
Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй, анхны африк гаралтай ерөнхийлөгч боллоо
Олимпийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. Зимбабве улсын Спортын сайд, усанд сэлэлтийн Олимпийн хошой аварга Кирсти Ковентри Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны эмэгтэй, анхны африк гаралтай удирдагч боллоо. Тэрээр 2025 оны зургаадугаар сарын 24-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
2025-03-24

Энэ 7 хоногт болох үйл явдлын тойм
ЖАНЦАННОРОВ" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.
2025-03-24

“Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум доллараар худалдаж авчээ
Америкийн бизнес эрхлэгч Уильям Чисхолм тэргүүтэй групп сагсан бөмбөгийн алдарт “Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцсон тухай BBC мэдээллээ. Уик Гроусбек тэргүүтэй одоогийн эзэмшигчид “Селтикс”-ийг 2002 онд 360 сая ам.доллароор худалдан авч байжээ.
2025-03-24

Орон нутгийн сургуулиудын бие даалтын долоо хоног эхэллээ
Харин хөдөө орон нутагт, 3-р сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, үргэлжлүүлэн 3-р сарын 31-нээс 4-р сарын 11-нийг дуустал II улирлын амралттай. 4-р сарын 11-нээс хичээл эхэлнэ.
Нийслэлийн сургуулиуд, 4-р сарын 7-ноос II улирлын амралт эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. III улирлын хичээл 4-р сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.
2025-03-24

Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй
Өмсөж зүүх, идэж уухаас эхлээд бүгдийг нь бид тэднээс авдаг. Гадагш нь зарж мөнгө олж байгаа цөөн хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ч тэд л худалдаж авдаг. Оросоос хамааралтай гэж бодоод л хятад гутал хувцас өмсөж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг эдэлж хэрэглэж явна.
2025-03-24

С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү
О.Алтангэрэл сайдын хийсэн мэдэгдлийн дараа “Энержи Ресурс” компанийн хувьцааны үнэлгээ 150 сая гаруй ам.доллараар унасан байсан. Гаднын хөрөнгө оруулалт бүхий Монголын нэг компанийн хувьцааны үнэлгээ ингэж огцом унах нь жижиг асуудал биш. Монгол Улсын нэр хүнд хохирно, бидэнд итгэх итгэл суларна, ирээдүйн том төслүүд ч эрсдэлд орж мэднэ.
2025-03-24

Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.03.24/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-03-24

УИХ-ын Байнгын хороод хуралдана
УИХ-ын Байнгын хороодын 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
2025-03-24

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Өнөөдөр Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2025-03-24

БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Энэтхэгийн Засгийн газар болон Соёлын харилцааны зөвлөлөөс 2025-2026 оны хичээлийн жилд тус улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад бакалавр, магистр, доктор, докторын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Өргөдлийг http://a2ascholarships.iccr.gov.in хаягаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ныг хүртэл хүлээн авна.
2025-03-23

Наурызын баярыг Нийслэлийн төв талбайд зохион байгуулав
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 2024 оны 19 дүгээр чуулганаар манай улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар Дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байна.
2025-03-23

Дэлхийн боксын холбооны гишүүн орны тамирчид олимпын наадамд өрсөлдөнө
Олон улсын олимпын хороо ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг АНУ-ын Лос-Анжелес хотод болох зуны олимпын тэмцээний хөтөлбөрт оруулахыг зөвшөөрөв. 2022 онд баталсан хөтөлбөрт боксыг багтаагаагүй юм.
2025-03-23

Япон, Хятад улс эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ хийлээ
Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аль болох ойрын хугацаанд сэргээхийг Японы тал Хятадаас дахин хүссэн байна. 2023 оны наймдугаар сард “Фүкүшима-1” АЦС-аас цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс ийм бүтээгдэхүүний импортыг зогсоосон юм. Харин Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зүгээс, Японы ажиллагааг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байна гэж мэдэгдсэн.
2025-03-23

Пап Францис өнөөдөр эмнэлгээс гарна
Францис насанд хүрсэн хойноо плеврит буюу уушгины гялтан хальсны үрэвсэлтэй болж, 21 настайдаа уушгиныхаа нэг хэсгийг авахуулсан тул уушгины халдварт өртөмтгий болжээ. Ромын католик сүмийн тэргүүний албыг 12 жил хаших хугацаандаа тэрбээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байв.
2025-03-23

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн уулзалт Москвад боллоо
ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар баасан гаригт Москвад уулзаж, Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төслийн хүрээнд хийсэн ажлын талаар ярилцсан байна.
2025-03-23

З.Батбаяр: Ган болон үерийн давтамж нэмэгдэж байгаатай тэмцэх арга нь хөв, цөөрөм байгуулах
Хот суурин газар хөв, цөөрөм барих зайлшгүй шаардлагатай. Хамгийн энгийн эх үүсвэр нь дээврийн ус. Дээврийн усыг цуглуулаад гудамж талбайдаа байрлуулчихвал ууршиж байгаа ус агаарын чийгшлийг нэмэгдүүлнэ. Агаарын бохирдолтой тэмцэх арга зам юм.
2025-03-23

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа
ИБУИНВУ-д 2005 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн “Монгол орны хөгжилд” чуулганыг хоёр жил завсарласны дараа 18 дахь удаагаа ирэх 05 дугаар сарын 17-нд Оксфорд хотноо “Монголын ирээдүйн өнгө төрх” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
2025-03-23

2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 338 барилга, байгууламжийг ашиглалтад оруулжээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1,320 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөг батлагдаж, 3.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
2025-03-23

Төв цэнгэлдэхийн захиргаа Үндэсний бөхийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийнэ
Өнгөрсөн онд Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг шинэчилсэн нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй байсан талаар шүүмжлэл өрнөөд байгаа. Уулзалт маргааш буюу 24-ний 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
2025-03-23

Японы Яизү хотод "Монгол наадам" боллоо
Элчин сайдын яам “Монгол наадам"-ын үеэр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийг зочдод танилцуулан Монгол Улсаа сурталчиллаа
2025-03-23
