x

Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ

Дорноговь аймгийн ХХААГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд”-2025 үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээнд 14 сумын 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл болон төр, банк, санхүүгийн байгууллагууд оролцож, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон уламжлалт гар урлал, хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна.

Өнгөрсөн жилийн таатай цаг агаарын нөхцөл, хур борооны арвин зунаас шалтгаалан малчид малын гаралтай түүхий эд болон ааруул, өрөм, тараг, шар тос, ингэний хоормог зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн боловсруулж хэрэглэгчдэд өргөн сонголттойгоор санал болгожээ. Үнэ ханшийн хувьд нэг килограмм ааруул 30-40 мянган төгрөг, хагас килограмм шар тос 35 мянга, монгол нэрмэл 10 мянга, нэг килограмм тарвас 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Энэ жилийн онцлог нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний сав баглаа боодол, дизайндаа анхаарч, нэр төрлийг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд илүү өргөн сонголт бий болгож буйд оршиж байна. Үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 10 мин Мэдээж “Ар нь түүз!” 2 цаг 21 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 46 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 50 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 55 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 0 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 5 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 4 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 18 цаг 8 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 53 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 22 цаг 7 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 22 цаг 19 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top