x

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

Манай улсын Гашуунсухайтын боомтоор өдөрт 1000 гаруй нүүрс тээврийн автомашин хил давж, экспорт хэвийн үргэлжилж байна. Энэ нь нүүрсний экспортын 55, зэсийн баяжмалын экспортын 60 хувийг дангаар бүрдүүлдэг чухал боомт юм. Харин Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж буй. Тэд өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс гаргасан бол ирэх 2025 онд 25-26 сая тонн экспортлохоор зорьж, Засгийн газарт асуудлаа уламжилжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр, хил дээрх ачааллыг оновчтой зохион байгуулах, экспортын үйл явцыг эрчимжүүлэхээр Ажлын хэсэг байгуулагдан Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Энэхүү ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар удирдаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон байна.

Ханги боомт нь гадаад худалдааны эргэлт, экспортын тэлэлтэд чухал үүрэгтэй. Тус боомтыг төмөр замаар холбосноор Замын-Үүд, Гашуунсухайтын ачааллыг бууруулж, ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн гол гарц болох боломжтойг онцолсон. Үүнээс гадна уурхай гүнзгийрч, тээвэр холдож, хөрс хуулалт, олборлолтын өртөг нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдийн зүгээс төрөөс дэмжлэг шаардлагатай шалтгаан болоод байна. Тэд мөн АМНАТ-ийн тооцооллыг эргэн харах, ажиллах хүчний хомсдолд анхаарахыг сануулжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, хамтдаа зах зээлийн сорилтыг давна хэмээн мэдэгдсэн. Сайд нар Шивээхүрэнгийн боомтод нүүрсний тээвэр саатаж буй шалтгаан нь хил, гаалийн сүлжээний доголдол гэж үзэн, дахин ийм байдал үүсгэхгүй байхыг албаныханд анхааруулсан байна.

Мөн Ажлын хэсэг Шивээхүрэн–Сэхэ боомтын нарийн царигийн төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, чингэлэгт терминал, AGV тээврийн систем, "Тэлмэн Ресурс" компанийн хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн төслийн явцтай танилцжээ. Нүүрсний давхаргын метан хий ашиглах нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр бий болгох боломжтойг яамнаас мэдээлэв. Өмнөговь аймагт одоогоор гурван төсөл хэрэгжиж байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 44 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 3 цаг 51 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 1 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 24 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 30 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 4 цаг 57 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 5 цаг 56 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 19 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 26 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 21 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 30 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 30 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 31 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 32 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 33 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 34 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 35 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top