Нийтлэл

АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ?!
Ганц үнэнийг АН-ын залуу үед хэлье. Ах нар чинь салахгүй байгаа бол тэднийг золиосолсон улс төр хийцгээ. Яг Т.Аюурсайхан шиг, Л.Оюун-Эрдэнэ шиг... Улс орныг удирдах, өөрийн чадлыг сорих боломжийг ингэж олж авдаг юм. Ах нарын дэмжлэгээр улс төрд гарч ирж, улс орныг удирдана гэсэн ойлголт лав л энэ цаг үед АН-д байхгүй.
2022-05-15

В.Путин гон бие, гозон толгой болоход ойрхон байна
Си Жиньпин “Украины хямралын үр дүнд үүссэн сөргөлдөөн дэлхийн энх тайванд том бөгөөд удаан хугацааны аюул занал учруулж болзошгүй байна” гэж хэлжээ. Хамгийн гол нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдгээ Си Жиньпин болон Макрон нар хамтран илэрхийлсэн байна.
2022-05-13

Үзэл бодол, байр суурийн тухай
Олон нийтийн уламжлалт мэдээллийн хэрэгслүүдэд үзэл бодлоо илэрхийлэх, үнэлж дүгнэх эрх чөлөө хумигдсаар байх шиг. Зарим үгийг хэрэглэвэл буруутдаг болсон. Political Correctness, Cancel Culture, Inclusive Language зэрэг үзэл суртлын зарчмууд чимх чимхээр нэвтэрч байна.
2022-05-13

Монголоо Белорусс болгохгүй гэсэн чинь...
Тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэрт гадаад улсын ЭСЯ ялалтын парад явуулна гэдэг Монгол Улсыг илтэд дорд үзсэн явдал. Шуудхан хэлэхэд өдөөн хатгалга. . Гэтэл энэ улсын тэргүүн байсан хүн өөрөө тэр үйлдлийг нь зөвтгөсөн, илтэд дэмжсэн үйл ажиллагаа явуулсан нь “муу дээр муухай, муухай дээр улцан” гэдэг болов.
2022-05-12

ОРОСЫН ТӨРИЙН МОНГОЛ ӨВ
Крымын дайны үед буюу 1853 онд К.Маркс "Европт учруулах Оросын аюул заналхийлэл" хэмээх бичсэн өгүүлэлдээ “Оростой тохиролцох гэж буй бол гол нь тэднээс айж л болохгүй” гэжээ. Эхлээд айлгах мэхлэх дарамтлах арга нь Оросын цэрэг дайны ялалтын 50%-ыг хангадаг түүхэн уламжлалтай. Өнөөдөр ч Украинд хийж буй дайндаа цөмийн зэвсгээр сүрдүүлэх, өнгөрсөн түүхийг гуйвуулан мушгих, цэрэг зэвсгийн давамгай байдлаа дөвийлгөх, иргэний байгууллагыг бөмбөгдөх, энгийн номхон иргэдийг алж хядах, хүүхэд хүртэл барьцаалах! Өдгөө үүнийг гибрид дайн гэж нэрлэх болж. Монгол хичээл!
2022-05-12

Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эсрэг заргалдахыг хуулиар хориглоё!
Чөлөөт хэвлэл хөгжихийн тулд яах ёстой вэ? Эхлээд эрх чөлөөг нь өгөх ёстой! Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эсрэг гомдол гаргаж заргалдахыг нь хуулиар хориглох хэрэгтэй...
2022-05-11

Сэтгүүлч гахай биш
Доромжлохгүйгээр, нэгнээ үг, үйлдлээр гэмтээхгүйгээр ойлголцдог байх нь бидний ухамсарт байх ёстой үнэ цэн. Иргэний маргааныг Эрүүгийн хуулиар зохицуулах гэж оролдож, бүр хуульчилж байгаа нь доромжлол, мунаглал юм.
2022-05-10

Өвөөгийнхөө одонгоос өөр үзүүлэх юмгүй Орос
Орос дэлгүүрийн шилэн хоргонд Дэлхийн II дайнд амьд үлдсэнийх нь төлөө орон байр, хоол ундны оронд өгсөн хэдэн тэмдэг. Түүхийн тоосонд дарагдсан одонгууд аль ч утгаараа үнэтэй учир ач нь өнөөдөр зарах гээд сууж байна.
2022-05-09

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?
Том болоод 00 цаас дуусах гэж байна уу үгүй юу гэдгийг шалгадаг хариуцлагатай насан дээрээ ирсэн чинь ажилд орох, ажил солих ажлаас гарах, ажилгүй байх эсвэл зүгээр л нэрнийхээ ард тийм ажилтай гэж бичүүлэх гэх зэрэг ажил тойрсон асуудал хайр дурлалаас ч чухал сэдэв болдог юм байна.
2022-05-09

Ууртай баавгайн өчил
Коммунизмын үед СССР-ийн хамгийн дотно үнэнч холбоотон байсан болгарчууд хүртэл өнөөдөр “Биднийг улаан арми чөлөөлөөгүй, бид тэр үед чөлөөтэй байсан, харин улаан арми зүгээр байхад орж ирээд эзэлсэн” гэх болжээ.
2022-05-06

Популизм, популистуудыг мөшгөх нь
Үр дүнд нь нийслэлчүүд жилийн жилд зуны гурван сар хэрэглээний халуун усаа таслуулж байна. Ирэх өвөл цахилгааныг чинь хязгаарлана шүү гэж Эрчим хүчний сайд нь занаастай. Эрүүл ухаан, популизм хоёр нэг саванд багтдаггүйн бодит жишээ.
2022-05-06

Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд Засгийн газраа унагахаар уулзаж эхэлжээ
Ардын намд “олгой хагараад” уджээ. Удахгүй “тогоо”-ноосоо халих бололтой.
2022-05-06

Акуркачид*: Шинэ бүхний дайсан
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “никитон агуулсан шингэн тамхины хуулийн зохицуулалт, стандартын талаар санал өгч” ажиллажээ. Сангийн дэд сайдын үг стандартад нэмэртэй л байлгүй. Ямартаа ч ойрмогхноос хэн хүнгүй электрон тамхи ярих боллоо.
2022-05-06

Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү
Сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд... энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ...
2022-05-05

“Тоншуул”-ын шарласан хуудсууд дээрх миний мөр
Миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ...
2022-05-04

Эрх баригчдын хараан дор "цэцэглэн хөгжиж" буй хэвлэлийн эрх чөлөө
Салбар доторх асуудалдаа нүд хурцлах нь сайн боловч "гадаадын" дайсандаа эзлэгдэхгүй байх нь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйд тулгамдаж буй энэ тэргүүний асуудал болчихоод байна шүү!
2022-05-04

Л.Эрдэнэчулууны “эфирийн агсамнал” эх оронд минь гай тарих вий!
Ямартай ч Л.Эрдэнэчулуун сайд асан Монгол, Оросын харилцааг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга авчирсан гэдэгт итгэдэг бөгөөд “Энэ харилцааг бид эдийн засгийн агуулгаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь байгалийн хийн мега төслийг нэрлэж болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол, Орос, Хятад гурван улсыг тодорхой хэмжээнд уяж хамтад нь хөгжих боломжийг бий болгоно” гэсэн юм.
2022-05-03

Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Айлаас эрэхээр авдраа уудалъя
Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх Засгийн газрын санал парламент дээр орж ирээд унав. Оронд нь айлын хашаанд 00 оруулах, цэцэрлэгийн хувьсах зардлыг эцэг эхэд нь өгөх зэрэгт мөнгө төсөвлөөд дууслаа. Хойтон өвөл улсаараа хөлдөх нь асуудал биш аж.
2022-05-02

Э.Бат-Үүл: Чанга гар чанга унагадаг
Нийгмийн боловрол гэхээр хүн бүр онолын физик гэж ойлгодог, Эйнштейний нээлтээр маргадаг, хүүхэд болгон “Фермагийн их теором”-ыг батлахыг оролддог байхын нэр биш юм. Ердөө л ардчиллын үнэт зүйлийг ойлгодог, өөрийгөө түүний нэг хэсэг гэдгийг ухаардаг байхыг л энд ярьж байна. Ингээд бодохоор миний аугаа том мөрөөдөл маш жижигхэн, энгийн зүйл дээр тулж байгаа биз дээ?!
2022-04-29

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Үндсэн хуулиар хамгаалъя!
Хэрэгцээг хангахын тулд шинэ эх үүсвэрүүд бий болгох шаардлага туллаа. Ирэх өвөл маш хүнд өнгөрнө. Хязгаарлалт хийхээс өөр аргагүй. XXI зуунд хязгаарлалтын тухай ярих нь маш бүдүүлэг" хэмээх хэдхэн өгүүлбэрээс ойлгогдоно.
2022-04-29
