x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг, 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг Оксфордын их сургуулиар зочилж, эрхэм ерөнхиийлөгчтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр  Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.

Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг Монгол Улсын Их Хурлын даргатай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д монголын судлаачид оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлснийг дурдсан. Мөн монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр удахгүй зохион байгуулах “Монгол орны хөгжилд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг 1989-2015 онд тус улсын Парламентын гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан сайд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдын албыг хашиж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сараас Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2005 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн “Монгол орны хөгжилд” чуулган хоёр жил завсарласны дараа 18 дахь удаагаа ирэх 05 дугаар сарын 17-ны өдөр Оксфорд хотноо “Монголын ирээдүйн өнгө төрх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж  буй юм.

Энэ удаагийн чуулганы зорилго нь тус улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа болон бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй монгол, монгол угсаа гаралтай залуусын мэдлэг, туршлагыг сонсох, хоорондын харилцааг бий болгох, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг нь нээхэд оршиж буй юм. Чуулганаар Хүний оюун сэтгэлгээ, Хиймэл оюун, Соёлын ухаалаг ялгарал гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэ удаагийн чуулган УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах болсноороо онцлог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 11 цаг 49 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 11 цаг 50 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 11 цаг 51 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 11 цаг 55 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 11 цаг 56 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 11 цаг 59 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 12 цаг 0 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 2 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 12 цаг 4 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 13 цаг 58 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 14 цаг 5 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 14 цаг 10 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 14 цаг 13 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 14 цаг 14 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 14 цаг 16 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 14 цаг 17 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 15 цаг 53 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 15 цаг 57 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 16 цаг 0 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 16 цаг 1 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top