x

Чингис хаан Чанчун бумбад бичсэн захианаас Монголын улстөрчид юу сурч болох вэ?!

Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд Чингис хааны дараах захиаг уншуулж, асуултанд хариулах даалгаварыг өгсөн байна. Одоо хамт уншицгаая.

1. Чингис хааны Чанчун бумбыг урьсан захиа

"... Тэнгэр Дундад улсыг таалахаа больсон нь түүний хэт их тансаглал, ихэмсэг, тоомжиргүй байдлаас болжээ. Харин умард газар амьдрагч надад хэт их шунал үгүй билээ. Би тансаглалыг жигших ба даруухан амьдрахыг илүүд үзнэ. Би нэг л төрлийн хоол идэж, нэг л хүрэм өмсөнө.

Би өөрийн эгэл малчдын адилаар хувцаслаж, иднэ. Би хүмүүсээ өөрийн хүүхэд адил үзэх ба чадварлаг хүмүүсийг ивээж өөрийн ах дүү мэт харна. Бид нэг ижил зарчмыг шүтэх ба бидний нэгдэл нь бие биенээ хайрлах үзэл дээр төвлөрнө.

Цэргийн дасгал сургуулилт дээр би үргэлж урд нь явах бөгөөд дайн тулаан болоход ард нь үл хоцроно. 7 жилийн хугацаанд би агуу үйлийг бүтээж, бүх дэлхийг нэгэн эзэнт гүрний дор цогцлоолоо. Гэхдээ надад ямар нэг онцгойлох авъяас, чанар үгүй билээ.

Жингийн төр /Зүрчид/ тогтворгүй тул, Тэнгэр намайг тэтгэж хаан суудалд суулгав. Өмнө зүгт Сүн, умард зүгт Хүй хо /Кипчак?/, Зүүн зүгт Шиа /Тангут/, баруун зүгт орших зэрлэгүүд бүгд миний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөв. Миний санахад эрт үеийн манай Шаньюгаас хойш ийм том улс цогцолсон нь үгүй. Миний эрх мэдэл их боловч үүнийг дагаад надад ирэх үүрэг хариуцлага хүнд бөлгөө. Улсыг удирдахдаа ямарваа нэг дутагдал гаргуузай гэж айна. Гол гатлахдаа бид завь бүтээдэгтэй адилаар улсыг удирдахдаа бид эрдэмтэн мэргэдийг залдаг. Их хааны суудалд сууснаас хойш хүмүүсээ засах асуудлыг ямагт зүрхэн тушаа чухалчилж ирсэн боловч өнөөг хүртэл 3 /чун/, 9 /чин/-гийн суурийг эзлэх чадамжтай хүмүүсийг олж чадахгүй байсаар байна.

Дээрх бүх өгүүлсэн зүйлсээс улбаалж, би эрхэм эрдэмтэн таныг үнэний туйлд нэвтэрч, зөв замаар алхаж ирсэн гэдгийг сонслоо. Гүн судалж, өргөн туршлагажиж, юмс үзэгдлийн хуулийг үзжээ...Би өөрийн туслах Лиу Чунг Лу-г илгээж хөсөг, хамгаалалт бэлтгэж таныг авчруулах зарлиг буулгав. Мянган лигийн газрын холоос битгий бэрхшээгтүн..."

2. Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд дээрх захидлыг бүрэн уншуулаад ийм даалгавар өгч байна.

-Чингис хааны Чанчун бумбатай уулзах зорилго юу байсан бэ?

-Чингис хаан өөрийн амьдралын замналыг юу гэж дүгнэж байв. Тэрээр өөрийгөө хэрхэн дүгнэж байв?

-Монголын эзэнт гүрэн байгуулагдсан амжилтын нууц юу вэ?

Ингэхэд бид ийм дасгал дунд сургуульд хийж байсан уу? Бүх юмандаа Чингис нэр өгч, гадаад жуулчдад Чингисийн үр сад гэж сагсуурахаас цааш бид Чингис хааныхаа бодол, санал, итгэл үнэмшлийг судалсан удаа бий юу?

Америк хүүхдүүд биднээс илүүг мэдэж байна. Бид харин хоцрогдсон, улирсан баларсан, авилгалжсан боловсролын системтэйгээ зууралдсаар улиг болох нь.

Энэ Америкийн дунд сургуулийн даалгаварыг Монголын төрийг эзэгнэдэг намын лидерүүд, улстөрчдөөр хийлгэмээр байна.

Баян тансаглалд яаж хандав. Хүмүүсээ яаж хайрлав. Эрдэмтэн мэргэдийг хэрхэн хүндлэв гээд. Манай энэ 32 жилд Чингис хааны саяны захианд гарч буй дүр төрхтэй нийцэх нь битгий хэл чигчий хуруунд нь дөхөж очих ч улстөрч төрсөнгүй. Бидэнд хүмүүсээ засах асуудлыг зүрхэн тушаа чухалчилдаг удирдагч хэрэгтэй байна. Тийм л хүнийг, тийм намыг л гаргаж ирмээр байна. Үгүй бол хулгай хийдэг, худал ярьдаг, баян тансаглаж казино тоголдог, найр наадам дуур хуураас өөр юм мэдэхгүй жижиг гаруудаар 2000 жилийн түүхтэй үндэстний хувь заяаг бариулсаар залхаж гүйцлээ.

Хүн таних анхан шатны чадваргүй тул тойрон хүрээлэгчдээр хамгийн чадамжгүй нохдуудыг эхлээд тавина. Дараа нь өөрөө чадамжгүй тул тэр нохдынхоо вакуумд орж таг сохорно. Гэтэл энд Чингис хаан маань юу гэж бичсэн байна. Хүмүүсээ засах асуудлыг чухалчилахад улсыг удирдах 3-9 чадамжтай хүмүүсийг одоо хэр нь хайсаар байна гэж бичиж. Тэрнээс сонгуульд үнэнчээр зүтгэж, цүнх барьж сайн гүйсэн учир дарга болголоо гэж бичээгүй байгаа биз.

Өнөөгийн монголчууд бид математикийн аваргууд, компьютер асааж, утас барьж, англи орос хольж ярих, баруунд том сургууль төгссөн гэх боловч ХҮН БОЛЖ БОЛОВСОРСОНЫ хувьд УДИРДАГЧ БОЛОН ТӨГСРӨХИЙН хувьд Чингис хаан маань харвал цус харвахаар төвшний зэрлэг бүдүүлгүүд ажээ.

Цааш нь олон монгол ахан дүүстээ шэйр хийнэ үү. Бүгд Чингис хааныхаа талаар дүгнэлт хийнэ биз.

Өлзийбаярын Ганзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 1 цаг 47 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 1 цаг 47 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 1 цаг 50 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 1 цаг 51 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 4 цаг 5 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 4 цаг 7 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 4 цаг 8 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 4 цаг 8 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 4 цаг 9 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 4 цаг 10 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 4 цаг 12 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 4 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 4 цаг 20 мин Амь орж буй Ардчилсан нам 5 цаг 33 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 5 цаг 42 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 6 цаг 25 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 6 цаг 26 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 6 цаг 27 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 6 цаг 27 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top