Нийгэм

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой
Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ.
19 мин

Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа
Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
47 мин

"Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд" чуулж байна
Блю Скай зочид буудлын Эмиралд танхимд "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд" чуулж байна.
23 цаг 27 мин

“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
Уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1222 ам метр талбайг хувьчлаагүй байсан.
Өчигдөр 09 цаг 40 мин

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
Шинэ төв өнөөдрөөс хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлнэ.
Өчигдөр 09 цаг 35 мин

Гэр хорооллынхныг цахилгаан халаагуур, хийн түлшинд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна.
Өчигдөр 09 цаг 07 мин

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна
Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн гэв.
Уржигдар 19 цаг 01 мин

Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна
Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Уржигдар 18 цаг 50 мин

“Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Монгол Улс "Girls in ICT" буюу "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын оролцоо"-ны өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) энэхүү өдрийг 2011 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий нийтээрээ мэдээллийн технологийн салбар дахь охид, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг уриалсаар иржээ.
Уржигдар 18 цаг 15 мин

Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно
2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн татлага нь хилийн болон дотоодын цэргийн ангид цэргийн алба хаах иргэдийг хамруулж байгаагаараа онцлог юм.
Уржигдар 15 цаг 39 мин

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) буцаан олголтыг улирал тутам олгохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу 2025 оны нэгдүгээр улирлын буюу нэгдүгээр сараас гуравдугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын турш иргэдэд олгож дуусгах зохицуулалттай. Энэ талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч н.Отгонбаяр “Өнөөдрөөс иргэдийн данс руу буцаан олголтыг шилжүүлж эхэлж байна” хэмээн мэдээлжээ.
Уржигдар 12 цаг 07 мин

Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна
Гудамж талбай, олон нийтийн газар дахь камерын хяналт өндөртэйгээс гадна энгийн хувцастай цагдаа нар ажилладаг. ААН, иргэд нь гэмт хэргийн үйлдэлд хөндлөнгийн хяналт тавьдаг учир иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байх үүднээс тус улсын хууль дүрмийг чандлан сахихыг ЭСЯ-наас анхааруулав.
Уржигдар 09 цаг 44 мин

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд "Суррон" унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас нийт 11 осол бүртгэгдэж, 15 хүүхэд өртсөн байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2025-04-29

XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна
Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян дархан аварга, зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолборыг Увс аймгийн төв Улаангом хотын Спортын төв ордны өмнө 2015 оны долдугаар сард, Увс аймгийн 90 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Хөшөөг Увс аймгийн Хяргас сумын харьяат залуу уран барималч Б.Говьсайхан урлажээ.
2025-04-29

Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа
Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар тайлан танилцууллаа.
2025-04-29

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад “VOLUNTEER CERTIFICATE” олгодог. Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой.
2025-04-29

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ
Өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлж, 17 байршилд 933 метр хашааг буулгаад байна. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлсөн байна.
2025-04-29

Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 21-25-ны хооронд нийт 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2025-04-29

Найман байршилд зам засварлаж байна
Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчилж, замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байна.
2025-04-29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
29-ний мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгч та засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-04-29