x

Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог сайжруулахад иргэдийн шахалт хэрэгтэй болов

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт УИХ төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор  “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулахаар баасан гаригт нэр дэвшүүлэлт нь эхэлчихсэн, энэ баасан гариг (30-ны өдөр) дуусна.

Үндсэндээ, улс төрийн нам гэдэг зүйл инстүүц (институт) байхаа больж, иргэд өмнөөс нь бодлого тодорхойлохоор болж байх шиг байна л даа.

Өнгөрсөн 30 жилийн турш бид “УИХ, парламент бол бага ард түмэн юм” гэж ярьж, бичиж, итгэж үнэмшиж ирсэн. Иргэдийг бүрэн төлөөлнө өө гэсэн үг. Гэвч тэд маань иргэдийн төлөөлөл байхаа, төлөөлж чадахаа больсон гэдгийг сүүлийн хоёр парламентаас бид бүрэн ухамсарлах болсон билээ. Өмнөх парламент нь ЖДҮ хөгжүүлэх сангийн мөнгийг хувааж "цуслаж", иргэдийнхээ боломжийг хулгайлсан. Өнөөдрийн парламент нь “Нүүрсний хулгайч” гэдэг нэг малгай дор бүрэн эрхээ дуусгах нь тодорхой болов.

Сонгуулийн жижиг тойрог, авилгажсан намын тогтолцооноос болж парламент нь ард түмний төлөөлөл, тэдний ашиг сонирхлыг илэрхийлэгч байхаа болиод намын эрх ашиг, мөнгө гэдэг хоёрхон зүйл тэднийг тодорхойлж байгаа. Ийм үед парламент иргэдийн өмнөөс иргэдийнхээ төлөө шийдвэр гаргана гэдэг “шонгүй” болсон хэрэг. Тийм чадамж ч үгүй юм шиг байна. Ерөөсөө УИХ нь ч, улс төрийн намууд нь ч хөрснөөсөө, иргэдээсээ нэгмөсөн тасраад “агаараар” улс төр хийх болсон. Ийм шалтгааны улмаас арга буюу Зөвлөлдөх ардчилал гэдэг зүйлийг санаж сэдсэн хэрэг.

Өмнө нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өмнө УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, иргэдийн дунд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал асуулга явуулж байсан. Тухайн үедээ “санамсаргүй түүврийн арга” гэдэг нь юу болох, ямар аргаар түүвэрлэсэн... гэх мэт маргаан, шүүмжлэл дагуулж, "МАН гишүүдийнхээ дунд түүвэр хийчихлээ" гэх хардлага, сэрдлэг ч явж л байсан. Өөрөөр хэлбэл энэ санал асуулгад иргэд үнэхээр их ач холбогдол өгч, оролцоог чухалчилж байсан гэсэн үг.

Ерөнхийдөө санал асуулгын зарчим нь, эрдэмтэд судлаачдын баг ажиллаж Зөвлөлдөх санал асуулгын асуултын боловсруулан УБЕГ-аас санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 орчим иргэнээр (өмнөх удаа 1580 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон) санал асуулгыг бөглүүлнэ. Санал асуулгад оролцосон иргэдийн өөрсдийнх нь зөвшөөрлөөр (санал асуулгад оролцсон нийт иргэдийн 50-иас доошгүй хувийг оролцоотойгоор) зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулна. Үүний тулд иргэдийн санал болгосон асуудлуудаар мэргэжлийн баг, сонирхлыг бүлгүүдийг оролцуулсан сургалт явуулж, мэдээллээр хангасны үндсэн дээр зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулна. Эцэст нь хоёр дахь санал асуулгыг зохион байгуулж, эндээс гарсан үр дүнг УИХ-д танилцуулах юм. Ийм маягаар парламент иргэдийн санал, шаардлагыг хууль тогтоох ажиллагаанд тусгахыг зорьж байгаа юм.

Өмнөх удаа зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байсан бол энэ удаа улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал (улс төр, эдийн засаг, нийгмийн гэх мэт бүх салбарыг хамарсан) гэсэн болохоор илүү өргөн хүрээнд асуудлаа ярилцахаар болж байна.

Уг нь бол улс төрийн нам инстүүц гэдэг утгаараа энэ бүх хүрээнд судалгаа шинжилгээ хийсэн, түүн дээрээ тулгуурлаад бодлогоо тодорхойлчихсон, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлчихсэн байх ёстой л доо. Гэвч өнөөдрийн нөхцөлд тийм боломж, чадамжгүй болсон гэдгийг парламентын жишээн дээр хэлсэн. Тийм болохоор энэ асуудлууд дээр иргэдийн өөрсдийн  санал, санаачилга, шахалт хэрэгтэй болжээ гэсэн үг.

Тухайлбал, МАН Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо сайжруулна гэдэг амлалтыг хоёр дахь удаагаа авснаас хойш дахиад жилийн хугацаа өнгөрлөө. Хэрвээ ирэх зургадугаар сараас өмнө энэ асуудлыг шийдэж чадахгүй бол дараачийн парламент руу шидэгдэнэ гэсэн үг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны төсөв батлагдсаны маргааш, арванхоёрдугаар сарын 1 гэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргын ширээн дээр тавьсан байна гэсэн. Тэр нь ч  бас алга. Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Ерөнхийлөгчийн инстүүцийн тухай. Үндсэн хуулийн цэцийн тухай гээд “тогтолцоогоо яаж сайжруулах вэ” гэдэгт чиглэсэн, өмнө хүлээгдэж байсан олон хуулийн төсөл УИХ-ын босго давалгүй бүрэн эрхийнхээ гурав дахь жил рүү орж байна. Бүр тодорхой хэлбэл, үүн дээр манай хууль тогтоогч нарын өөрсдийнх нь итгэл үнэмшилж, хүсэл эрмэлзэл дутаж байгаа хэрэг юм.

Тиймээс иргэдийн энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга, Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэвшүүлэх ёстой асуудлуудын нэг хэсэг нь лав эдээр хуулиуд байх ёстой болов уу. Тэгэхгүйгээр санхүүжилтээ ил зарладаггүй авилгажсан намын тогтолцоо, жижиг тойрогт суурилсан төсвийн үрэлгэн байдал, төрийн өмчийн компаниудад үүрлэсэн хулгайгаас салж чадахгүй юм байна. Энэ бол аль нам төрийн эрхэнд байхаас, хэн гэдэг цэцэн мэргэн нөхөр УИХ-д орж ирэхээс үл хамаарсан тогтолцооны гажиг юм. Иргэний эрх, ард түмний ашиг сонирхол гэж хамгийн их ярьдаг байсан хүн УИХ-д орж ирэнгүүтээ нөгөө авлигын системийн чинь нэг хэсэг, эрэг шураг нь болоод явчихаж байна гэдэг маань тогтолцоо буруу байна гэсэн үг. Тиймээс хүнээс хамаардаггүй тогтолцоо, хуулийн механизмыг бий болгох нь манайхны хувьд хамгийн тулгамдсан асуудал юм даа.

УИХ, парламент нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл байхын тулд нийгмийн бүх бүлгүүд энд байх ёстой юм байна. Ингэхийн тулд сонгуулийн зардлыг бууруулж, улс төрд мөнгөний нөлөөллийг багасгаж, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг нь нээж өгөх ёстой. Энэ бол сонгуулийн тогтолцооноос шууд хамааралтай асуудал. Зөвлөлдөх ардчилал, зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлгийн нэг үр дүн ийм байвал нэн сайн сан...  

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 48 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 0 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 4 цаг 25 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 28 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 33 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 38 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 43 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 42 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 46 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 31 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 45 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 57 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top