x

Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

Нийслэлийн удирдлагууд 2024 онд Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, стандартын шаардлага хангахгүй болсон явган хүний замуудыг бүрэн шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Энэхүү ажил нь хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих орчныг сайжруулах зорилготой бөгөөд энэ онд нийт 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр талбайн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар тохижуулж буйгаараа онцлогтой.

Гол ажил хийгдэж буй Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг нь нийслэлийн гол хөдөлгөөний төвлөрөлтэй бүсүүд юм. Байгалийн чулуугаар хийгдэж буй шинэ зам нь урьд өмнө ашиглагдаж байсан бетон хавтангаас олон талаар давуу. Өмнөх хавтангууд нь үйлдвэрлэлийн аргаар бага нягттай хийгдсэн, хөдөлгөөн болон цаг агаарын нөлөөнд амархан бутарч, элэгддэг, мөн бороо, цас орсон үед халтиргаа ихтэй байв.

Харин энэ жилээс ашиглаж буй байгалийн боржин чулуу нь:

  • Өндөр нягттай, элэгдэлд тэсвэртэй

  • Цаг уурын нөлөөнд тэсвэртэй, ус чийг шингээдэггүй

  • Халтирч гулсдаггүй, гадаргуутай

  • Насжилт урттай, хамгийн багадаа 30–100 жил хэрэглэгддэг

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хотын гудамж замуудын явган зам тогтмол эвдэрч, иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Энэ асуудлыг үндсээр нь шийдэхийн тулд байгалийн чулуугаар хийх шийдэл рүү шилжсэн” хэмээн онцлон тайлбарлав.

Тэрбээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд явган зам шинэчилж буй “Сант-Өндөр” ХХК-ийн гүйцэтгэлийн ажилтай газар дээр нь танилцаж, норм стандарт, ажлын зурагт илүү нарийн заавар, холбоос, суурийн давхаргыг сайжруулах шаардлагатайг анхаарууллаа. Инженерүүдийн тайлбарласнаар хэсэгчилж эвдэрсэн хэсгийг жижиг засвар хийх боломжгүй, харин бүрэн хуулж шинээр тавих шаардлагатай ажээ.

“Сант-Өндөр” ХХК-ийн инженер Т.Батдэлгэр мэдээлэхдээ: “Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл нийт 13 мянга орчим ам.метр талбайд тавдугаар сараас хойш замын ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ам.метр талбайд чулуу тавьсан. Өдөрт 16–21 ажилтантай ажиллаж байгаа бөгөөд цахилгаан, холбооны ажлууд ч зэрэгцэж явагдаж байна. Том оврын машинуудыг оройн 22:00 цагаас хойш төв рүү нэвтрүүлдэг тул шөнийн цагаар хогоо ачуулж, ажлаа хийж байна. Иймд иргэдийн зүгээс ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна” гэв.

Шинэ замуудыг зөвхөн гаднаас харагдах байдлаар биш, бүтцийн хувьд чанартай гүйцэтгэхийг хотын удирдлагууд чухалчилж байна. Инженерчлэлийн хувьд энэ нь зөвхөн материалын сонголт бус, хотын ирээдүйн хөдөлгөөний соёл, иргэдийн аюулгүй байдлыг хамтад нь авч үзсэн цогц бодлого юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 1 цаг 46 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 1 цаг 50 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 51 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 1 цаг 54 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 1 цаг 56 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 2 цаг 3 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 2 цаг 11 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 2 цаг 23 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 3 цаг 29 мин Урианхай тувачуудын урвалт 4 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 4 цаг 47 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 48 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 4 цаг 49 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 4 цаг 49 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 4 цаг 58 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 5 цаг 4 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 5 цаг 5 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 5 цаг 5 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 6 цаг 37 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top