x

Жагсаж сурсан МОНГОЛ

Нүүдэлчин соёлтой, тогтвортой хотжоод  100 жилийн ч нүүрийг үзэж амжаагүй  монголчуудын жагсаж, тэмцэж чаддаггүй  гэж хэлвэл доромжилсон болно.  Францчууд шиг хүн төрөлхтний түүх,  сэтгэлгээг өөрчилсөн цуст хувьсгал хийж  амжаагүй ч, монголчууд эрх чөлөө, үзэл  санааныхаа төлөө ч, үгүй ядахнаа хэсэг  бүлэг, амин хувийнхаа эрх ашгийн төлөө  жагсаж тэмцсэн түүхтэй ард түмэн мөн.

Иргэншилд суралцсан нь

Монголчууд нэг зорилгод нэгдвээс  дийлддэггүй хэмээлдэх нь дэмий нэг  ший янгууны үг биш гэдгийг манай түүх  нотолдог. Нүүдэлчдийн хувьд орших, эс  оршихын дэнсэн дээр л нэгэн зорилгод  нэгддэг, тийнхүү нэгдсэн үедээ л тив,  дэлхийг донсолгосон их гүрэн болж  байсныг түүх нотолдог. Харин гар газар,  хөл хөсөр суух үедээ амин хувийн эрх  ашгаа харан мөр мөрөө хөөхийг урьтал  болгодог нь манай үндэстний түүхийн  энхэл донхолоос илхэн. Тийм ч учраас  суурин иргэншилд урт түүхтэй жагсаал  тэмцлийн түүх монголчуудын хувьд тун  ч богинохон. Товчхондоо монголчууд  жагсаж сурч буй үндэстэн. Жагсаж  сурна гэдэг нь дундын үзэл санаа, үйл  хэргийнхээ төлөө өөрийн эрх ашгийг  огоорон тэмцэхийн нэр. Үүнд биднийг  иргэншил сургаж буй. Иргэншилдээ ч бид  суралцаж буй.  

Сүсэг, бослого, суртал, жагсаал...

Монголчуудын жагсаж тэмцсэн түүх  үндсэндээ “сүсэг бишрэл, бослого тэмцэл,  үзэл суртал, жинхэнэ жагсаал” гэсэн  дөрвөн хэв шинжтэй аж. Эхэндээ сүсэг  бишрэлийнхээ үүднээс жагсаж гороолдог  байв. Харин Манж Дайчин гүрний  албадлага хэрээс хэтрэх үед харин хэсэг  хэсгээр босч тэмцэх болжээ. Цэргийн  эсэргүүцэл шинжтэй, хуаран орчимд гарч байсан тэмцлүүд хожмын эрх чөлөөний  хувьсгалын үүдэл, партизаны дайны  бэлтгэл болж, монголчууд 1911 онд  тусгаар тогтнолоо эргүүлэн авч чаджээ.  Хоёр их гүрний нууц тохиролцоонд  хэрчүүлж хоцорсон 1920-иод онд  монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө  илээр биш далд тэмцэж эхэлсэн. Энэ  далд тэмцлийн үрээр газар нутаг дээрээ  өөрийн толгойгоо мэдэхтэйгээ болж, асар  их үнээр тусгаар тогтнолоо олж авсан.  Социализмын үеийн жагсаал гэдэг үзэл  суртлын үзүүлэн тоглолт шинжтэй, их л  үзүүштэй эд байжээ. Ямар нэг үзэл санаа,  үйл хэрэг эрх ашиг гэхээсээ даян дэлхийн  энхтайван гэх мэт хийсвэр зорилгыг  магнай дээрээ мандуулж явжээ.  

Хөдөлмөрийн хөлсгүйгээр  жагсахгүй...

Монголчууд түүхийн тохиол, боломжийг  алдалгүй тэмцэж чаддагийг 1990 оны Ардчилсан хувьсгал батална. Энэ үед  монголчууд эрх чөлөөнийхөө төлөө илээр тэмцэн жагсаж, эрх чөлөөгөө жинхэнэ  утгаар нь эдлэх боломжийг олж авсан.  Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм  цогцлоохыг зорьсон сүүлийн 30 гаруй  жил монголчууд бид жагсаал, цуглаанаар  амьсгалах шиг л болжээ. Жагсаж ч  сурчээ. Иргэд улс төрийн хийрхэл биш  эрх ашгийнхаа төлөө жагсдаг болжээ.  Хэрэв хэн нэгний өмнөөс жагсах хэрэгтэй  болвол хөдөлмөрийн хөлсөө авахаас нааш хөдлөхөө ч байжээ. Монгол хүн өөрийн  хийгээд нийтийн эрх ашгийнхаа төлөө  жагссан шиг жагсдаг ч болох шинжтэй.  Монгол жагсаал маш төгөлдөрших  болтугай!  

Айсуй хаврын халуун өдрүүд...

2000-аад оноос Монголд жагсаал улам  бүр ашигтай түр ажлын байр болж  буй. Зүгээр суухаар хэдэн төгрөг  аваад жагсчих бодолтой сул иргэнээс,  ардын зовлонд дөрөөлж төрийн сэнтий  рүү мярайчих санаатай хэн хүн, үзэл  санаандаа үнэнч ясны тэмцэгчид, зүгээр  хэрэгт дурлагсад гээд жагсаалын  дуудлагаа хүлээж буй хүн олон.

Үндэстний ТОЙМ сэтгүүл (№ 355,356 - 2018.02.12)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Жагсагчид (172.69.252.132)
    Сая чинь нүүрсний хулгайчдын мөнгөөр жагсаад, нүүрсний хулгайчуудад ногдуулах ялыг улам чангаруулаад шатаачихлаа даа, Шал дэмий юм болчихлоо
    2022 оны 12 сарын 26 | Хариулах
  • haah (172.69.252.132)
    Bitgii hudlgaa sha@gaachee medrel t1 setguulchee!
    2022 оны 12 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 39 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 42 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 43 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 46 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 46 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 41 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 41 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 44 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 45 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 5 цаг 59 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 1 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 2 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 2 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 4 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 6 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 8 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 14 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 27 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top