x

З.Батбаяр: Ган болон үерийн давтамж нэмэгдэж байгаатай тэмцэх арга нь хөв, цөөрөм байгуулах

Усны газрын дарга З.Батбаяртай хөв, цөөрмийг хэрхэн байгуулах болон ямар ач холбогдолтой талаар ярилцлаа.

-Хөв, цөөрөм гэж юуг хэлэх вэ. Хөв, цөөрөм байгуулах нь ямар ач холбогдолтой талаар эхлээд ярихгүй юу?

-Гол болон гуу жалгаар ус урсаад өнгөрөхөд тэр усыг яаж ашиглаж болох, урсгахгүй өнгөрөөж барих ямар арга байдаг талаар хүн төрөлхтөн эртнээс бодож эхэлсэн гэдэг. Энэ нь монгол хэлэнд хөв, цөөрөм гэдэг үгээр яригдаж эхэлсэн. Хөв, цөөрөм нь түр зуурын ч бай, байнгын ч бай голын урсацыг ашиглаж, ямар нэгэн байдлаар жижиг усны хуримтлал бий болгох аргыг хэлдэг. Хөв, цөөрмийг байгалийн жамаар бий болгохын тулд голын урсгалд хаалт хийгээд, тэр хаалтад ус тулахад усны хуримтлал үүсгэдэг. Бидний ярьж заншсан хөв нь гараар буюу байгалийн нөхцөл байдлыг ашиглаад хийхийг ингэж нэрлэдэг бол цөөрөм гэдэг нь газрыг ухаж, техник ашиглаж хийхийг хэлдэг. Хүн бүр хүүхэд байхдаа голын усанд сэлэхийн тулд хэдэн чулуу овоолж тавиад тэнд нь цүлхэн үүсэнгүүт сэлдэг байсан. Үүнээс дүгнэвэл голын усыг үр дүнтэй ашиглаж, гуу жалгын дагуу урсаж байгаа усыг хуримтлуулахын тулд цуглуулдаг аргыг нийтэд нь хөв, цөөрөм гэж нэрлээд байгаа юм.

-Манай орны хэмжээнд хэдэн хөв, цөөрөм байна вэ. Сүүлийн жилүүдэд хөв, цөөрөм байгуулах ажил ямар байгаа бол?

-Хөв, цөөрөм нь нийлмэл ойлголт учраас тоо хэлэхэд тун хэцүү. Гэхдээ одоогийн Монгол Улсын усны тооллогын дүнгээс аваад үзвэл нийтдээ 300 гаруй хөв, цөөрөм манайд байгаа гэдэг. Сүүлийн 2-3 жилд том, жижиг нийлсэн 10-аад хөв, цөөрөм байгуулагдсан. 1960-1970-аад оны үед газар тариалангийн усан хангамжийг сайжруулахын тулд 3000 гаруй услалтын систем байсан гэж ярьдаг. Харамсалтай нь 1990-ээд оноос хойш эдгээр услалтын систем нь орхигдоод, олон жил ашиглахгүй явсаар задарч, муудсан асуудал үүссэн.

Манай орны хувьд уст намгархаг газар алга болж, гол мөрөн хатаж ширгэж байгаагийн улмаас үерийн аюул нэмэгдэж байна. Тийм учраас Усны газрын санаачилгаар 333 нуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь Монгол Улсад байгаа сум бүрд нэг нууртай болгох зорилготой. Үүнд гурван төрлийн арга хэрэглэх зорилго тавьсан. Нэгдүгээрт, шинээр хөв, цөөрөм байгуулах, хоёрдугаарт, хуучин байсан услалтын систем болон хөв цөөрмүүдийг сэргээх, гуравдугаарт, байгалийн нуурыг хамгаалах зорилготой.

-Хөв, цөөрмийг хур тунадас ихтэй зуны саруудад байгуулдаг уу. Хавар цас хайлахаар үүсдэг шар усыг хуримтлуулах боломжтой юу?

-Хэрвээ бид хөв, цөөрмөө байгуулчих юм бол 2-3 эх үүсвэр бий болно. Жишээ нь, үерийн усыг цуглуулна гэвэл хаврын улиралд яг одоо болж байгаа шар усны үер маш чухал. Ялангуяа гуу жалгуудад их хэмжээний цас хуримтлагдаад, дулаан болоход цас нь хайлдаг. Тэр хайлж байгаа цасны адаг, төгсгөлд нь тогтоон барих хөв, цөөрөм барина гэсэн үг. Ер нь голын урсацыг тэжээдэг гол зүйл нь нэгдүгээрт, шар усны үер, хоёрдугаарт, их усны үер байдаг. Мэдээж хур тунадас ихтэй зуны улирал болон намар оройны бороо, хаврын шар усны үерийг тогтоон барих зорилгоор хөв, цөөрөм хийдэг.

-Хөв, цөөрмийг байгуулахад төсөв их орох уу. Иргэд өөрсдөө хийж болох уу?

-Ямар хэмжээтэй байгаагаас шалтгаална. Иргэд, байгууллагууд өөрсдийнхөө санаачилгаар жижиг хэмжээний хөв, цөөрөм байгуулж болно. Гэхдээ энэ нь гараараа чулуу овоолох маягаар хийж байгаа учраас олон жилийн хугацаанд явахад хэцүү. Жишээ нь, ойрхон байгаа хоёр буганд усан тэжээл үлдээх байдлаар хөв, цөөрмийг гараараа хийх боломжтой. Хөв, цөөрөм хийлээ гэж бодоход байнгын арчилгаа шаардлагатай. Ус байнгын хөдөлгөөнд байдаг учраас тодорхой шинжлэх ухааны үндэстэйгээр хийх ёстой.

Бид хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа хөтөлбөрийнхөө хүрээнд жишиг загвар гаргасан. Хамгийн дээд хэмжээ нь 200х600 метрийн хэмжээтэй хөв, цөөрөм байгуулахаар төлөвлөж байгаа. Харин гүн нь 1.5 метр байна. Мэдээж үүнээс илүү гүн хийх боломжтой. Гэхдээ хөв, цөөрөм дийлэнх нь ил задгай газар байх учраас хүн, мал амьтан усанд унаж, бэртэхээс сэргийлэхийн тулд цөөрмийн гүн дээр нэлээд анхаарна. Байгалийн нөхцөл байдал нь оновчтой байвал хөв, цөөрөм гүнзгий, нарийхан байх тусмаа ууршилт багатай, ач холбогдол ихтэй байна.

-Хөв, цөөрмийг амжилттай байгуулсан туршлагаасаа сонирхуулахгүй юу. Хөв, цөөрөм байгуулах нэг шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байна уу?

-Говь-Алтай аймгийн жишээг дурдъя. Тэнд сүүлийн 10 жилд хийсэн ололт нь бид 2005 оноос ярьдаг байсан булгийн эхийг хамгаалж, хашиж эхэлсэн ажлын үр дүн гарч эхэлсэн. Ингэснээр доош урсаж байгаа гол горхины хэмжээ нь уртасч байна. Энэ ажлын хоёрдугаар үе шат нь хөв, цөөрмийг байгуулах. Цаашдаа бид хөв, цөөрмөө байгуулаад сурчихвал томоохон голууд дээр урсгалын тохиргооны ажлуудыг хийнэ. Яагаад үүнийг хийхээс өөр аргагүй байдалд ороод байна гэвэл жилд ордог хур тунадасны хэмжээ өөрчлөгдөөгүй мөртлөө хур тунадасны шинж чанар эрс өөрчлөгдөөд ган, цөлжилтийн давтамж нэмэгдсэн. Шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт. Хур тунадасны шинж чанар өөрчлөгдсөн гэдэг нь өмнө нь хоёр, гурав хоногийн турш бороо намуухан шивнэж ордог байсан бол одоо 20-30 минутын дотор хүчтэй, аадар бороо ордог болсон. Хүчтэй бороо орохоор үер болж, үерлэж байгаа усыг нь тогтоон барихад хөв, цөөрөм маш чухал үүрэгтэй болно. Хоёрдугаарт, тэр үерийн улмаас маш богино хугацаанд борооны ус ууршаад байвал байгаль дэлхийд шингэх нь багасна. Тийм учраас бороо цас ороод өнгөрөхөд усыг нь хуримтлуулж авахгүй байвал үерийн дараа тэнд ган болно. Ер нь устай холбоотой хамгийн том аюул бол үер, ган. Давтамж нь нэмэгдэж буйтай тэмцэх арга бол хөв, цөөрөм юм.

-Хот суурин газар хөв, цөөрөм байгуулах нь хэр тохиромжтой вэ?

-Хот суурин газар хөв, цөөрөм барих зайлшгүй шаардлагатай. Хамгийн энгийн усны эх үүсвэр нь дээврийн ус. Дээврийн усыг цуглуулаад гудамж талбайдаа байрлуулчихвал маш ач холбогдолтой. Зарим тохиолдолд томоохон барилга байшингуудын дээврийн усыг хуримтлуулах боломжтой. Байгаль дээр байхгүй урчаас хөв, цөөрөм гэхгүй байх. Гэхдээ ийм боломжууд бий. Хот суурин газар ялангуяа Улаанбаатар хотод ууршиж байгаа ус нь агаарын чийгшлийг нэмэгдүүлнэ. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэх арга зам болж байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top