x

"Тойм" сэтгүүл 2022 оны "Онцлох таван хүн"-ийг нэрлэв

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл “ЭРГЭЛТИЙН ЦЭГ-2022” дугаартаа "Оны онцлох таван хүн"-ийг нэрлэжээ.

Эмч Б.Болдсайхан: Бурханы мутар

Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй” төсөл хилийн чанад руу өргөжив. Монголын хувийн хэвшил (Голомт банк-Сонгдо эмнэлэг) болон ард нийтийн өргөл олон улсын хэмжээний сайн дурын хөдөлгөөн болон өргөжлөө. Энэ оны 10 дугаар сард төслийн зүгээс мэдээлснээр “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 18 мянган хүүхдийг  үзлэг, оношлогоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийсэн байна. Хүнд өвчинтэй тэмцэхийн хажуугаар зуу зуун хүүхдийн амь аварч яваа хүчирхэг оршихуйг онцлов. 

Дуучин Э.Амартүвшин: Дорнын Фаваротти

2016 оноос олон улсын театруудад дуулж эхэлсэн Э.Амартүвшин өнгөрсөн жил өндөрлөх үед дуурийн Оскар гэгддэг “Дуурийн од” наадмын шилдэг баритон хоолойтноор шалгарч, дэлхийн дуучинд тооцогдох болов. Ла Скалла, Верона8  зэрэг агуу тайзнаа дуулсан хийгээд, эх орон нь оросоос орчуулан нутагшуулсан Ардын жүжигчин хэмээх шагналаа өгснийг онцлов. 

Найруулагч М.Батболд: Театрын шинэчлэгч

Найруулагч М.Батболд өнгөрсөн жил “Гэм зэм” жүжгийн хоёрдугаар улирал, “Опал” хэмээх хоёр жүжиг найруулан тавьлаа. Тэрээр энэ онд Гэгээн муза олон улсын театрын наадмын шилдэг найруулагчаар тодорсон юм. Хувийн театр монголд анх удаа жилд хоёр жүжиг тавьж, үзэгчид хийгээд судлаачдын дунд өндрөөр үнэлэгдсэнийг онцлов. 

Тамирчин М.Анхцэцэг: Түүхийг өргөгч

Өнгөрсөн оны төгсгөлд Дэлхийн аварга болж Монголын хүндийг өргөлтийн түүхэнд шинэ хуудас нээсэн М.Анхцэцэг энэ жил Бахрейний Азийн аваргад ноёлж, гурван алт хүртсэн. Хамгийн чухал нь түүнтэй явсан шигшээ багийнхан нь ч бас бүгд медаль хүртсэн нь түүхэнд анхдагч бөгөөд туйванчдыг шинэ шатанд гаргасан манлайллыг нь онцлов. 

Улстөрч Си Жинь Пин: Хуаньдийн гавьяа

Монгол цустай хэмээн монголчуудын тал өгөх дуртай Си овогт өнгөрсөн жилд улс төрийн гол өрсөлдөгчдөө зайлуулан Хятадын орчин цагийн Хуаньди болов. Си Хуандийн авлигын эсрэг тэмцлийн хүрээнд монгол төрийн түшээдтэй хамтран “Нүүрсний хулгай” хийсэн Хятад түшмэдүүд яллагдаж, тэр нь Монголын ард түмнийг төр засгаа сөрөн тэмцэхэд хүргэсэн онцгой тохиолдлыг онцлов. 

ГАНЦ Л АСУУЛТ! Тэд илрүүлээгүй бол бид ер нь яах байсан улс вэ?

Эх сурвалж: "Үндэсний ТОЙМ" сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 43 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 47 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 47 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 50 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 50 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 45 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 45 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 48 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 49 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 6 цаг 3 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 5 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 6 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 6 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 7 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 8 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 10 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 12 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 18 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top