x

Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо

“Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр хугацаагаар орж ирж буй тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг өөрчилсөн тухай Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэхүү өөрчлөлтөөр хилийн боомтоор орж ирж буй гадаадын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүрэн хамруулж, осол гарсан тохиолдолд хохирлыг даатгалаар барагдуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Шинэчилсэн журмын гол өөрчлөлтүүд нь:

  • Хилийн бүсэд орж ирж буй тээврийн хэрэгслүүд жолоочийн даатгалд заавал хамрагдана.

  • Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой болно.

  • Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн оролцоог бууруулна.

  • Хилийн бүс, зурваст зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулна.

Мөн “Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болгосон байна. Үүний үр дүнд:

  • Нэг даатгалын зуучлагч компанид төвлөрүүлдэг тогтолцоо цуцлагдаж,

  • Хилийн боомтод ажиллах хүсэлт гаргасан бүх даатгалын зуучлагч компаниуд Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч ажиллах боломжтой боллоо.

  • Зуучлагч компани нь хэд хэдэн даатгалын компанийг төлөөлөн ажиллах зохицуулалттай болсноор хэрэглэгчид сонголттой болох юм.

Эдгээр өөрчлөлт нь жолоочийн даатгалын хэрэгжилтийг эрчимжүүлж, хилийн боомт дахь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар даатгуулагч болон хохирогчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж буйг Санхүүгийн зохицуулах хороо онцолжээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 1 цаг 30 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 1 цаг 30 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 1 цаг 31 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 1 цаг 31 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 1 цаг 33 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 1 цаг 33 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 1 цаг 34 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 1 цаг 35 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 1 цаг 36 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 1 цаг 37 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 38 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 1 цаг 53 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 2 цаг 13 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 2 цаг 29 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 55 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 3 цаг 57 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 58 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 3 цаг 58 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 59 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 3 цаг 59 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top