x
Эдийн засаг
Орон сууцны үнэ нэг жилийн дотор 14.3 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2025 оны тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн тайланд дурдсанаар, орон сууцны нийт үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар, харин өмнөх сараас 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны үнэ тогтвортой өсөлттэй байсныг илтгэж байна.
2025-06-17
2025 оны эхний улиралд НДШ төлөгчдийн тоо өсөж, цалингийн дундаж 2.6 сая төгрөгт хүрэв
Нийгмийн даатгалын шимтгэлийн 2025 оны нэгдүгээр улиралд нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-аас 811.6 мянган ажиллагч хамрагджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шимтгэл төлсөн ААНБ 4400-аар, ажиллагчид 58.2 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
2025-06-17
Тариалалтын явц 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улс 2025 оны тариалалтын жилд нийт 650.1 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, улаанбуудайн 310.1 мянган га, төмсний 17.1 мянган га, хүнсний ногооны 16.5 мянган га, малын тэжээлийн 144.1 мянган га, тосны ургамлын 103.7 мянган га, жимс жимсгэнэ 7.9 мянган га талбайд тус тус тариална гэсэн зорилго тавиад байна.
2025-06-16
Нийтийн тээврийн орлого 9 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчдын тоо 7.6 саяар нэмэгджээ
Улаанбаатар хот 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийсний үр дүнд нийтийн тээврийн орлого түүхэндээ анх удаа огцом өсөлттэй гарлаа. Тодруулбал, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо, зорчилтын давтамж нэмэгдэж, зохион байгуулалт, хяналт сайжирснаар 2025 оны эхний таван сарын байдлаар нийт орлого 22 тэрбум төгрөгөөс давсан байна.
2025-06-16
“Хааны эрэлд-2025” сургуулийн хүрээнд төр, хувийн хэвшлийн оролцоог уриалсан олон улсын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд төр, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт олон улсын санаачилга уулзалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалт нь “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд болж буйгаараа онцлог бөгөөд цэргийн алба хаагчид болон үндэсний үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагааны холбогч гүүр болж байна.
2025-06-16
Ойн хөнөөлт шавжтай дроноор тэмцэх ажлыг Хотонт, Цэнхэр суманд эхлүүллээ
Архангай аймгийн Хотонт, Цэнхэр сумын нийт 3000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг “Гранд форест” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж эхэлжээ. Энэхүү ажил зургадугаар сарын 13-наас албан ёсоор эхэлсэн бөгөөд дрон технологи ашиглан ойн сангийн эрүүл мэндийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах зорилготой юм.
2025-06-16
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 37 байршилд үргэлжилж байна
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2025 оны зургадугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдаа нь иргэдийн хүнсний махны хэрэгцээг хямд үнээр хангах, махны үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой юм.
2025-06-13
Израил Иранд цохилт өгснөөр газрын тосны үнэ огцом өсөв
Израилын зүгээс Иранд цохилт өгснөө мэдэгдсэн нь Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг улам даамжруулж, дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй цочрол өглөө. Үүний улмаас өнөө өглөө Brent төрлийн нефтийн үнэ таван хувиар өсөж, торх нь 73.27 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сар гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд тооцогдож байна. Энэ нь дөрөвдүгээр сарын гуравнаас хойших дээд хэмжээ юм.
2025-06-13
Монгол Улсад “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийн арга хэмжээ эхэллээ
Олон улсын хэмжээнд зургаадугаар сарын 27-нд тэмдэглэдэг Бичил, Жижиг, Дунд Үйлдвэрүүдийн (БЖДҮ) өдрийг угтан Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 12-15-ны өдрүүдэд үндэсний хэмжээний үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь БЖДҮ-ийн тогтвортой өсөлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн түншлэл бий болгох зорилготой юм.
2025-06-13
Метро ба газар доорх байгууламжийн олон улсын туршлагыг хэлэлцэж байна
“Метро ба газар доорх байгууламж – олон улсын туршлага” сэдэвт сургалт өчигдрөөс эхэлж, дэлхийн улс орнуудын инженер, эрдэмтэд туршлагаа хуваалцаж байна. Сургалтын хоёр дахь өдөр “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдаж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) бодлого, хэрэгжилтийн талаар өргөн хүрээнд хэлэлцэж байна.
2025-06-13
Мөнгөний фьючерс $37 давж, цагаан алт дөрвөн жилийн дээд цэгт хүрлээ
Comex бирж дээр энэ даваа гарагт хийсэн оройн арилжаагаар 2025 оны зургаадугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерсийн үнэ 13 жилийн дараа анх удаа унци нь $37.027 долларт хүрч, 2.41 хувийн өсөлттэй арилжаалагдлаа. Энэ нь 2012 оны хоёрдугаар сарын 29-нөөс хойших хамгийн өндөр ханш болсон юм. Гэсэн ч өсөлт удааширч, дараагийн өдрийн арилжаанд мөнгөний үнэ унци нь $36.7 долларт тогтжээ.
2025-06-12
Монголбанк бичил уурхайчдын алт олборлолтыг олон улсын сүлжээнд нэгтгэх шинэ хамтын ажиллагааг эхлүүллээ
Монголбанк, Швейцарын “Хариуцлагатай алтны холбоо” болон дэлхийд нэр хүндтэй “Аргор Хераиус” алт цэвэршүүлэх үйлдвэр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн зах зээлд түүхий эд байдлаар нийлүүлэх нөхцөл бүрдэх юм.
2025-06-12
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн бага хуралд хөдөлмөрийн шинэчлэл, ногоон эдийн засгийн бодлогоо танилцууллаа
Швейцарын Женев хотноо энэ сарын 2-13-нд болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 113 дугаар чуулганд Монгол Улсаас Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы хүрээнд энэ сарын 5-ны өдөр болсон нэгдсэн хуралдаанд Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлж, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлого, арга хэмжээг танилцууллаа.
2025-06-12
“Хөдөө аж ахуйн корпораци” хүнсний хувьсгалд бодит хувь нэмэр оруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон Засгийн газрын “Атрын IV” аяны хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодит ажлууд үр дүнтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор цогц стратеги, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж эхэлжээ.
2025-06-12
Гол нэрийн барааны үнэ Улаанбаатар хот болон аймгуудад харилцан адилгүй өөрчлөгджээ
Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувь, өмнөх сараас 1.6 хувиар өссөн байна.
2025-06-11
СЗХ, ОУВС-ийн ажлын хэсэгтэй санхүүгийн зах зээлийн бодлогын талаар уулзлаа
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өнөөдөр Олон улсын валютын сангийн (ОУВС) Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
2025-06-09
2025 оны эхний 5 сарын экспорт 14.5 хувиар буурчээ
Монгол Улс 2025 оны эхний таван сарын байдлаар нийт 5.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна.
2025-06-09
Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл 2025 оноос хэрэгжинэ
Улаанбаатар хотыг 2025-2028 онд хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ханын материал орчимд 3000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь нийслэлийн баруун бүсийн дахин төлөвлөлтийн нэг чухал хэсэг бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг юм.
2025-06-09
Даатгалын салбарын нийт хураамж, хөрөнгө, ашиг нэмэгдэв
Монгол Улсын даатгалын салбар 2025 оны нэгдүгээр улиралд өсөлттэй үзүүлэлттэй байлаа. Ердийн болон урт хугацааны нийт 23 төрлийн даатгалын хэлбэрээс жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалд тооцогддог бөгөөд энэ төрлийн даатгалын хураамж 12.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ. Ингэснээр нийт даатгалын хураамжийн 11.7 хувийг эзэлж байна.
2025-06-09
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаадугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр, 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийг дуустал нийслэлийн 8 дүүргийн 38 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна. Тус худалдааг "Өргөтгөсөн худалдаа" хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд иргэд хямдралтай үнээр мах худалдан авах боломжтой.
2025-06-09
31 32 33 34 35 36 37
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 18 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 23 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 13 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 22 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 22 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 23 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 24 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 25 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 26 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 27 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 52 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 54 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 54 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 55 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 59 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 51 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 55 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 56 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top