x

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн барууун хойд хэсгээр цас орж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхитай байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7-нд тал, хээрийн нутгаар, 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? 11 мин Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй 23 мин Өнөөдөр болох үйл явдлууд: “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг Төрийн ордонд болно 35 мин Морин хуурын найрал хөгжим Ромд анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа 41 мин Монгол, Ватиканы хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал солилцов 43 мин Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францис агсны бунханд хүндэтгэл үзүүлэв 45 мин УИХ-ын чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлууд 46 мин Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 48 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 51 мин Хан-Уул дүүрэг 25 шинэ техник авч, цас цэвэрлэгээний ажлыг нэмэгдүүлжээ 16 цаг 19 мин 3933 нэгж талбар чөлөөлснөөр 11,575 айлын орон сууц барих боломж бүрдлээ 16 цаг 20 мин Өнөөдрийн байдлаар шатахууны 370 вагон УБТЗ-д байршиж байна 16 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 16 цаг 23 мин Неймар 3 жил 8 сарын дараа хет-трик хийлээ 16 цаг 24 мин УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй болголоо 16 цаг 26 мин Гурван настай энэтхэг хүү ФИДЕ-гийн чансаанд бичигдлээ 16 цаг 27 мин Азид аадар бороо, үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1400-гаас давжээ 16 цаг 28 мин Х.Ганхуяг: Онцгойгийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарна 18 цаг 44 мин Дуучин Майли Сайрус сүй тавьснаа зарлалаа 18 цаг 45 мин Домогт хоккейчин У.Гретцки ДАШТ-ий сугалаанд оролцоно 18 цаг 47 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ...
Top