x

Д.Энхбатын хөвгүүд яагаад Б.Хурцын эсрэг гомдол гаргах болов?

Монголын хууль, хүчний байгууллагууд С.Зоригийн аллагын хэрэгт буруутган Францаас  хулгайлан авчирсан, ШШГЕГ-ын харьяа хорих ангид сэжигтнээр цагдан хоригдож байгаад өвчний улмаас амь насаа алдсан Дамирангийн Энхбатын хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нарын төрийн гурван өндөрлөгт (У.Хүрэлсүх,  Л.Оюун-Эрдэнэ, Ш.Занданшатар) хандан өргөдөл гаргасныг гаригт мэдээллийн бүх сайтууд онцлов.

Өргөдөлд Д.Энхбатыг Франц улсаас хууль бусаар баривчлан авчирч, эрүүдэн шүүж, амийг нь хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргаж, жинхэнэ захиалагчийг нь илрүүлэх, гардан гүйцэтгэсэн Б.Хурцыг шударга шүүхээр оруулан хуулийн дагуу ял шийтгэл оногдуулах, ард нь үлдсэн хань, үр хүүхдүүдийнх нь 18 жилийн хүлээлт, гомдлыг барагдуулж өгөхийг хүссэн байна.

Сонирхолтой нь, уг өргөдөлд тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр нарын тухай нэг ч үг хавчуулсангүй.

Б.Хурц нь нь тухайн үед ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан тагнуулын жирийн алба хаагч. Мөн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Д.Энхбат гэдэг хүнийг С.Зоригийн аллагын сэжигтнээр тогтоосны дараа Д.Энхбатыг Францаас авчирах ажиллагааг гардан гүйцэтгэсэн нь үнэн боловч түүнийг “эрүүдэн шүүсэн” гэх нотлох баримт байхгүй. Харин Д.Энхбатын оршин сууж байсан Франц улс болон түүнийг дамжуулан авч явсан Белги, Герман зэрэг улс өөрийнх нь нутаг дэвсгэрээр хүнийг хууль бусаар тээвэрлэсэн, хулгайлан авч явсан нь тухайн улсын хууль болон хүний эрхэд халдсан үйлдэл хэмээн үзэж Монголын Засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн байдаг. Гэтэл мөн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Д.Энхбатын хулгайлан авчирах үүргийг ТЕГ-т өгсөн Н.Энхбаяр гэдэг хүн Б.Хурцыг уг хэргийг үйлдсэн хэмээн барьж өгсний улмаас Монголын тагнуулч Б.Хурц Германы шүүхээр шүүгдэж байв.

Мөн Д.Энхбатыг С.Зоригийн аллагын хэрэгт сэжиглэгдэн хорих ангид саатуулагдаж байх үед түүнд эмчилгээ хийж байсан Хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эмч “Д.Энхбатыг эмчлүүлэхээр ирэх үед гадны нөлөөллөөр үүссэн, задарсан ил гэмтэл, шарх, сорви байгаагүй. Элэгний хатууралтай, хагалгаа хийх боломжгүй цус алдалттай байсан учраас эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Жи­лийн дараа дахин ирэхэд биеийн байдал хүндэрсэн, цус алдалт  нэмэгдсэн байсан. 40-өөд хоног хэвтүүлэн эмчилсний дараа эмч нарын зөвлөлийн хурлаар оруулж, “Эрүүл мэндийн хувьд  ял эдлэх боломжгүй” гэж үзсэн. Эмнэлгээс гэртээ гараад гурав хоногийн дараа нас барсан” хэмээн ярьжээ. Товчхондоо, түүний үхлийн шалтгаан нь хорих ангид ял эдэлж байхдаа, эсвэл өмнө олсон өвчний улмаас амиа алдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өвчтөний эрүүл мэндийг хайхраагүйгээс болсон гэсэн үг. Үүнд хариуцлага хүлээх ёстой хүн бол тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж, мөн түүнийг хууль бусаар оргуулан авчирах ажлыг зохион байгуулсан Ерөнхий сайд Н.Энхбаяр, түүний дор ажиллаж байсан Тагнуулын байгууллагын удирдлагууд. Харин Б.Хурц бол зөвхөн тушаал биелүүлэх үүрэгтэй офицер хүн.

Тэгэхээр Д.Энхбатын хүүхдүүд төрийн өндөрлөгүүдэд дахин нэг удаа өргөдөл гаргасан нь үнэн бол тухайн үед шийдвэр гаргасан Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарт яагаад гомдоогүй нь гайхал төрүүлж байна. Ялангуяа өргөдөлд дурьдсан ХЭҮК-ийн дүгнэлт нь "Хорих ангид цагдан хоригдож байгаа хүнд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлээгүй, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй, ял эдлэх боломжгүй нөхцөл байдлыг мэдсээр байж цагдан хорьсон явдал нь эрүүдэн шүүх хэлбэр мөн" гэж гарсаар байхад шүү дээ. Үүнд хариуцлага хүлээн ёстой хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөнөөс мөн.

Бүр тодорхой хэлбэл, МАХН (одоогийн МАН) 2000 оны УИХ-ын сонгуульд орохдоо “С.Зоригийн аллагыг АН-ынхан дотроосоо зохион байгуулсан. Бид хэргийг илрүүлнэ” гэж амлаж сонгуульд орсон. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд гээд олон хүнийг олон сар жилээр цагдан хорьж, хэрэг тулгасны эцэст “татвараас нуугдсан” хэргээр ял өгөөд С.Зоригийн аллагын хэрэг эзэнгүй хоцорсон. Үүний дараа буюу 2004 оны сонгуулийн өмнө Францад амьдарч байсан, Монголд олон удаагийн гэмт хэргийн бүртгэлтэй, ял эдэлж байсан Д.Энхбат гэдэг хүнийг сэжигтнээр тогтоон Францаас хулгайлах ажлыг зохион байгуулсан байдаг.

Хоёрдугаарт, Д.Энхбатын хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нарын гаргасан энэ удаагийн өргөдөл анхных нь биш. Одоогоос жил гаруйн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард гаргасан өргөдөл нь өнөөдөр он сар нь засагдаад (2022.12.26) ямар ч өөрчлөлтгүй явж байх юм.

Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сар гэдэг нь С.Зоригийн аллагын хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүгдсэн” гэж үзэж ялаас чөлөөлөхөөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын идэвхийлэн ажиллаж байсан үе. Тавдугаар сард шүүх хурал болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар сулласны дараа манай “нам засаг” энэ өргөдлийг таг мартсан бололтой юм. Гэтэл түүнээс хойш жил найман сар өнгөрсний дараа энэ өргөдөл дахин гарч ирсэн, хаанаас, яаж гарч ирсэн нь анхаарал татаж байна. Тэр тусмаа өөрсдийн өргөдөлдөө яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын нэрийг ахин дахин дурсах болов?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.71.210.164)
    hurts ch ooroo heldeg. ene hergiin ulsiin nuutsaas gargamaar bn gej. tegej bj humuust zov boditoi medeelel hureh yostoi. Hurts bol tushaal biyeluulj yavaa erdoo l neg guitsetgeh ajiltan
    2023 оны 01 сарын 17 | Хариулах
  • Содном (172.69.252.132)
    Талийгаачийн хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье. Дүү нарт нэг зүйл сануулахад та нараар өргөдөл бичүүлээд байгаа нөхдүүд чинь яг тэр үед танай аавыг резетив гэмт хэрэгтнээр тооцчихсон байсан юм шүү. Тийм болохоор тэр үед танай аавыг баривчилсан зорилго нь 1-д С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гээд төрд гарчихсан болохоор түүнд эзэн олохын тулд хуучин шигээ санаж хэрэг хүлээлгэчих нь гэж бодсных. 2-т Тухайн үед гадаадад байсан гэмт хэрэгтнүүдийг айлгах байсан. Францаас танай аавыг хулгайлж Герман руу оруулж ирж Монголын элчин сайдын яаманд нуухад Тэрбишдагва элчин байсан гэдэг юм билээ. Тухайн үед наад Хурц гээд байгаа хүн чинь зүгээр л гүйцэтгэх ажилтан байсан гэсэн. Яаж ойлгохоо миний дүү нар өөрсдөө мэднэ биз. Тухайн үед хэвлэл мэдээлэл болон бусад зүйлээс олж мэдснээ хэллээ.
    2023 оны 01 сарын 17 | Хариулах
  • Цэрэгт тушаал өгсөн хүн нь буруутай байдаг юм. Үүрэг гүйцэтгэсэн хүнтэй ноцолдох нь дэндүү өрөөсгөл. Тушаал өгсөн нь Цэндийн Нямдорж гуай. Хүүхдүүд нь буруу хүнтэйгээ ярьж байна. Хууль эрх зүйн хувьд ч гүйцэтгэгч бол тушаал гүйцэтгэсэн л хүмүүс. (172.69.252.132)
    Зочин
    2023 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.69.45.139)
    Үр хүүхэд нь эцгийнхээ амийг нэхэж байхад гайхаад байх юу бнаа
    2023 оны 01 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 1 цаг 40 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 1 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 1 цаг 44 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 1 цаг 44 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 1 цаг 47 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 1 цаг 47 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 3 цаг 42 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 3 цаг 42 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 3 цаг 45 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 3 цаг 46 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 6 цаг 0 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 6 цаг 2 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 6 цаг 3 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 6 цаг 3 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 6 цаг 4 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 6 цаг 5 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 6 цаг 7 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 6 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 6 цаг 15 мин Амь орж буй Ардчилсан нам 7 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top