x

Уур амьсгалын өөрчлөлт гадил жимсний нийлүүлэлтэд аюул учруулж байна

Гадил жимс нь дэлхийн хамгийн их хэрэглэгддэг, тэжээллэг чанартай жимс бөгөөд супер маркетуудын зайлшгүй бүтээгдэхүүн болсон. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ойрын жилүүдэд гадил жимсний хомсдол нүүрлэх аюултай гэж Time сэтгүүл мэдээлжээ.

Дулаарал болон чийгшил нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн олон ургамалд өвчлөл газар авч байгаа ба гадил жимсэнд хамгийн аюултайд тооцогдох Black Sigatoka, Tropical Race 4 хэмээх хоёр өвчин Колумби, Перу зэрэг гол тариалалтын бүсүүдэд эрчимтэй тархаж байна. Хэрэв ойрын 10-20 жилд энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол жимсний үйлдвэрлэлд сүйрлийн нөлөө үзүүлэхээр байгаа аж.

Гадил жимс нь дэлхийн дөрөв дэх хүнсний ургамал бөгөөд 400 сая гаруй хүний өдөр тутмын илчлэгийн 15-27 хувийг хангадаг. Түүнчлэн дэлхийн гадилын үйлдвэрлэлд сая орчим хүн ажилладаг тул хомсдол нь тэдний амьдралд шууд нөлөөлөх магадлалтай. Латин Америк болон Карибын бүсийн тариалангийн талбайн хэмжээ аль хэдийн 60 хувиар багасах хандлагатай болсон бөгөөд эдгээр бүс дэлхийн гадилын экспортийн 80 хувийг дангаараа хангаж байна. Судалгаагаар гадил жимснээс гадна буурцагт ургамал, эрдэнэ шош, цагаан будаа, улаан буудайн нийлүүлэлт ч мөн адил эрсдэлд орсон гэжээ. Хүнсний хомсдол нь зөвхөн дэлгүүрийн лангуу хоосрох бус, хамгийн түрүүнд үнэ огцом өсөхийг илэрхийлнэ.

Эх сурвалж: Time, OfficeLife.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 15 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 10 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 19 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 19 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 20 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 21 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 22 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 23 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 24 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 49 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 51 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 51 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 52 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 56 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 48 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 52 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 53 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top