өөрөө хүсч байж хийдэг зүйл. Санаж байгаа биз дээ, С.Баярцогт УИХ-ын дэд дарга байхдаа “оффшор” компанийнхаа дансанд 1800 доллар мартсан, ХОМ-тээ тусгаагүй гээд өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж байлаа. Харин Д.Одбаярын хувьд Солонгосын тал өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан, шударга бусын хонгилоор чирсэн гэх маягийн зүйл яриад байгаа. Цэцийн даргаа арай гэж өгсөн Д.Одбаяр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй юм байна.

Гэхдээ өөр бас гарц байна. Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн даргыг үйлдсэн гэмийнхээ төлөө уучлал гуйж, албан тушаалаасаа огцрохыг шаардсан хөдөлгөөн өрнүүлж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг нэг удаа ийм аргаар огцруулж байсныг уншигчид санаж байгаа байх. УИХ, Засгийн газрын гишүүд нь өөрсдөө гудамжинд гарч жагсаад, иргэдийг уриалаад М.Энхболдыг өөрөөр нь өргөдлийг нь өгүүлж байлаа. Энэ бол сүүлчийн арга.

Учир нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр /тухайн улсын туг далбаатай агаарын болон усан замын хөлөг нь тухайн улсын нутаг дэвсгэрт тооцогдож, тухайн улсын хууль үйлчилдэг/ гэмт хэрэг өдүүлээд, хэдийгээр ялгүй өнгөрсөн ч гэсэн хөөгдөж ирсэн Цэцийн дарга эх орондоо ирээд ямар ч хариуцлага хүлээсэнгүй гэвэл бид дэлхийн шившиг болно. Монгол Улсын нэр хүнд дэндүү ихээр унана. Ялангуяа Солонгосын хэвлэл мэдээллийнхэн ажлаа хэтэрхий сайн хийж, манай хүний өдүүлсэн хэрэг болоод өгсөн мэдүүлэг, хэргийн явцын талаар өдөр алгасахгүй дэлхийн олон хэлээр мэдээлэл цацсаны дараа.

Тиймээс хэдийгээр хуульгүй ч гэсэн Д.Одбаяр өөрөө уг үйлдэлдээ ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд сайн дураараа огцрох нь манай улсын нэр хүндийн хувьд аврал болно. Учир нь энэ бол Д.Одбаяр гэдэг хувь хүний сайн, муутай холбоотой асуудал биш. Бүхэл бүтэн улс үндэстний нэр төр, ёс суртахуунтай холбоотой асуудал. Өөрөө сайн дураараа чаддаггүй юм гэхэд нийгмээрээ энэ хүнийг шахаж шаардаж, жагсч, цуглаж байгаад ч болтугай ажил, албан тушаалыг нь өгүүлж чадвал “Монголчууд арай ч бүгдээрээ Д.Одбаяр шиг биш ажээ. Бас ч  гэж шударга ёсны мэдрэмжтэй, хөгжилгүй буурай ч гэлээ нэр төрөө эрхэмлэдэг ард түмэн юм” гэдгийг дэлхийн бусад орны ард түмэнд харуулах хэрэгтэй. Өөрсдөө ч бас иймэрхүү зүйлд бага багаар дасч, итгэж үнэмшиж байж урагшилж хөгжинө шүү дээ. Хэдий болтол улс үндэстнийхээ нэр хүндийг увайгүй хэдэн дарга нарынхаа үг үйлдлээр хэмжүүлээд, өөрсдөө хойно нь дэмий халаглаж суух билээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Хн (77.38.148.28)
    Энэ дарга одоо тэр солонгосыг олон улсын шуухэд хурдан егч нэрээ цэвэрлэж авмаар Юм даа,
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Ба (64.119.20.47)
    ҮХЦ ээ огцрох ёстой өөрөө огцороогүй тохиолдолд ард түмэн хүчээ нийлүүлэн огцуулах Ийм ёс жудагүй улс орны нэр хүндийг гутаасан хүн төр албанд ажиллах эрх байхгүй Өөрөө хэргээ хүлээсэн торгуулиа төлсөн гэдэг нь энэ хүн би ийм үйлдэл хэрэг үйлдсэн гэдгээ зөвшөөрсөн бна тийм өөрийнхөө хүсэлтээрҮХЦ огцрох нь ёс зүйд нийцэнэ
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.108.170)
    Иж бүрэн камeртай онгоц бүү хэл сургууль цэцэрлэгийн хүүхэд ч гар утсаараа бичлэг хийдэг болсон энэ үeд ,ямарч бичлэггүй гүтгэлэгээр нэгнээ бүү доош хий монголчууд минь.солонгосууд угаасаа л гүтгэж гүжирдэх,өс авах ,хуурамч баримт бүрдүүлэх яс цусанд нь бдаг араншин.бүх кино нь л ДНК шинжилгээ сольсон,эмч ажилтнууд нь оролцсон,мөнгөтэй нь дийлсэн л бдаг биз дээ...
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.108.170)
    Монголчууд минь одоо больцгоо.өвч бүрэн камeртай онгоцноос ямарч бичлэг баримтгүй гүтгэлэг тарааж монгол хүнийг бүр төрийн хүнийг доромжилно гэдэг монголчуудыг л доош хийсэн үзэгдэл.эрлийзүүдийн сошиал явуулгад авталгүй ухаантай байцгаа.солонгос баримтыг чухалчилдаг.тиймдээ ч сүржигнэж эхэлчихээд бичлэг баримтгүй болохоор нь хоосон байснаас согтуу бсан гээд торгоод өнгөрсөн.одоо гадны гар хөл болж мангартахаа больцгоо.
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.144)
    Жагсаал цуглаан зохион байгуулж энэ хүнийг огцруулах нь зөв шийдэл болно ҮХЦ-д ёс суртахуунгүй хүн ажиллах ёсгүй
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.31)
    Энэ гаж донтоноос болж АНУ д ажиллаж байгаа иргэд цалингаа авч чадахгүй байна. Гаж донтон улс төрөөс зайл
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Бүү худлаа туйлшир
      2019 оны 11 сарын 23
  • Зочин (203.91.115.51)
    Үндсэн хуулийн цэцээс өгзөг бүр хол байх ёстой
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Tim l yum bol solongost baihdaa yah gej uuchlalguij hergee huleelgejulsaas torguuli tulj irsim tendeeuchraa olson tsagtaa irehgviarchaagvi hog we (182.211.206.111)
    Zochin
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
    • Zochin
      Chi tgj chadh bsimu ain huduuni yumchn chi yuuga mddi hoe
      2019 оны 11 сарын 21
  • нотлох л хэрэгтэй (124.158.110.82)
    Солонгосын хууль хяналтын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж гүтгээгүй л юм бол өгзөг базсан эсэхийг дүрс бичлэгээр нотлох л хэрэгтэй ш д. Бүхэл бүтэн улс гүрэний хуулийн дээд байгууллагын даргыг гүтгэж болохгүй.
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.115.100)
    Ер нь улс төрчдийг Үндсэн хуулийн цэцийн дарга битгий хэл гишүүн ч болгож болохгүй.
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
    • Zochin
      Boloh ystoi gjin
      2019 оны 11 сарын 18
  • Поп зандан (202.9.42.45)
    Ичих нүүргүй муу сдаа. Ээжийнхээ өгзгийг базмар
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
    • Цэрмаа
      Охиныхоо өгзгийг базах байтугай юм болно доо энэ өвгөн хүчин хийхээр өвгөн бна хол бай өөрийнх нь охид холхон шиг баймаар юм
      2019 оны 11 сарын 18
    • Zochin
      Huduni yum yumuda uuru uuriga hiche chi ingej chdh bsimu ain unen medeellig ni olj unshj chaddg bolchod ingj oln yumaa huts za
      2019 оны 11 сарын 18
  • Зочин (112.151.1.100)
    Төрийн албанд ч байх эрхгүй
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
    • Zochin
      Chni oroltsoh hreg bish bh shu
      2019 оны 11 сарын 18
  • Түмэн ард (202.126.88.146)
    Чөлөөлөөд зогсохгүй, Төрийн албанд ч ажиллах эрхий нь хасах хэрэгтэй.
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 13 цаг 43 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 13 цаг 47 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 48 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 13 цаг 57 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 14 цаг 14 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 14 цаг 22 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 14 цаг 30 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 14 цаг 37 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top