2025 оны наймдугаар сарын 18-25-ны өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 394,309,142 төгрөгийн хохиролтой 76 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Нийт 177 сая төгрөгийн хохиролтой 58 хэрэг буюу 60,8 хувь нь Цахим орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна.
Цахим залилах гэмт хэргийн хохирлын 83.6 хувь буюу 148 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явууллаа.
Иймд иргэд та бүхэн:
- Шаардлагагүй тохиолдолд телеграм аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байх
- Таны ойр дотны хүний хаягаас "Мөнгө зээлээч" гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандах
- Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд итгэхгүй байх, оролцохгүй байх
- Харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.