x

Монголын Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын дэлхийн шагналыг хүртлээ

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн “Тогтвортой хөгжил–2030” хөтөлбөрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангаж, хэнийг ч орхигдуулахгүй хөгжлийн зарчимд тууштайгаар ажиллаж буйгаа дахин баталлаа. Үүний тод жишээ нь Татварын ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Жендэр сийл” төслийг амжилттай хэрэгжүүлж, жендэрийн тэгш байдлын мөнгөн гэрчилгээний болзол хангаж, Дэлхийн шагнал гардуулах ёслол–2025-т нэр бүхий анхны байгууллагын нэг боллоо.

Тус ёслол энэ сарын 12-нд цахимаар зохион байгуулагдсан бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн жендэрийн асуудал хариуцсан захирал Ракель Лагунас, Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч байсан зөвлөх Эллан Жонсон Сирлиф, Ази, Номхон далайн бүсийн зөвлөхүүд оролцсон юм. Энэхүү гэрчилгээгээр Монгол Улсын Татварын ерөнхий газар нь:

  • Дэлхийн болон Ази–Номхон далайн бүсийн анхны татварын байгууллага

  • Монгол Улсын төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд энэхүү олон улсын гэрчилгээ хүлээн авсан байгууллага болж түүхэн амжилт гаргав.

Татварын ерөнхий газрын дарга, доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн хэлэхдээ:
“‘Жендэр сийл’ төслийн үр дүнд албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, жендэрийн мэдрэмжтэй бодлогыг салбарын хэмжээнд нутагшуулах суурь тавигдлаа. Цаашид татварын шинэчлэл, инновац, дижитал шилжилтийн зэрэгцээ жендэрийн тэгш байдлыг үнэт зүйл болгоно” хэмээн онцолсон юм.

Татварын ерөнхий газар 2025–2028 оны стратеги төлөвлөгөөндөө татвар төлөгч төвтэй, тэгш хүртээмжтэй боловсролыг түгээх үндсэн зорилтоо илэрхийлээд, татварын боловсролыг хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр, жендэрийн мэдрэмжтэй арга зүйгээр хэрэгжүүлэх талаар төлөвлөжээ. Түүнчлэн дотоод дүрэм, журам, хүний нөөцийн бодлогод жендэрийн зарчим, үзэл баримтлалыг нэвтрүүлсэн нь бусад төрийн байгууллагуудад манлайлах, үлгэр жишээ болохуйц алхам болж байгааг тэмдэглэв.

Төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шударга хүргэхэд удирдлагын манлайлал, албан хаагч бүрийн идэвхтэй оролцоо, хамтын хариуцлага маш чухал бөгөөд энэ шагнал нь зөвхөн олон улсын үнэлгээ бус, байгууллагын соёл, хандлагын өөрчлөлтийг батлах нотолгоо боллоо.

Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Татварын ерөнхий газар.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 51 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 21 цаг 51 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 22 цаг 30 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 22 цаг 31 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 22 цаг 33 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 22 цаг 41 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 22 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 22 цаг 50 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 22 цаг 53 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 22 цаг 54 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 22 цаг 55 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top