x

Төрийн аудит: Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцууллаа. Хуралдаан энэ сарын 18-нд эхэлж, өнөөдөр үргэлжилсэн юм.

УИХ 2020 онд баталсан 23 дугаар тогтоолоор энэхүү үндсэн чиглэлийг 9 бодлого, зорилгын хүрээнд 47 зорилт, 243 арга хэмжээтэй хэрэгжүүлэхээр тогтоосон. Гэвч аудитын тайланд тэмдэглэснээр, эдгээр арга хэмжээ нь батлагдсан 95 шалгуур үзүүлэлттэй уялдаа муутай байжээ. Тухайлбал, 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлтгүй, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн байна.

Гүйцэтгэлийн аудитын үр дүнгээр уг үндсэн чиглэл 67.7 хувьтай хэрэгжсэн бөгөөд зорилго, зорилт нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэхгүй боловсруулагдсан нь хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн хэмээн дурджээ. Үүнээс болж бодит үр дүнг үнэлэх боломж хязгаарлагдаж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх эерэг нөлөө бүдгэрсэн байна.

2021-2024 онд энэхүү үндсэн чиглэлд нийт 21.7 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан ч бодит үр дүн тодорхой бус байгааг онцолжээ. Иймд Үндэсний аудитын газраас хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээнд судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийхийг, мөн зорилго, зорилт, хариуцах байгууллага, хэрэгжүүлэх хугацааг тодорхой тусгасан төлөвлөлтийг хуульд нийцүүлэн боловсруулахыг зөвлөжээ.

Мөн Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Сангийн яам зэрэг байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргийг хангуулж ажиллах шаардлагыг онцолсон байна. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий аудитор Д.Загджав аудитын дүгнэлт олон улсын стандартын дагуу хараат бусаар хийгддэгийг тодотгож, салбар бүрийн онцлогт тохирсон аргачлал, шалгуур үзүүлэлтийг хөгжлийн төлөвлөлтөд хэрэгжүүлэхийг сануулав.

Эцэст нь хамтарсан байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Эх сурвалж: Төрийн аудитын газар, УИХ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 9 цаг 51 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 9 цаг 52 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 9 цаг 54 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 9 цаг 57 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 9 цаг 58 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 10 цаг 1 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 10 цаг 3 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 5 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 10 цаг 6 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 12 цаг 0 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 12 цаг 8 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 12 цаг 12 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 12 цаг 16 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 12 цаг 17 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 12 цаг 19 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 12 цаг 20 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 13 цаг 55 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 13 цаг 59 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 14 цаг 3 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 14 цаг 4 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top