x

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа

ВЭФ буюу Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг Владивосток хотноо энэ жил 10 дахь удаагаа зохион байгууллаа. Үүний өмнөхөн Хятадын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт болж, Чөлөөлөх дайнд 80 жилийн ойг Бээжин хотноо тэмдэглэсэн билээ.

Энэ гурван томоохон үйл ажиллагаа хөндөгдсөн сэдвүүдийнхээ хувьд ч хоорондоо  уялдсан. Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлаар тохиролцож, Оросын “Газпром”, Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC)  хоёр хийн хоолойг Монголоор дамжуулан тавихаар болсон.

“Алс Дорнод-энх тайван, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” уриан дор Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Ерөнхийлөгчид бараалхсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Хятадад уулзахдаа эрчим хүчний асуудлыг түлхүү хөндсөн гэдгээ дурдсан юм. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт манай улсын хувьд нэлээд өгөөжтэй боллоо.

Олон жилийн турш яригдсан хий дамжуулах хоолойн асуудлаар Монгол, Орос, Хятад гурван улс тохиролцоонд хүрч Владивосток хотноо уг төсөлтэй холбоотой бас нэгэн баримт бичгийг үзэглэсэн нь Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд хамтран ажиллах тухай санамж бичиг юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” компанийн  удирдлагыг хүлээн авах үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар уг баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

“Сибирийн хүч-1”-ийг барихад Оросын тал хийн шинэ орд газрыг ашиглах шаардлагатай болж нэлээд ажиллагаа орсон. Харин “Сибирийн хүч-2”-ын хувьд бол өөр, шинэ орд газарт олборлолт явуулах шаардлагагүй. Энэ төслийн нэг онцлог  нь  хийн хоолойг байгалийн эрс тэс уур амьсгалтай Монголын тал нутгаар, газар доогуур тавихаар төлөвлөөд байгаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа, “Сибирийн хүч-2”-ыг тавих эрх зүйн асуудал шийдэгдсэн. Дараагийн алхам бол түүнээс дутахааргүй чухал буюу төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх явдал гэдгийг онцлон хэлсэн. Өөрөөр хэлбэл, гурван тал хэрхэн хөрөнгө оруулалтаа татах, аль улс хувьцааны хэдэн хувийг  эзэмших гээд шийдэх асуудал нэлээд байгаа. Ямар ч байсан гурван улсын хамтарсан ажлыг хэсэг байгуулагдана. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Монгол, Орос, Хятадын ажлын хэсгийн хамгийн эхний хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хийн хоолой бол Монголын хувьд чухал асуудал. Энэ төсөл нь манай улсын төсөвт чамгүй хөрөнгө төвлөрүүлэхээс гадна шинэ ажлын байр олноор бий болж, олон жилийн туршид яригдаж байгаа Улаанбаатарын утааг багасгахад үр дүнгээ өгнө. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн боомтыг ашиглах нь далайд гарцгүй манайд улсад ч хэрэгтэй.

Дорнын эдийн засгийн 10 дахь чуулга уулзалт нь юугаараа онцлогтой болсон талаар тус чуулга уулзалтад оролцсон Хүмүүнлэгийн ухаан их сургуулийн олон улс судлалын профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяраас сонирхоход, “Дорнын чуулга уулзалт 2015-2025 онд зохион байгуулагдагдаж, түүний хүрээнд нийтдээ 2740 гаруй гэрээ хэлэлцээр  байгуулсан.  Анх 2016 онд уг чуулга уулзалтад 25 орны 1500 гаруй төлөөлөгч оролцож байсан бол  2025 онд  75 орны 7000  гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвхөн 2024 онд гэхэд  314 гэрээ  хэлэлцээр  үзэглэсэн. Мөнгөн дүнгээр авч үзвэл, энэ нь  5.5 их наяд рубль буюу 68  тэрбум ам.доллартой тэнцэнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Алс Дорнодын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд маш их дэвшил гарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Өргөтгөсөн хуралдаан дээр энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч  маш тодорхой ярьсан .

Ер нь бол аливаа улсын хөгжил дэвшлийн гол жор нь шинэ санаалчилга, интеграцчилал, хөрөнгө оруулалт гурав. Гол “артерийн судас” нь суурь бүтэц гэж Оросын Ерөнхийлөгч хэлсэн. Үүнд авто зам, төмөр зам, эрчим хүч бөгөөд чуулга уулзалтын ачаар эдгээр салбарт  Алс Дорнодод маш том ахиц гаргасан” хэмээн ярьсан.

Үүнээс үзэхэд хийн хоолой манай нутгаар дамжин өнгөрөх нь хөгжил дэвшлийн нэг амин судас болох эрчим хүчний асуудлыг шийдэхэд тус дэм болно.

Манай улс 2016 оноос хойш Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд 4 удаа, Ерөнхий сайд, шадар сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайдын түвшинд долоон удаа оролцсон. Манай улс уг чуулга уулзалтыг хөгжлийн хамтын ажиллагааны ямар гарц, боломжтойг илүү сонирхдог юм.

Энэ  удаагийн  чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан бөгөөд Хятадад болсон гурван улсын дээд хэмжээний уулзалтын дараа болсноороо онцлог билээ.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Монгол Улс нь ОХУ-ын хувьд Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн итгэлтэй түнш" хэмээн хэлсэн.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 15 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 10 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 19 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 19 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 20 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 21 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 22 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 23 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 24 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 49 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 51 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 51 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 52 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 56 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 48 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 52 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 52 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top