x

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Канад улсын “Хууль ба Ардчилал" төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газраас уг хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан заалтуудад ЮНЕСКО болон “Хууль ба Ардчилал" төв техникийн дэмжлэг үзүүлж байна. Тоби Мендел хуулийн төсөлд хийсэн үнэлгээг танилцуулахдаа: “Энэхүү төсөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэж байгааг онцлохын зэрэгцээ зарим заалтыг сайжруулах шаардлагатай” хэмээн тодорхой санал дэвшүүлжээ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ЮНЕСКО-гийн ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжид талархал илэрхийлж, хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх явцад санаачлагчийн хувьд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, ХЗДХЯ-ны бодлогын болон гадаад хамтын ажиллагааны газрын дарга нар, “Глоб Интернэшнл" төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын төлөөлөл оролцсон байна.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 9 цаг 44 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 9 цаг 45 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 9 цаг 46 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 9 цаг 50 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 9 цаг 51 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 9 цаг 54 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 9 цаг 55 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 57 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 9 цаг 59 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 11 цаг 53 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 12 цаг 0 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 12 цаг 5 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 12 цаг 8 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 12 цаг 9 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 12 цаг 11 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 12 цаг 12 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 13 цаг 48 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 13 цаг 52 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 13 цаг 55 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 13 цаг 56 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top