x

Япон, Хятад улс эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ хийлээ

Япон, Хятадын эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ Токио хотноо бямба гаригт болжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа болж буй ийм төрлийн уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Ивая Такеши, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын засгийн газрын эдийн засгийн болон бусад өндөр албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр тал нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна. Тэд мөн удахгүй Осака хотноо болох Дэлхийн экспогоор дамжуулан хүмүүс хоорондын болон бусад солилцоог хөхиүлэн дэмжихээ дахин нотолжээ.

Үүний зэрэгцээ Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аль болох ойрын хугацаанд сэргээхийг Японы тал Хятадаас дахин хүссэн байна. 2023 оны наймдугаар сард “Фүкүшима-1” АЦС-аас цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс ийм бүтээгдэхүүний импортыг зогсоосон юм. Харин Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зүгээс, Японы ажиллагааг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байна гэж мэдэгдсэн.

Токио мөн Хятадын хууль сахиулагчдад саатуулагдсан япон иргэдийг яаралтай суллаж, Хятадад амьдарч буй япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Бээжинд уриалсан байна. Албаны хүмүүсийн хэлснээр, ийм асуудлууд нь Японы компаниудыг Хятадад бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор болж байгаа ажээ.

Мөн өдрийн үдээс өмнө Ивая, Ван И нар хэлэлцээ хийсэн юм. Ивая Зүүн Хятадын тэнгис дэх Японы Сенкаку арлуудыг тойрсон нөхцөл байдал болон Хятадын цэргийн үйл ажиллагаа эрчимжиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Япон улс уг арлуудыг хянадаг бөгөөд Японы засгийн газар тэдгээрийг нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг гэж үздэг.

Бямба гаригийн уулзалтын дараа Ивая сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр тал хамтын ажиллагааны талаар төдийгүй тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замуудын талаар илэн далангүй ярилцсан тул яриа хэлэлцээ үр дүнтэй боллоо гэв. Токио өндөр түвшний хэлэлцээ, тэр дундаа дээд хэмжээний уулзалтаар дамжуулан хамтын ажиллагааны цар хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бололтой. Япон улс хоёр орны найрсаг тогтвортой харилцааг бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Япон улс хоёр орны удирдагчид харилцан айлчлал хийх боломжийг үргэлжлүүлэн судлах ажээ.

Мөн Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар Токиод уулзаж, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагаагаа ахиулж, гурван талын дээд хэмжээний уулзалтыг Японд аль болох ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцжээ. Япон улс энэ оны гурван талт уулзалтыг даргалж байгаа орны хувьд дээд хэмжээний уулзалтыг оны эцэс гэхэд зохион байгуулахыг зорьж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 42 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 44 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 45 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 47 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 49 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 50 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 52 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 53 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 30 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 31 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 33 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 35 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 37 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 40 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 44 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 49 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 50 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 53 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 26 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top