
Кодексын үндэсний зөвлөл стандартын хэрэгжилт, шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Кодексын үндэсний зөвлөл (КҮЗ)-ийн ээлжит хуралдааныг тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ФАО) “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих (АСТ)” төсөл хамтран Стандарт, хэмжил зүйн газарт зохион байгууллаа.
2025-03-26

Элсэлтийн шалгалтын тов гарлаа
2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
2025-03-26

“Samsung Electronics”-ийн гүйцэтгэх захирал Хан Жон Хи зүрхний шигдээсээр нас барлаа
Өмнөд Солонгосын технологийн гигант “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирлуудын нэг Хан Жон Хи зүрхний шигдээсийн улмаас өнөөдөр нас барсан тухай тус компани мэдээллээ. Хан Жон Хи 1988 оноос хойш “Samsung”-д ажиллаж, телевизийн үйлдвэрт карьераа эхлүүлсэн бөгөөд тус компанийн зурагтыг дэлхийн зах зээлд гаргах үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.
2025-03-26

Аргентин улс нацистуудтай холбоотой бүх баримтыг ил болгохоор шийдвэрлэлээ
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Дэлхийн II дайны дараа нацист Германаас зугтан Аргентин улсад ирсэн хүмүүсийн талаарх бүх баримт бичгийг олон нийтэд ил болгох зарлиг гаргасан тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Гильермо Франкос мэдээллээ.
2025-03-26

"Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх” сургалт Хил хамгаалах ерөнхий газарт эхэлнэ.
“Mock trail” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний талаар Боловсролын Ерөнхий газар болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
2025-03-26

Төрийн аудит: Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ
Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцууллаа. Хуралдаан энэ сарын 18-нд эхэлж, өнөөдөр үргэлжилсэн юм.
2025-03-26

“Монгол адуучин” тэмцээн Хүй долоон худагт зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын адуучдын холбоо хамтран “Монгол адуучин” нэртэй нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ.
2025-03-26

Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо (МАМСХ) Олон улсын автомашины холбоо (ФИА), Олон улсын мотоциклын холбоо (ФИМ)-ны дүрэм, зарчимд тулгуурлан холбооны дүрмээ шинэчлэн баталсан байна. Шинэчилсэн дүрэмд тусгагдсан хамгийн чухал өөрчлөлт бол тус холбооны эрх барих дээд байгууллагыг “Их хурал” байхаар тогтоосон явдал юм.
2025-03-25

Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна
“Apple” компани Хятад улсад 720 сая юанийн буюу 100 орчим сая ам.долларын санхүүжилттэй шинэ цэвэр эрчим хүчний сан байгуулна гэдгээ мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн Бээжинд хийж буй айлчлалтай зэрэгцэн зарлагдсан бөгөөд Хятадад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, өргөжүүлэх зорилготой юм.
2025-03-25

Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Венесуэлээс газрын тос, байгалийн хий худалдан авсан аливаа улсад 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ зарлалаа. Тэрбээр “Венесуэл нь АНУ болон бидний эрх чөлөөг үгүйсгэдэг, дайсагнасан улс хэвээр байна” хэмээн “Truth Social” платформ дээрээ мэдэгдэж, энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж тайлбарлав.
2025-03-25

Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо
“Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр хугацаагаар орж ирж буй тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг өөрчилсөн тухай Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
2025-03-25

Шакирагийн тоглолт Мехикод 160 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна
Колумбийн алдарт дуучин Шакирагийн Мехико хотод хийх долоон тоглолтыг үзэхээр тивийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид ирж байгаа нь Мексикийн эдийн засагт олон арван сая ам.долларын орлого оруулах хүлээлт үүсгээд байна.
2025-03-25

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
Манай улсын Гашуунсухайтын боомтоор өдөрт 1000 гаруй нүүрс тээврийн автомашин хил давж, экспорт хэвийн үргэлжилж байна. Энэ нь нүүрсний экспортын 55, зэсийн баяжмалын экспортын 60 хувийг дангаар бүрдүүлдэг чухал боомт юм.
2025-03-25

Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ
Эхний өдөр сонгомол барилдааны таван жингийн барилдаанууд зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсаас гурван тамирчин зодоглоно.
2025-03-25

Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компани АНУ-ын Луизиана муж улсад олон тэрбум ам.долларын өртөг бүхий гангийн үйлдвэр барих шийдвэр гаргаснаа албан ёсоор зарлалаа.
2025-03-25

Э.Амартүвшин “Opera World”-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг баритон боллоо
Дуурийн урлагийн олон улсын нэр хүндтэй “Opera World” цахим хуудсаас гаргасан 2024 оны жагсаалтаар Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарлаа.
2025-03-25

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Канад улсын “Хууль ба Ардчилал" төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцүүлэх талаар санал солилцов.
2025-03-25

“Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна
Английн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FA Cup-ын Quarter Final буюу шөвгийн наймын шатанд “Go Mongolia” брэнд Фулхэм багийн үндсэн өмсгөл дээр байрлан, дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчилж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.
2025-03-25

Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан цогцолбор барилга ашиглалтад орж, оршин суугчид олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.
2025-03-25

“Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих олон улсын платформ байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Цагаан Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих Платформын төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
2025-03-25
