Улс төр

Ерөнхийлөгч нар ДЦС-3-ын шинэчлэл, төмөр зам, хийн хоолойн асуудлаар ярилцлаа
Уулзалтаар “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар ярилцжээ.
2024-07-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгчтэй уулзав
Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг онцоллоо.
2024-07-04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны долдугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ.
2024-07-03

Бутаны Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно
Энэ айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
2024-07-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Астана хотод угтаж авлаа
У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Киргизын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
2024-07-03

Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой
Найман жил хуурч, найман жил хүчиндэж, найман жил ноёрхчихоод хийгээгүй атлаа одоо хамтраад хийе гэдэг улиг болсон улс төрөө МАН боль оо. Ард түмэн үүнд чинь үнэхээр эгдүүцэн, зэвүүцэж байна.
2024-07-03

Хотын орлогч дарга нарыг наадмаас өмнө томилно
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, П.Сайнзориг нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул орны хүнийг нь томилох шаардлагатай болсон. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад “П.Сайнзориг 11 дүгээр тойрогт нэр дэвшсэн. О.Номинчимэг жагсаалтад нэр дэвшээд, сонгогдсон. Энэ бол ард түмний сонголт. Дараагийн хоёр орлогчийн тухайд, манай намын баталсан албан тушаалтныг сонгож, шалгаруулах журмын дагуу шалгаруулалт хийнэ. Үүний дараа томилгооны асуудал хийнэ. Их хотын ажил, амьдрал хариуцсан орлогч нарын томилгоог наадмаас өмнө хийнэ. Одоо нийслэл дээр бүх ажил хэвийн үргэлж байгаа” гэв.
2024-07-03

Унгарын Ерөнхий сайд Киевт гэнэтийн айлчлал хийж байна
Энэ сарын эхнээс Европын холбоог даргалж эхэлсэн Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Киевт өчигдөр гэнэтийн айлчлалаар очсон байна.
Европын холбооны зүгээс Украинд дэмжлэг тусламж үзүүлэхийг илэрхий эсэргүүцэх байр суурь баримталдаг Унгарын Ерөнхий сайд 2022 онд Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Киевт хөл тавьж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
2024-07-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
2024-07-03

УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилогджээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын/ЕТГ/ даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилсон байна. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тул түүний оронд ажиллах хүнийг сонгожээ.
2024-07-03

УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын найман төлөөлөгчийг чөлөөлөв
НИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийг сонгуульт ажлаас нь чөлөөллөө.
2024-07-02

УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ эхлүүллээ
УИХ-д шинээр сонгогдсон 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөв. Гишүүний тангараг өргөснөөр тэдний бүрэн эрх баталгаажиж байна.
2024-07-02

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн, мониторингийг танилцуулна
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган хуралдана.
2024-07-02

Анхдугаар чуулганыг маргааш 10.00 цагт зарлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш /2024.07.02/10:00 цагт товлон зарлажээ.
2024-07-01

Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ
Томоохон бүтээн байгуулалт, бодлогын асуудал дээр хамтран дэмжээд явах боломжтой. Болохгүй бүхэн дээр ард түмнийхээ дуу хоолой нь болж явах ёстой гэв.
2024-07-01

Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа
МАН 3,619,950, АН 3,135,988, ХҮН 636,648, Үндэсний Эвсэл 291,166, ИЗНН 269,582 санал авчээ.
2024-07-01

Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа
Дөнгөж сая /2024.07.01/ СЕХ Төрийн ордны их танхимд УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж дууслаа.
2024-07-01

Шинэ парламентын шинэ гишүүд
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн өнөөдөр баталгаажив. Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, санал тоолох төхөөрөмжийн дүнтэй тулгасны дараа СЕХ гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнтэй зөрөөгүй болохыг мэдэгдлээ.
2024-06-30

СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй
2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулжээ.
2024-06-30

СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна
СЕХ маргааш хуралдаж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэрээ гаргана. Шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барьж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна.
2024-06-29
