x

Японы Яизү хотод "Монгол наадам" боллоо

Японы Шизүока мужийн Яизү хотод “Монгол наадам” боллоо. 

Наадамд Яизү хотын урилгаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон тус дүүргийн төлөөлөн албан хаагчид оролцлоо.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Шизүока мужийн Яизү хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагаа зохион байгуулж буй Яизү хотын “Монгол наадам” арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүллээ.

Элчин сайд Б.Баярсайхан Эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгааг дурдав.

Япон Улсын Засгийн газар 2013 онд “Токио-2020 олимпын наадмыг сурталчлах, спортоор дамжуулан улс орон, бүс нутгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор “Хост таун” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Яизү хот Монгол Улсын харилцаа эхэлж байсан түүхтэй, энэ цагаас хойш хоёр талын хүчин чармайлтын үрээр Монгол Улс, Яизү хотын харилцаа тасралтгүй, тогтвортой хөгжиж эдүгээ Монгол, Японы орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны “нэгэн жишиг” болж буйг онцлон тэмдэглэв.

Манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, боловсрол, биеийн тамир спортын зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Яизү хотын иргэд, хотын дарга Х.Накано, хотын захиргааны ажилтнууд идэвх санаачилгатай тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд талархал илэрхийлэв.

Мөн “Яизү Монгол наадам ирээдүйд Шикүока мужаар зогсохгүй Япон Улсад оршин сууж буй монголчууд, япон иргэдийн тэсэн ядан хүлээдэг арга хэмжээ болон өргөжин тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.

Элчин сайдын яам “Монгол наадам"-ын үеэр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийг зочдод танилцуулан Монгол Улсаа сурталчиллаа гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 11 цаг 52 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 11 цаг 53 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 11 цаг 54 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 11 цаг 58 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 11 цаг 59 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 12 цаг 2 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 12 цаг 3 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 5 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 12 цаг 7 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 14 цаг 0 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 14 цаг 8 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 14 цаг 13 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 14 цаг 16 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 14 цаг 17 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 14 цаг 19 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 14 цаг 20 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 15 цаг 56 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 16 цаг 0 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 16 цаг 3 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 16 цаг 4 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top