x

Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн өндөр ач холбогдолтой “Гашуунсухайт–Ганцмод” чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил зургаадугаар сарын 9-ний өдөр албан ёсоор эхэллээ. Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Боомтын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

Төслийн барилгын ажлыг хэрэгжүүлэх гэрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” албан ёсоор гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу хил холболтын төмөр замын анхны гүүрийн тулгуур цооногийн өрөмдлөгийг амжилттай эхлүүлсэн байна.

Нийт 32.6 км урттай энэхүү төмөр зам нь 1520 мм (өргөн цариг) болон 1435 мм (нарийн цариг)-ийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, нэгдүгээр зэрэглэлийн дэд бүтэц бүхий тээврийн сүлжээ байх юм. Гол замын урт 19.5 км байх бөгөөд үүнээс гадна хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, 8–31 метрийн өндөртэй дан болон хос гүүрүүд, дэд бүтцийн иж бүрэн шийдлүүд багтаж байна. Төслийн гүйцэтгэлийг хоёр жилийн хугацаанд дуусгах төлөвтэй.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нүүрсний экспортод шууд нөлөө үзүүлэх юм. Одоогийн байдлаар 83 сая тонн нүүрс экспортолж байгаа бол уг дэд бүтцийн ачаар жилд 165 сая тонн хүргэх боломжтой. Тодруулбал, зөвхөн Гашуунсухайт–Ганцмод чиглэлд 30 сая тонн нүүрс экспортлох боломж нээгдэж, үүнийг 1 тонн нүүрсийг 100 ам.доллараар тооцвол 3 тэрбум ам.долларын экспортын орлого олох тооцоололтой. Түүнчлэн төмөр замаас жилд 250–300 сая ам.долларын тээврийн орлого төвлөрөх ба энэ нь ДНБ-д 1000 ам.доллароор нэмэр болох эдийн засгийн чухал үзүүлэлт юм.

Энэхүү төмөр замын холболт нь зөвхөн нэг чиглэлийн ач холбогдлоор хязгаарлагдахгүй бөгөөд цаашлаад Шивээхүрэн, Ханги, Бичигт зэрэг бусад боомтуудыг төмөр замаар холбох үндсэн суурь болох төлөвтэй.

Нээлтийн ёслолд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дүгэржав, БНХАУ-ын “Чайна Энержи”-ийн “Ганцмод рэйлвэй инвестмент” ХХК-ийн захирал Вань Шанжюнь, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн дэд нарийн бичгийн дарга Ли Гуочян тэргүүтэй төлөөлөгчид, инженер, техникийн багийнхан оролцсон байна.

Эх сурвалж: НЗДТГ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 5 цаг 45 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 5 цаг 45 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 5 цаг 47 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 5 цаг 59 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 6 цаг 0 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 8 цаг 10 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 8 цаг 13 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 8 цаг 35 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 8 цаг 35 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 8 цаг 37 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 8 цаг 38 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 8 цаг 39 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 10 цаг 27 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 10 цаг 31 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 10 цаг 35 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 10 цаг 36 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 10 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 10 цаг 39 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 10 цаг 40 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 12 цаг 6 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top